Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2024/00327

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: А.Н,

            Хариуцагч: Т.Б холбогдох,

1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Т.Бтай харилцан тохиролцож, Улаангом сумын 6 дугаар баг, 119 тоотод байрлалтай NICE89 car wash авто угаалгыг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслэхээр аман гэрээ хийж тухайн өдөр 1,000,000 төгрөгийг дансаар, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 800,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлсэн болно. Т.Бтай харилцан тохиролцох үед NICE89 car wash авто угаалгыг эзэмшигчтэй өөрийн биеэр уулзуулахгүй заль мэх хэрэглэж, 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийг өөрөө төлчихсөн мэт бидэнд итгүүлсэн. Гэвч 5 дугаар сарын 06-ны өдөр NICE89 car wash авто угаалгыг эзэмшигч Т.Алтанцэцэг нь давхар түрээслүүлсэн Т.Б нь 3 дугаар сараас хойш түрээсээ төлөөгүй хэмээн миний биеийг ажиллуулахгүй гражаа цоожилж авсан болно. Энэ асуудлыг Т.Бт удаа дараа хэлж, төлбөрөө барагдуулахыг шаардсан боловч, ар гэрийн гачигдал, боломжгүй байна, зээл хөөцөлдөж байна гэх мэт шалтаг хэлж одоо болтол барагдуулахгүй байгаа тул хариуцагч Т.Бт төлсөн түрээсийн 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.              

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А.Нийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,800,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн төлж барандуулах болно. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т.Бын гаргасан тайлбартай танилцлаа. 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөгийг төлж барагдуулна гэхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:         

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.             

2. Хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч А.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,800,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.  

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.   

4. Хариуцагч Т.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийн тавин хувь болох 21,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,875 төгрөг, хариуцагч Т.Баас 21,875 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Нд олгох нь зүйтэй.               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н-ийн 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 21,875 /хорин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,875 /хорин нэгэн мянга найман зуун далан тав/төгрөг, хариуцагч Т.Баас 21,875 /хорин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Нд олгосугай.                          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА