| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03687/И |
| Дугаар | 182/ШШ2024/03011 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03011
| 2024 07 09 | 182/ШШ2024/03011 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* дугаар байр, ******* тоотод оршин сууж, ХХК-д ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банктай 2018.*******.29-ний өдөр 2018/000386/0729 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.
Хариуцагч нь 2019.*******.18-ны өдрөөс хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл нь 1 450 000 төгрөг байна.
Дээрх зээлийн эрсдэл нь ******* ******* ХХК-д *******тай байсан бөгөөд *******ын гэрээний дагуу нөхөн төлбөрийг Худалдаа хөгжлийн банканд олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан болно.
Хариуцагч 2022.01.18-ны өдөр 60 000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, ******* дүүргийн ******* хорооноос тодруулахад тус хаягт оршин суудаггүй байна.
Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч ******* /РД:/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024.04.23-ны өдрийн 308 тоот тодорхойлолт, талуудын хооронд байгуулагдсан 2018.*******.29-ний өдрийн 2018/000386/0729 тоот Цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүсэлт, зээлийн дансны хуулга, ХХК-ийн суваг телевизийн захирлын 2019.*******.18-ны өдрийн 59 тоот *******ыг Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022.03.01-ний өдрийн 2022/5047 тоот ******* ******* ХХК-ийн Нөхөн төлбөр олгох тухай тушаал, Худалдаа хөгжлийн банк ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.*******.01-ний өдрийн 30С21*******6*******2 тоот Цалингийн зээлийн эрсдэлийн *******ын гэрээ, Даатгалын хэлтэст шилжүүлэх зээлийн хувийн хэрэг хүлээлцэх акт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Ч тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч *******ыг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк ХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2018.*******.29-ний өдрийн Цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүсэлт, зээлийн дансны хуулга, ХХК-ийн суваг телевизийн захирлын 2019.*******.18-ны өдрийн 59 тоот *******ыг Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022.03.01-ний өдрийн 2022/5047 дугаартай ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Нөхөн төлбөр олгох тухай тушаал, талуудын хооронд байгуулагдсан 2021.*******.01-ний өдрийн Цалингийн зээлийн эрсдэлийн *******ын гэрээ, Даатгалын хэлтэст шилжүүлэх зээлийн хувийн хэрэг хүлээлцэх акт болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь Цалингийн зээлийн гэрээ, зээлийн хүсэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудад дурдсан ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* харш хотхон, ******* дугаар байр, ******* тоотод оршин суудаггүй болох нь ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024.04.23-ны өдрийн 308 тоот тодорхойлолт, шүүхийн мэдэглэх хуудас зэргээр тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3.-т заасныг баримтлан ийн Саранболор /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4.-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Утас:99082931/-д мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА