| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00397/и |
| Дугаар | 152/ШШ2024/00335 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 152/ШШ2024/00335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагчБ.Ж-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 60 настай. Би цэргээс халагдаж ирээд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Түргэн сумын сургуулийн уурын зууханд сантехникчээр ажилд орж, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Социализмын зам нэгдэлд уурын зуух шилжихэд тус нэгдэлд сантехникээр ажилласан. Түргэн суманд аймгийн ахуй үйлчилгээний салбар нээгдэж уурын зуух шилжихэд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс сантехникээр ажилласан. Түргэн сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт сантехникээр ажилд орж, 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс механикаар ажиллаж байгаад 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орон тооны цомхотголд орж ажлаас халагдсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд ажиллаж байсныг нотлох зарим ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус сумын 8 жилийн дунд сургуульд, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дуустал тус сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний салбарт сантехникч, механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан ................. нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Түргэн сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Түргэн сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 26-ны өдрйин 091 дугаартай тушаал, хавсралтын хамт, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаартай тушаал, хавсралтын хамт, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай тушаал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 195 дугаартай тодорхойлолт, гэрч Ц.Буянхишигийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Я.Ноосойн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Жийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
Б.Жийн хүсэлтээр Ц.Буянхишиг, Я.Ноосой нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс Б.Жийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Б.Ж нь шүүхэд хандаж 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус сумын 8 жилийн дунд сургуульд, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дуустал тус сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний салбарт сантехникч, механикчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Б.Жийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Б.Ж нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус сумын 8 жилийн дунд сургуульд, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дуустал тус сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний салбарт сантехникч, механикчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Б.Ж нь цэргийн алба хааж ирээд 1985 оны 10 дугаар сараас тус сумын уурын зууханд ажиллаж эхэлсэн. Сургуулийн уурын зуух Социализмын зам нэгдэлд шилжихэд мөн слесараар 1986 оныг хүртэл ажилласан. Улмаар уурын зуух Орон сууц, нийтийн аж ахуйн газрын мэдэлд шилжихэд мөн ажиллаж байгаад 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Түргэн сум дахь Эрчим хүчний салбарт ажилласан. 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус байгууллагад ажилласан боловч түүний ажиллаж байсныг нотлох ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт хадгалагдаагүй байна.
3.2. Ийнхүү ажлаас гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Б.Жийн Увс аймгийн Увс аймгийн Түргэн сумын найман жилийн сургууль, Орон сууц, нийтийн аж ахуйн газар болон тус сумын Эрчим хүчний салбарт слесарь, механикаар ажиллаж байсан хугацааг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Түргэн сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай тушаалаар слесарь Б.Жийг мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд түр слесараар, 1985 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш слесараар авч ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Иймд Б.Жийг 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Түргэн сумын найман жилийн дунд сургуульд слесараар ажиллаж эхэлсэн гэж үзнэ.
4.2. Увс аймгийн Түргэн сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалаар тус сургуулийн уурын зуух нэгдлийн мэдэлд шилжсэн тул слесарь Жигмэддоржийг Социализмын зам нэгдлийн мэдэлд шилжүүлжээ. Дээрх тушаалыг 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуулбарлаж, тус сургуулийн захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэлээ.
4.3. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Увс аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 091 дугаартай тушаалаар Увс аймгийн хэмжээнд шинээр байгуулагдсан Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвүүдийн дарга, ажилчин, албан хаагчдыг 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулах асуудлыг шийдвэрлэжээ.
Тус тушаалын хоёрдугаар хавсралтад Түргэн сум, Батдэлгэр Жигмэддорж, слесарь гэж тэмдэглэжээ.
Иймд хүсэлт гаргагч Б.Ж-ийг 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын харьяа Түргэн сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд слесараар ажиллаж эхэлсэн гэж үзнэ.
Мөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаартай цалингийн тодорхойлолтоор Б.Жийн Увс аймгийн Түргэн сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 5, 8-12 дугаар сар, 1990 оны 01-4 сарыг дуустал хугацааны цалингийн баримтыг түүвэрлэн хавсралтаар ирүүлсэн ба дээрх баримтаар хүсэлт гаргагч Б.Ж нь 1988-1990 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд Түргэн сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд слесараар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Б.Жийн ХААТР-1 маягтад түүнийг 1986 оноос Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт слесараар ажиллаж эхэлсэн, оршдог сум Түргэн сум гэж тэмдэглэжээ. Дээрх ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн байна.
Энэхүү баримт нь хүсэлт гаргагч Б.Жийг 1985-1988 оны хооронд Увс аймгийн Түргэн сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд слесараар ажиллаж байсан үйл баримтыг давхар нотлох нотолгооны ач холбогдолтой байна.
Гэрч ....... шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 1988 оны 8 дугаар сард Түргэн сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд гэрлийн байцаагчаар ажилд орж, 1991 оны 9 дүгээр сар хүртэл гэрлийн байцаагчаар ажилласан. Б.Жтой хамт ажиллаж байсан...” гэж мэдүүлжээ.
Гэрч ............ ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан түүний 006156 хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.4. Хэрэгт авагдсан Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар тушаалаар сумдын Эрчим хүчний салбарын станцийн эрхлэгч, механик зэрэг ажилтнуудын албан тушаалын цалин, мэргэжлийн зэргийг баталсан байх бөгөөд тус тушаалын хавсралтын 9 дүгээр Б.Ж, слесарь гэж тэмдэглэжээ.
Улмаар хэрэгт авагдсан Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай тушаалаар Б.Жийг мөн өдрөөс эхлэн Увс аймгийн Түргэн сумын Эрчим хүчний салбарт механикаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай цалингийн тодорхойлолтоор Б.Жийн 1991 оны 01-7 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн байна.
Иймд дээрх баримтуудад үндэслэн Б.Жийг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Эрчим хүчний салбарт слесараар, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд механикаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Б.Жийн 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус сумын 8 жилийн дунд сургуульд, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дуустал тус сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний салбарт сантехникч, механикчаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
6. Шүүхээс хүсэлт гаргагч Б.Жийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 08-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.Ж-ийн 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оныг хүртэл Увс аймгийн Түргэн сумын найман жилийн дунд сургуульд слесарь, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Түргэн сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд слесарь, 1990 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Түргэн сумын Эрчим хүчний салбарт слесарь, 1991 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Түргэн сумын Эрчим хүчний салбарт механикаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Б.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА