Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00330

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: “ИХ ББСБ” ХХК-ийн,          

            Хариуцагч: Ж.М-д холбогдох,   

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,826,685.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 08ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ж.М нь манай компанитай 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Ю3905628 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Ж.Мийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшнаас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 7900079005 дугаартай зээлийн дансны дугаартай, 155,160.00 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200136552 тоот дансанд, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 7703106333 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,280,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5003634098 банкны тоот дансанд, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 7900075627 дугаартай зээлийн дансны дугаартай, 156,700 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200136552 дансанд, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 7900067935 дугаартай зээлийн дансны дугаартай, 314,700 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200136552 дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл 77,540 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 20,967.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,926.42 төгрөг, нийт: 102,434.08 төгрөг,

2. 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл 1,279,999.46 төгрөг, Шимтгэл: 88,400 төгрөг, үндсэн хүү 749,693.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,938.79 төгрөг, нийт: 2,268,032.18 төгрөг,

3. 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл 130,583 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 35,311.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,163.54 төгрөг, нийт 172,057.61 төгрөг,

4. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл 209,699.80 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 56,705.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,256.74 төгрөг, нийт 276,661.65 төгрөг,

 Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 7,500 төгрөг.

Иймд хариуцагч Ж.Мээс нийт 2,826,685.52 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.         

Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “ИХ ББСБ” ХХК-иас зээл авч хугацаа хэтрүүлсэн үнэн болно. Хэтрүүлсэн зээлээ 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд төлж барагдуулах болно. Иймд гаргасан хүсэлтийг зөвшөөрөхийг хүсэж байна” гэжээ.                 

Нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мшүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч Ж.М нь нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,826,685.52 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.  

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов. 

4. Хариуцагч Ж.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,176.97 төгрөгийн тавин хувь болох 30,088.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,088.48 төгрөг, хариуцагч Ж.Мээс 30,088.48 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,826,685.52 /хоёр сая найман зуун хорин зургаан мянга зургаан зуун наян таван төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж.М 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,176.97 /жаран мянга нэг зуун далан зургаан төгрөг, ерэн долоон мөнгө/ төгрөгийн тавин хувь болох 30,088.48 /гучин мянга наян найман төгрөг, дөчин найман мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,088.48 /гучин мянга наян найман төгрөг, дөчин найман мөнгө/ төгрөг, хариуцагч Ж.Мээс 30,088.48 /гучин мянга наян найман төгрөг, дөчин найман мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК-д олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА