| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0322/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/306 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч С.Э-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л-д холбогдох эрүүгийн 1738000000072 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Л,
Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ... тоотод оршин суух С.Э-ийн гэрт өвчтэй ээжийг нь харж байхдаа Цэнд-Аюуш бурхан хулгайлан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ... тоотод оршин суух С.Э-ийн гэрт өвчтэй ээжийг нь харж байхдаа Цэнд-Аюуш бурхан хулгайлан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би одоогоос 2 жилийн өмнөөс С.Э- эгчийн өндөр настай ээжийг нь асардаг байсан. Бурханыг хулгайлсан өдөр ч гэсэн ээжийг нь асрахаар очсон. Гэрт нь очиход С.Э- эгч байж байгаад ажилдаа явсан. Тухайн өдрөөс өмнө нь би С.Э- эгчийн гэрт байсан нэг бурханы зургийг гар утсан дээрээ дарж аваад зах дээр байдаг нэг ченжид үзүүлэхэд энэ бурханаа аваад ир би 900.000 төгрөгөөр авна гэхээр нь өгөөгүй. Тэгтэл нөгөө ченж миний араас залгаад гуйгаад сүүлдээ 2.000.000 төгрөгөөр авъя гэхээр нь 2017 оны 09 сарын 15-ны үеэр С.Э- эгчийнхээс бурханыг нь аваад нөгөө ченжид 2 сая төгрөгөөр өгөөд мөнгөө аваад Улаанбаатар хот руу шууд яваад өөртөө болон охиндоо хувцас авч өмссөн. Тэгээд Мөрөнд ирээд цагдаад баригдсан. Цагдаад баригдсаныхаа дараа би нөгөө ченжид 580.000 төгрөг өгөөд бурханыг буцаан авч С.Э- эгчид өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Хохирогч С.Э-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би энэ хүнтэй 2015 онд танилцаж, түүнээс хойш холбоотой байж байгаад 2016 оноос хэсэг хугацаанд хамтран амьдарсан. Тэгээд хүүхэд маань төрсний дараагаас тусдаа амьдрахаар шийдсэн. Тусдаа амьдарснаас хойш холбоотой байж байгаад 2017 оны 08 сарын эхээр Л манай бие муутай ээжийг асарч өдрийн цагаар манайд байдаг байсан. Ингэж байх хугацаандаа бурхан хулгайлсан. Манайхаас Цэнд-Аюуш нэртэй гуулин бурхан нэг ширхэг /хураагдаад буцаж ирсэн бурхан/ хүүхдийн бурхан нэртэй модон гуутай жижигхэн гуулин бурхан алга болсон…Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр над руу нэг хүн утсаар ярьж Цэнд-Аюуш нэртэй шармал бурхныг зарахаар болоод Улаанбаатар явах хүн тээврийн товчооны орчим уулзаад 2.5 сая төгрөгийг авсан. Энэ хүн 6 сарын сүүлчээр буюу бурхныг надад зарахаасаа 2 сарын өмнө надтай утсаар ярьж уулзаад гар утсан дээр авсан бурхны зургийг үзүүлж байсан. Би өөрөөс нь хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад биш ээ, би эмээтэйгээ байдаг гэхээр нь хулгайн эд зүйл биш гэж бодоод надад зарсан нь үнэн гэсэн утгатай бичиг бичиж өөрөөр нь гарын үсэг зуруулахад Л гэж гарын үсгээ зурсан. Өөрөө бичиг үсэг мэдэхгүй гэсэн. Одоо энэ бурхан надад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Д.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Л-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Л нь урьд 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь хавтас хэргийн 45-54 дүгээр хуудсанд авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
Хохирогч С.Э- нь бурханыг буцаан авсан болох нь эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1738000000072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР