Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/02994

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 08

182/ШШ2024/02994

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б тоот хаягт байрлах ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч ,  байранд байрлах ******* ******* ******* ******* газар,

Хариуцагч: Ч байранд байрлах, ******* дарга нарт холбогдох,

Нийт 1 322 629 583 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ******* Хот ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч аас гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь 2019.11.18-нд ******* Хот ******* ******* газраас зарласан ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцын зориулалттай 5 дугаар барилгажилтын зураг төслийг боловсруулж, буулган шинээр барилга барих ажлыг гүйцэтгэх ажил, улсын дүгээр цэцэрлэгтэй Багц-СБД-05 төслийн ажилд оролцон шалгараад нийслэлийн даргаас батламж гардаж авсан байдаг.

Ингээд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны өмчлөгч болох иргэд болон ******* даргын Тамгын газартай бид 3 талт гэрээг байгуулсан.

Барилгын зураг төслийг боловсруулж эрх бүхий этгээдээр батлуулаад барилгын буулгалт болон шинээр барьж байгуулах ажлыг 2022 оны 05 дугаар сараас эхлүүлэн гүйцэтгэж дуусч байна.

Тухайн үед барилгын ажлыг эхлүүлэхээр дэд бүтцийн техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагуудаас авах үед тухайн байгууллагуудаас хуучин, гадна дэд бүтцийн шугам сүлжээ нь хуучин барилгынхаа адил ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хүчин чадлын хувьд шинээр барилга байгууламжид хангалттай хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болсон учраас өргөтгөх гэх нөхцөлтэйгөөр техникийн нөхцөл олгогдсон юм.

Манай компанийн зүгээс анх тендерт оролцохдоо зөвхөн барилгын төсөл зургийг боловсруулж батлуулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж шинээр дахин барих ажлын хүрэ******* үйл ажиллагаа, зардал төсөв тооцоолж оролцон шалгарсан байдаг.

Гадна дэд бүтцийг өргөтгөх ажлыг яаралтай зохион байгуулж гүйцэтгүүлэх талаар 2022 оноос эхлэн удаа дараа нийслэлийн даргын тамгын газар, Хот *******ын ******* газарт хандаж байсан боловч дараа оны орон нутгийн төсөвт тусгана гэх тайлбарыг өгдөг.

Компанийн зүгээс сууц өмчлөгчдийн орон сууцыг чөлөөлснөөс хойш 36 сарын дотор барилгыг барьж байгуулан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл хуучин байраа буулгуулсан өмчлөгч болон нийслэлийн даргын өмнө 36 сарын дотор барилгыг ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн.

Иймд 2022.11.16-ны өдөр Хот ******* ******* газарт хандаж, гадна шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг 2023 оны төсөвт суулган тухайн ондоо багтааж гүйцэтгэхгүй бол барилга ашиглалтад орох хугацаа хойшилж орон байраа буулгуулсан иргэд хохирох цаашлаад улсын дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн эрх ашиг нь зөрчигдөх нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдсэн. Гэтэл 2023 оны ******* төсөвт гадна шугам сүлжээний ажлын зардлыг суулгалгүй орхигдуулсан. Үүнээс шалтгаалаад барилга ашиглалтад орох хугацаа дахин бүтэн жилээр хойшлох, орон сууц өмчлөгч нар тус хугацаагаар хохирох бодитой нөхцөл үүссэн.

Манай компани ийм нөхцөл байдал нэгэнт үүсчихсэн учраас өөрийн хөрөнгөөс гадна шугам сүлжээний дэд бүтцийн ажлын зураг болон төсвийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлээд энэ тухай 2024.03.-нд 85/1 тоот бичгээр Хот ******* ******* газарт явуулсан боловч дараа жилийн төсөвт суулгаж өгнө гэж амаар хариу өгснөөс өөрөөр ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул орон сууц өмчлөгч нар болон дүгээр цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдийн ашиг сонирхлын үүднээс өөрийн хөрөнгөөр 2023 онд багтааж гадна шугам сүлжээний ажил буюу гадна дулаан хангамж, гадна холбоо, гадна цахилгаан хангамж, гадна ариутгах татуурга, дэд өртөөний ажлын зургийг тус тус мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, зураг төсөвийг Барилга ******* төвөөр хянуулж, магадлалын дүгнэлт гаргуулсан.

*******д гадна шугам сүлжээ, цахилгааны дэд өртөөний ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж шинэ орон сууц болон улсын дүгээр цэцэрлэгийн барилгын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн.

*******д 2023.11.07-нд ******* даргад хандаж, оршин суугчдын болон хүүхдийн ашиг сонирхлын үүднээс цаг алдалгүй өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн ажлын 1 322 629 583 төгрөгийн төлбөрийг олгох хүсэлтийг дахин гаргаснаар 2024 оны нийслэлийн төсөвт уг төлбөрийг оруулж баталсан.

*******дний хувьд барилгын ажлын нэг гол хэсэг болох гадна шугам сүлжээ, дэд өртөөний барилгын ажлыг хийхгүйгээр тухайн барилга ашиглалтад ороод үйл ажиллагаа явуулах боломжгүй.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.-т улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ, 11.1.-д ******* суурин газрын ерөнхий хөгжил, ерөнхий төлөвлөгөө, газар зохион *******ын төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна гэдэг үндсэн чиг үүрэгтэй, 15 дугаар зүйлийн 15.2.-т батлагдсан ерөнхий төлөвлөгөөг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн төлөвлөлтийн шаардлага хангахгүй суурин нийтийн эзэмшлийн газруудын барилга, ******* *******ын хяналт тавих эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн дахин төлөвлөх саналыг аймаг, сум, дүүргийн дарга гаргана гэсэн зохицуулалтуудын дагуу нийслэлийн дарга нь төслийг санаачлах, арга хэмжээг авах үүрэгтэй. ******* дарга анх төслийг гаргаж байх үедээ дэд бүтцийнх нь хүчин чадал нь ачаалал даахуйц, хуучирч муудсан барилга гэдгийг тооцоолж, барилгын төслийн инженерийн бэлтгэл ажил, инженерийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламжид тавигдах шаардлагыг хангасан, нийцсэн газрыг сонгон дэд бүтцийн үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой.

Анх төсөл зарлахад зөвхөн 5 дугаар байрыг буулгаад дахин барих байсан бөгөөд тендерийн баримтуудад дотор тооцоолол, зураг төсөл нь зөвхөн барилгатай холбоотой тооцоо, ажлууд орсон байсан. Гэтэл ажлын явцад барилга, төсөл нь дутуу төлөвлөгдсөн, дэд бүтцийн асуудлыг бүрэн тооцоолоогүй, хүчин чадал, ачааллын тооцоолол хийгээгүй зэрэг ******* дарга хуулиар хүлээсэн үүргийн хүрэ******* алдаа гаргасан нь тодорхой болсон.

Компанийн хувьд нийгмийн хариуцлагын үүднээс захиалагч, оршин суугчдын ашиг сонирхлыг, эдийн засгийн нөхцөлүүдийг аль алийг нь харгалзаж үзээд өөрөөсөө зардлыг гаргаж, тухайн инженерийн дэд бүтцийг зургийг нь батлуулж, гүйцэтгүүлж хүлээлгэж өгсөн.

*******дний хооронд тусдаа байгуулсан ямар нэгэн гэрээ анхнаасаа байхгүй, оршин суугч өмчлөгч, нийслэлийн дарга, манай компани гээд 3 тал хамтран хийсэн гуравласан гэрээгээр зохицуулж байгаа. *******э гэрээг өмчлөгч тус бүрээр хийдэг. Манай компани цаашаа туслан гүйцэтгэгчтэй бол тусдаа гэрээ хийдэг. Манай компани хийх ёсгүй байсан ажлыг хийсэн учраас Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6.-д заасны дагуу нөхөн төлбөрийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.

 

2.Хариуцагч ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* даргын 2020 оны А/163 дугаар захирамж болон 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын 5 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ******* ******* ХХК шалгарсныг батламжлан тус компанид газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон.

Ингээд нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК, орон сууц өмчлөгч иргэдтэй, ******* даргын тамгын газар гэсэн этгээдүүд оролцон гурван талт гэрээ байгуулсан.

Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төсөл хэрэгжүүлэгчийн хүлээх үүрэгт нь тус компани нь 100 хувь өөрийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэж, дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцын 5 дугаар байрыг буулгаж 2024 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцны барилгыг барьж, сууц өмчлөгчдийг шинэ орон сууцаар хангах үүрэг хүлээсэн байдаг.

Уг компани нь нэхэмжлэлийн шаардлагадаа гадна дэд бүтцийг өргөтгөх ажлын хүрэ******* гадна дулаан хангамж, гадна ариутгах татуурга, гадна холбоо, гадна цахилгаан хангамж, дэд өртөөний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, улмаар уг ажлыг өөрийн хөрөнгөөр нийт 1,3 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн тухай дурдсан байдаг.

Барилга ******* *******ын сайдын баталсан 2018 оны Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.8-т Сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн төрийн нийтийн зориулалттай барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны дарга хариуцан хэрэгжүүлнэ гэж заасан зохицуулалт байдаг.

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т Төсвийн хөрөнгөөр бараа, ажлын үйлчилгээ худалдан авах тухай хууль болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэх хуулийн зохицуулалт байдаг. Тухайн ажилд төсвөөс санхүүжилт олгох, нөхөн олгох зохицуулалт байхгүй учраас хөрөнгө гаргах боломжгүй гэж үзсэн. *******э агуулгаар бид нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгож өгөөч гэдэг тайлбарыг өмнө гаргасан байдаг.

*******д нэхэмжлэгч талын ажил гүйцэтгэснийг буруутгаж, маргаагүй. Харин энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байхаасаа илүү тухайн төсөв нь нэгэнт тавигдсан байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлье гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шүүх шийдвэрлэсний дараа дараагийн асуудал нь шийдвэрлэгдэх байх. *******э агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэв.

 

3.Хариуцагч ******* Хот ******* ******* газраас шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч аас гаргасан тайлбартаа:

Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай 5 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр ******* ******* ******* ******* ХХК шалгарч, орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцох оролцогчидтой нийслэлийн даргаас 3 талт гэрээ байгуулсан. *******эхүү гэрэ******* төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 3 талт гэрэ******* тусгайлсан зохицуулсан зохицуулалт байхгүй. Нэхэмжилж байгаа 1 322 629 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэх талаар бидний хооронд албан ёсны гэрээ хэлэлцээр байхгүй.

Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн гэж байгаа боловч Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.т зааснаар төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэснээр дагуу төсөвт нөхөж олгох зохицуулалт байхгүй гэж үзэж байгаа юм.

Гэвч нийтийн ашиг сонирхол болон оршин суугчидтай байгуулсан 3 талт гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө эзэмшигч өмчлөгч иргэдийг оруулах шаардлага гарсны улмаас ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2024.02.28-ны өдрийн ******* төсөвт өөрчлөлт оруулах тухай 25 дугаар тогтоолоор уг ажлын зардал болох 1 322 629 583 төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж баталсан.

Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар гаргасан, энэ тайлбараа мөн дэмжиж байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, ******* дарга бөгөөд Улаанбаатар *******ын захирагчаас 2020 онд олгосон Батламж, 2019.07.08-ны өдрийн 2019/06-ТХ дугаартай дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 5 дугаар барилгын барилгажилтын төслийн ажлын даалгавар /хх-ийн 1-18/, 2020.01.06-ны өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах СБД-05 багцын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлт түүнтэй холбоотой баримтууд /хх-ийн 19-32/, гэрэл зургууд, ******* ******* ******* ******* ХХК-иас Хот *******, ******* газарт явуулсан албан бичгүүд, Барилгын ******* төвөөс магадлал хийгдсэн 2023.06.12-ны өдрийн Улаанбаатар *******, дүүрэг 6 дугаар хороо, ******* ******* ******* ******* ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц, цэцэрлэгийн барилгын гадна дулаан хангамж, гадна ариутгах татуурга, холбоо, гадна цахилгаан хангамжийн угсралтын ажлын төсөв, түүний хавсралтууд, /хх-ийн 47-132/, ажлын зургууд эх хувиар, 2022.01.10-ны өдрийн иргэн сууц өмчлөгч Э.Түвшинжаргал, Ж.Хэрлэнтуяа, төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ******* ******* ХХК, эрх олгогч ******* даргын Тамгын газар нарын хооронд байгуулсан Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ зэргийг,

 

5.Хариуцагч ******* Хот ******* ******* газраас нотлох баримтаар, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг, дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 5 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөө, Багц-СБД-05, Хот ******* ******* газраас ******* ******* ******* ******* ХХК-д явуулсан 2022.10.04-ний өдрийн 10/3687, 2023.10.13-ны өдрийн 10/2713 тоот албан бичгүүд, Эхлэл-2 СӨХ-ноос Хот ******* ******* газарт явуулсан 2022.12.07-ны өдрийн 03/08 тоот, ******* ******* ******* ******* ХХК-иас ******* даргын Тамгын газарт явуулсан 2021.12.23-ны өдрийн 176/1 тоот албан бичиг, ******* даргын 2020.02.06-ны өдрийн Н/163 дугаартай Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж гэрээ байгуулах эрх олгох тухай захирамж, 2019.06.28-ны өдрийн А/653 дугаартай Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөж барилгажуулах тухай захирамж, /хх-ийн 137, 3-9/ зэргийг,

 

6.Хариуцагч ******* даргаас нотлох баримтаар, төлөөлөгчид итгэмжлэл олгосон албан бичиг, ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024.02.28-ны өдрийн 25 дугаар тогтоол, түүний хавсралт /хх-ийн 158, 160-169/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* дарга болон ******* Хот *******, ******* газарт холбогдуулан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын зардалд 1 322 629 583 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцын зориулалттай 5 дугаар байр, хүүхдийн дүгээр цэцэрлэгийн барилгажилтын зураг төслийг боловсруулж, буулган, шинээр барилга барих ажлыг тендерт шалгаран гүйцэтгэх явцад гадна инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ нь мөн ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хүчин чадлын хувьд шинээр барьсан барилгад хангалттай хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болсон учраас гадна дэд бүтцийг өргөтгөх ажлыг зайлшгүй гүйцэтгүүлэх талаар удаа дараа ******* даргын Тамгын газар, Хот *******ын ******* газарт мэдэгдэхэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 11.1.2., 15 дугаар зүйлийн 15.2.-т заасан үүргийг нийслэлийн дарга бүрэн биелүүлээгүй, уг ажлын зардлыг төсөвт тусгаагүйгээс иргэд оршин суугчид, улсын дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөлтэй болсон тул хариуцагч нарын өмнөөс манай компани өөрийн хөрөнгөөр гадна шугам сүлжээний дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэн дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн, үүний зардал 1 322 629 583 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч ******* дарга нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т Төсвийн хөрөнгөөр бараа, ажлын үйлчилгээ худалдан авах тухай хууль болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэсний дагуу тухайн ажилд төсвөөс санхүүжилт олгох, нөхөн олгох зохицуулалт байхгүй учраас хөрөнгө гаргах боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ажил гүйцэтгэсэн зардал гаргасанд маргаагүй, шүүх шийдвэрлэсний дараа уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлан,

 

3.Хариуцагч Хот *******, ******* газраас нэхэмжлэлийн шаардлагын талаар, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 3 талт гэрэ******* тусгайлсан зохицуулсан зохицуулалт байхгүй, 1 322 629 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэх талаар бидний хооронд албан ёсны гэрээ байхгүй, нийтийн ашиг сонирхол болон оршин суугчдын эрх ашгийн үүднээс ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024.02.28-ны өдрийн ******* төсөвт өөрчлөлт оруулах тухай 25 дугаар тогтоолоор уг ажлын зардал болох 1 322 629 583 төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж баталсан, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлан тус тус маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримтууд тогтоогджээ.

 

4.1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь ******* даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот *******, ******* газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгох шалгаруулалтад оролцон шалгарч, Багц СБД-05 буюу дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны 5 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх авсан болох нь тус компанид ******* дарга бөгөөд Улаанбаатар *******ын захирагчаас 2020 онд олгосон Батламж, 2019.07.08-ны өдрийн 2019/06-ТХ дугаартай дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 5 дугаар барилгын барилгажилтын төслийн ажлын даалгавар, 2020.01.06-ны өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах СБД-05 багцын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлт түүнтэй холбоотой баримтууд зэргээр нотлогдсон.

 

4.2. Уг төслийг хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч компани буюу төсөл хэрэгжүүлэгч, ******* дарга, тухайн 5 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нар нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасны дагуу гурван талт гэрээ байгуулж, ******* ******* ******* ******* ХХК нь орон сууцнуудыг чөлөөлснөөс хойш 36 сарын дотор барилгыг барьж, ашиглалтанд хүлээлгэн өгөх, төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэх, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг хоногийн дотор суллаж өгөх, дарга нь төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэх үүргийг тус тус хүлээн, 2022 оны 05 дугаар сараас эхлэн төсөл хэрэгжүүлэгч нь уг барилгын ажлыг гүйцэтгэжээ.

 

4.3.Нэхэмжлэгч компаниас төслийн ажлыг хэрэгжүүлэх явцад ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 5 дугаар барилгын гадна инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ нь хүчин чадлын хувьд шинэ барилгад хангалттай хүрэлцэхгүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зэрэг шалтгааны улмаас уг барилгын болон дүгээр хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна дулаан хангамж, гадна ариутгах татуурга, гадна холбоо, гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг шинээр гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал бий болж уг ажлын төсөвт өртгийн дүн 1 322 629 583 төгрөг тооцогдсоныг Барилга ******* *******ын яамны харьяа Барилгын ******* төвөөс хянан Магадлалын дүгнэлт гарган баталгаажуулж, улмаар ******* ******* ******* ******* ХХК -иас дээрх зардлаар гадна инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэсэн байна.

Дээрх үйл баримтууд нь Барилгын ******* төвөөс магадлал хийгдсэн 2023.06.12-ны өдрийн Улаанбаатар *******, дүүрэг 6 дугаар хороо, ******* ******* ******* ******* ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц, цэцэрлэгийн барилгын гадна дулаан хангамж, гадна ариутгах татуурга, холбоо, гадна цахилгаан хангамжийн угсралтын ажлын төсөв, түүний хавсралтууд, ажлын зургууд, 2022.01.10-ны өдрийн иргэн сууц өмчлөгч Э.Түвшинжаргал, Ж.Хэрлэнтуяа, төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ******* ******* ХХК, эрх олгогч ******* даргын Тамгын газар нарын хооронд байгуулсан Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ зэргээр нотлогдож зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

4.4.Хэрэгт ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024.02.28-ны өдрийн ******* 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 25 тоот тогтоол, түүний хавсралт нь хуулийн шаардлага хангагдаагүй хэлбэрээр авагдсан хэдий ч уг тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан ******* төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалт-д Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил /Улаанбаатар *******, дүүрэг, 6 хороо/...2024 онд санхүүжих дүн 1 322 600 000 төгрөг... гэж заан батлагдсан талаар хариуцагч нар тайлбарлаж, энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

5.Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга *******, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1. *******, суурин газрын ******* ерөнхий төлөвлөгөө, газар зохион *******ын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 11.1.2. улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх; гэж, энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Барилга ******* *******ын сайдын 2018 оны 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 4 дэх хэсгийн 4.8 дахь заалт, уг заалтад сайдын 2021 оны 252 дугаар тушаалаар өөрчлөлт оруулснаар Сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн төрийн нийтийн зориулалттай барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны дарга хариуцан хэрэгжүүлнэ гэж тус тус зохицуулжээ.

 

Дээрхээс үзэхэд хариуцагч ******* дарга нь  ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 5 дугаар барилгын гадна инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг буюу уг барилгын болон дүгээр хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна дулаан хангамж, гадна ариутгах татуурга, гадна холбоо, гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг судлах, төсөв, төлөвлөгөө боловсруулах, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх үүрэгтэй байх тул барилга байгууламжийг өргөтгөн шинээр гүйцэтгэхэд нэхэмжлэгчээс зарцуулсан 1 322 629 583 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

6.Хэрэгт авагдсан ******* ******* ******* ******* ХХК-иас Хот *******, ******* газарт явуулсан удаа дараагийн албан бичгүүдээр нэхэмжлэгч нь хариуцагч нараас 1 322 629 583 төгрөг төлөхийг шаардаж байсан байх бөгөөд хариуцагч талаас дээрх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 5 дугаар барилга болон дүгээр хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна дулаан хангамж, гадна ариутгах татуурга, гадна холбоо, гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажилд 1 322 629 583 төгрөгийг нэхэмжлэгчээс зарцуулсан талаар зохигчид маргаагүй байна.

 

7.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар үүрэг хууль буюу гэрэ******* зааснаар үүсэх бөгөөд дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани болон хариуцагч нарын хооронд ******* дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Хот *******, ******* газраас хуулийн дагуу төлөх 1 322 629 583 төгрөгийн зардлыг ******* ******* ******* ******* ХХК төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулагдаагүй буюу гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна.

 

8.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.-д Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй, 491.3.-т Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх... гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл-ийн тендерт шалгаран дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 5 дугаар барилгыг буулган шинээр барих ажлын явцад орон сууц өмчлөгч, эзэмшигчдийн болон дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн халуун, хүйтэн ус, цахилгаан, дулааны эрчим хүчээр хангагдах, бохир ус татан зайлуулах, холбоогоор хангагдах эрх ашиг зөрчигдөж, хохирол учрах, үүнээс улбаатайгаар хариуцагч нарт эд хөрөнгийн хохирол, зардал учрах зэрэг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, зайшгүй шаардлагатай гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн үйл баримт хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6.-д Бусдын үүргийг даалгаваргүй гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нарын өмнөөс 1 322 629 583 төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж зардал гаргасан тул хариуцагч нараас дээрх мөнгийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

9.Нэхэмжлэгчийн дээрх 1 322 629 583 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн үйлдэл нь хариуцагч нарын ашиг сонирхолд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр энэ талаар буюу өөрийн хөрөнгөөр дээрх ажлыг гүйцэтгэсэн талаар хариуцагчид мэдэгдэж, улмаар ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024.02.28-ны өдрийн ******* 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 25 тоот тогтоол, 2 дугаар хавсралтаар батлагдсан ******* төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалт-д 1 322 600 000 төгрөгийн санхүүжилтийг оруулан баталсан байх тул Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.5.-д заасны дагуу бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.

 

10.Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгчээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төслийн ажлын явцад гарсан зайшгүй шаардлагатай гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд зарцуулсан 1 322 629 583 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 771 097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 6 771 097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.3., 491.6.-д заасныг баримтлан хариуцагч ******* дарга болон хариуцагч ******* Хот *******, ******* газраас 1 322 629 583 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 771 097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 6 771 097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. 119 119.2., 119.3., 119.4., 119.7. 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА