Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/660

 

 

 

 

 

 

      2022             6              28                                       2022/ДШМ/660         

 

      Б.С, Э.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.С, Э.Э нарт холбогдох эрүүгийн 1911 03264 0988 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овогт Бхийн С, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ................. дүүргийн .... дугаар хороо, ................. дүгээр гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................./,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

            Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

            2. Б овогт Эбын Э, ...... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ............................ дүүргийн ..... дугаар хороо, .................. дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................/;

            Шүүгдэгч Э.Э нь М.Мр, Б.С нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Мбын эзэмшлийн “Баялаг бууз, хуушуур” нэртэй цайны газрын цонхыг эвдэн нэвтэрч, кассын машин, бэлнээр 70.000 төгрөгийг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 427.500 төгрөгийн хохирол учруулсан,

            үргэлжилсэн үйлдлээр А.О, М.Мр нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 1-27 тоотод байрлах хохирогч С.Агийн эзэмшлийн “Ган-Од” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч архи, вино, шоколад зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.911.600 төгрөгийн хохирол учруулсан,

            А.Отай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888 Түмэн” авто угаалгын газраас гагнуурын аппарат, авто машины хар хайрцаг зэргийг хулгайлж хохирогч Т.Бд 380.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар болон байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан бусдад нийт 2.719.100 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Б.С нь М.Мр, Б.Бб нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, ЛСД телевизор зэрэг эд хөрөнгийг хулгайлж, хохирогч Л.Нд 772.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Мр, Б.Бб нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-2586 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Мгийн “Тариан булаг” 6 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж үүрэн холбооны операторын нэгж, шоколад, шпрот, Сайра лаазалсан загасны мах, чихэр, ундаа, угаалгын нунтаг Миф, бэлэн 6000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 319.800 төгрөгийн хохирол учруулсан

М.Мр, Т.Бн нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 6-1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ю.Тын “Тамир” 8 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж архи, цэвэр ус, ундаа, шоколад, Самсунг маркийн гар утас, үүрэн холбооны операторын нэгж, бэлэн 50.000 зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 295.800 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Мр, Г.Мт, Н.Т, Т.Бн нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Бгийн “Ганга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 2.035.000 төгрөг хулгайлж хохирол учруулсан,

            М.Мр, Э.Э нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Мбын эзэмшлийн “Баялаг бууз, хуушуур” нэртэй цайны газрын цонхыг эвдэн орж кассын машин, бэлэн 70.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 427.500 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Мр, Г.Мт, Н.Т, Т.Бн нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Бхийн “Хишиг” хүнсний мухлагийн цонхыг эвдэн орж, гар утас, тамхи, асаагуур, ундаа, набор, шоколад, бохь зэрэг эд хөрөнгийг хулгайлж 875.710 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Мр, Н.Т нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 31-ээс 2016 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Өргөө кино театрын хажуу талд байрлах хохирогч Ч.Ачийн ТҮЦ-нд нэвтрэн орж үзэмтэй үрэл, товчин чихэр, сникерс, үрэл, үрлэн чихэр, жигнэмэг, бэлэн 86.000 төгрөг зэрэг эд хөрөнгө хулгайлж, 296.400 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Мртэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах хохирогч Ч.Бтын “Боролдой” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж архи, тамхи, шоколад, гар утас, хиам зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.978.600 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Мр, Г.Мт, Н.Т нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны гадна авто зогсоол дээрх хохирогч Ж.Бхгийн эзэмшлийн 00-52 УНК улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгслээс хүүхдийн суудал, аккумлятор зэрэг эд хөрөнгийг хулгайлж 445.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Мр, Г.Мт, Н.Т нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны гадна авто зогсоол дээрх хохирогч М.Убын эзэмшлийн 15-85 УНП улсын дугаартай “Тоёота ланд 100” маркийн тээврийн хэрэгслээс аяллын хайрцаг, аяны хөнжил, хийлэг гудас, чийг нэвтэрдэггүй гудас, аяны майхан, аяны сандал, авто машины цахилгаан өргөгч, энгийн өргөгч, авто машины татлага, ачаа бэхлэгч резин, ком багаж, бэлэн 85.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Мр, Г.Мт, Б.Сц нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Сайхнаа” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж, 1.957.400 төгрөгийг хохирогч О.Үхүүд учруулсан,

            М.Мр, Б.Сц нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Г И” ХХК-ын барилгын хашаанаас 8320 УБЦ улсын дугаартай авто машин ашиглаж 26 ширхэг сапуд төмөр хулгайлж 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 6 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29-774Б тоотод байрлах “Баялаг” хүнсний дэлгүүрт нэвтэрч гар утас, болон эд зүйл хулгайлан хохирогч Б.М-Эд 1.331.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар болон байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан бусдад нийт 13.104.210 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маахуур орчимд хохирогч М.Птай маргалдаж, түүний зүүн өгзөгт хутгалсны улмаас шарх, мөн зүүн чамархай, зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Э.Эын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бхийн Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар “хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, шүүгдэгч Б овогт Эбын Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б овогт Бхийн Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б овогт Эбын Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Ст 2005 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон, 30 хоногийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын нийт 1 жил 5 сар 25 хоног цагдан хоригдсон хоног, шүүгдэгч Э.Эын шүүхийн шатанд цагдан хоригдсон 20 хоногийг тус тус шүүгдэгч нарын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Саас нийт 4.729.241 төгрөгийг гаргуулан, хохирогч Б овгийн Очирхуягийн Үхүүд 489.350 төгрөгийг, хохирогч Б овогт Мягмарын Убт 443.333 төгрөгийг, хохирогч Б овогт Жалхарын Бхд 111.250 төгрөгийг, хохирогч Нанзад овогтой Сааралын Бд 407.000 төгрөгийг, хохирогч Б овогт Бтын Бхт 175.142 төгрөгийг, хохирогч Сул овогт нэргүйн Батзаяад 346.666 төгрөгийг, хохирогч Чанга овогт Юрагийн Тод 98.600 төгрөгийг, хохирогч Б овогт Нацагдоржийн Мд 106.000 төгрөгийг, хохирогч Эрдэнэ Өвөр овогт Чулуунбатын Бтт 989.300 төгрөгийг, хохирогч Шардуу овогт Чулууннадмидийн Ачт 98.800 төгрөгийг, хохирогч Б овогт Овогмэдийн Мбт 142.800 төгрөгийг, хохирогч Балганы М-Эд 1.331.000 төгрөгийг тус тус олгуулж, шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.С, Э.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас 20 хоногийн өмнө цагдан хоригдож эхэлсэн бөгөөд цагдан хоригдох хугацаанд эрүүл мэндийн байдал маш их муудсан. Мөн үйлдсэн хэргээ бүрэн хүлээж, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан хэргийг өршөөлд хамруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасан байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Эын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт хамаарч  байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.   

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Сын хувийн байдалтай холбоотой баримт гаргаж өгөх хүсэлтэй байна. Энэ баримт нь Б.Сыг өмнө Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан тухай баримт бөгөөд мөрдөн шалгах болон шүүхийн шатанд гарч ирэхгүй байсаар, сүүлд Шүүхийн шийдвэр шүйцэтгэх ерөнхий газраас гаргуулж авсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчээс түүний үйлдсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч Э.Э нь өмнө Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй учир түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э нь М.Мр, Б.С нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Мбын эзэмшлийн “Баялаг бууз, хуушуур” нэртэй цайны газрын цонхыг эвдэн нэвтэрч, кассын машин, бэлнээр 70.000 төгрөгийг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 427.500 төгрөгийн хохирол учруулсан,

  үргэлжилсэн үйлдлээр А.О, М.Мр нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 1-27 тоотод байрлах хохирогч С.Агийн эзэмшлийн “Ган-Од” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч архи, вино, шоколад зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.911.600 төгрөгийн хохирол учруулсан,

  А.Отай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888 Түмэн” авто угаалгын газраас гагнуурын аппарат, авто машины хар хайрцаг зэргийг хулгайлж хохирогч Т.Бд 380.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар болон байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан бусдад нийт 2.719.100 төгрөгийн хохирол учруулсан,

  шүүгдэгч Б.С нь М.Мр, Б.Бб нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, ЛСД телевизор зэрэг эд хөрөнгийг хулгайлж, хохирогч Л.Нд 772.000 төгрөгийн хохирол учруулсан,

  М.Мр, Б.Бб нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-2586 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Мгийн “Тариан булаг” 6 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж үүрэн холбооны операторын нэгж, шоколад, шпрот, Сайра лаазалсан загасны мах, чихэр, ундаа, угаалгын нунтаг Миф, бэлэн 6000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 319.800 төгрөгийн хохирол учруулсан

М.Мр, Т.Бн нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 6-1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ю.Тын “Тамир” 8 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж архи, цэвэр ус, ундаа, шоколад, Самсунг маркийн гар утас, үүрэн холбооны операторын нэгж, бэлэн 50.000 зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 295.800 төгрөгийн хохирол учруулсан,

  М.Мр, Г.Мт, Н.Т, Т.Бн нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Бгийн “Ганга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 2.035.000 төгрөг хулгайлж хохирол учруулсан,

  М.Мр, Э.Э нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Мбын эзэмшлийн “Баялаг бууз, хуушуур” нэртэй цайны газрын цонхыг эвдэн орж кассын машин, бэлэн 70.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 427.500 төгрөгийн хохирол учруулсан,

  М.Мр, Г.Мт, Н.Т, Т.Бн нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Бхийн “Хишиг” хүнсний мухлагийн цонхыг эвдэн орж, гар утас, тамхи, асаагуур, ундаа, набор, шоколад, бохь зэрэг эд хөрөнгийг хулгайлж 875.710 төгрөгийн хохирол учруулсан,

  М.Мр, Н.Т нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 31-ээс 2016 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Өргөө кино театрын хажуу талд байрлах хохирогч Ч.Ачийн ТҮЦ-нд нэвтрэн орж үзэмтэй үрэл, товчин чихэр, сникерс, үрэл, үрлэн чихэр, жигнэмэг, бэлэн 86.000 төгрөг зэрэг эд хөрөнгө хулгайлж, 296.400 төгрөгийн хохирол учруулсан,

  М.Мртэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах хохирогч Ч.Бтын “Боролдой” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж архи, тамхи, шоколад, гар утас, хиам зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.978.600 төгрөгийн хохирол учруулсан,

  М.Мр, Г.Мт, Н.Т нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны гадна авто зогсоол дээрх хохирогч Ж.Бхгийн эзэмшлийн 00-52 УНК улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгслээс хүүхдийн суудал, аккумлятор зэрэг эд хөрөнгийг хулгайлж 445.000 төгрөгийн хохирол учруулсан,

  М.Мр, Г.Мт, Н.Т нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны гадна авто зогсоол дээрх хохирогч М.Убын эзэмшлийн 15-85 УНП улсын дугаартай “Тоёота ланд 100” маркийн тээврийн хэрэгслээс аяллын хайрцаг, аяны хөнжил, хийлэг гудас, чийг нэвтэрдэггүй гудас, аяны майхан, аяны сандал, авто машины цахилгаан өргөгч, энгийн өргөгч, авто машины татлага, ачаа бэхлэгч резин, ком багаж, бэлэн 85.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

  М.Мр, Г.Мт, Б.Сц нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Сайхнаа” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж, 1.957.400 төгрөгийг хохирогч О.Үхүүд учруулсан,

  М.Мр, Б.Сц нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Г И” ХХК-ын барилгын хашаанаас 8320 УБЦ улсын дугаартай авто машин ашиглаж 26 ширхэг сапуд төмөр хулгайлж 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

  2017 оны 6 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29-774Б тоотод байрлах “Баялаг” хүнсний дэлгүүрт нэвтэрч гар утас, болон эд зүйл хулгайлан хохирогч Б.М-Эд 1.331.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар болон байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан бусдад нийт 13.104.210 төгрөгийн хохирол учруулсан,

  2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маахуур орчимд хохирогч М.Птай маргалдаж, түүний эрүүл мэндэд зүүн өгзөгт хутгалж шарх, мөн зүүн чамархай, зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

эд зүйлсээ алдсан талаарх хохирогч О.Үхүү /хх 15-17/, М.Уб /2 хх 82/, Ж.Бх /хх 82-83/, С.Б /хх 132-134/, Б.Бх /хх 167/, Ю.Т /хх 221-222/, Н.М /2 хх 4-6/, Ч.Бт /2 хх 50-51/, Ч.Ач /хх 229/, Л.Н /2 хх 182/, О.Мб /2 хх 227-228/, Т.Б /2 хх 250/, С.А /3 хх 32/, Б.М-Э /3 хх 84/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б /хх 188-189/ нарын мэдүүлгүүд,

цохиулж, хутгалуулсан талаарх хохирогч М.Пын мэдүүлэг /5 хх 4-5/,     

гэрч Э.Г /хх 47-48/, Б.Б-О /2 хх 169/, Б.С /2 хх 170/, М.Н /2 хх 171/, М.П /2 хх 172/, Ц.М /5 хх 7/ нарын мэдүүлгүүд, 

Г.Мт /хх 86-89/, М.Мр /хх 11, 136-137, 226, 2 хх 58/, Т.Цолмон-Оч /3 хх 38-39/, А.О /3 хх 35-37, 46-47/ сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.С /2 хх 13-14, 95, 5 хх 11, 127/, Э.Э /3 хх 172-174, 199-200, 5 хх 127/ нарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 3748 дугаартай “...Шинжилгээнд тэнцэж буй MN000110021666, MN005210009602 дугаараар бүртгэгдсэн Н.Тийн зүүн гарын алгаар, 2 дугаартай гарын мөр санд MN005210009887, MN000310008204 дугаараар Мандирын Мр нэрээр, MN0000ӨРШ02545 дугаараар Мандалын Мр нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын ядам хуруугаар, 8 дугаартай гарын мөр М.Мрийн зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна...” /хх 156-157/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 8006 дугаартай “...М.Пын биед зүүн өгзөгт хатгагдсан шарх, зүүн чамархай, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн өгзөгний шарх гэмтэл нь ир үзүүртэй, зүүн чамархай , зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /5хх-14-15/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14, 39-42, 72-74, 115-119, 147-150, 208-212, 238, 2 хх 32-36, 71-73, 217-219, 240-244, 3 хх 26-28, 78-83/,

мөрдөгчийн эд зүйлд хийсэн магадлагаа /хх 20-24, 53-54/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 78-80, 2 хх 167-168/,

эд зүйлийн үнэлгээ /хх 7-8, 85, 224, 2 хх 53-54, 83, 183, 229, 248, 3 хх 29/

хөрөнгийн үнэлгээний тайлан /4 хх 166-167/,

автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 178-180/,

эд зүйлд үнэлгээ хийсэн мөрдөгчийн магадлагаа /хх 190, 3 хх 97-98/,

иргэний үнэмлэхний лавлагаа /3 хх 224, 226/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх 225, 227/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Сыг “хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж, шүүгдэгч Э.Эыг “бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Б.Сын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, Б.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 30 хоногийн хорих ялаар, Э.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон хэдий ч шүүгдэгч Э.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Э.Эын гаргасан “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.С нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байх боловч хэзээ, яаж суллагдсан мэдээлэл байхгүй талаарх Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас ирүүлсэн албан тоот /5 хх 94/ хэрэгт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар зохих дүгнэлт хийж, түүний  үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулалгүйгээр тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.

            Прокуророос тус шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Сын хувийн байдалтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02-02/1368 дугаартай “...Б.С нь ...457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарагдан суллагдсан...” талаарх албан тоотыг нотлох баримтаар гаргасан байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс үнэлэх боломжгүй байна. 

            Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ст ял оногдуулахдаа “...2005 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” хэмээн техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэв.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Эын гаргасан “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасан тул шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 90 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцож, шүүгдэгч Б.С нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 275 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнийг нэн даруй сулласугай.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Э.Эыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Эд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.”  гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

2. Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...2005 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ