Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 104/ШШ2024/00458

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,******* *******од оршин суух, *******ынх овогт *******ийн *******, 

 Хариуцагч: *******, *******, Тайжийн од оршин суух, овогт гийн ,

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Хариуцагч:Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Миний бие 2023 оны 8 дугаар сард FACEBOOK цахим хуудаст тавьсан зарын дагуу Ч.ээс *******,*******, хашааны газрыг зарна гэсэн зарын дагуу холбогдож, түүнээс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр **************, 5б-08 тоо хашааны газрыг 5,300,000 төгрөгөөр худалдан авсан. Уг газрын хэмжээ нь 508 мкв бөгөөд гэрчилгээнд нэгж талбарын дугаарын бүртгэлийн дугаар Э- гэсэн байсан. Газрыг очиж үзэхэд нэг гэр хашаанд нь байсан бөгөөд энэ гэр яах билээ гэтэл хүн ирээд ачаад явна гэсэн. Ингээд газрыг худалдах худалдан авах гэрээ хийгээд Налайх дүүргийн Засаг даргад газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаж, газрын гэрчилгээ миний нэр дээр тус дүүргийн Засаг даргын 2023 оны 11дүгээр сарын 02-ны өдрийн А/326 дугаар захирамжаар гарсан. Би өөрөө айлын хашаанд төлбөр төлж амьдардаг бөгөөд худалдан авсан хашаандаа очиж амьдрах гэтэл надад газар зарсан Ч.ийн нөхөр гэх хариуцагч Д. нь явахгүй, эсэргүүцэж одоог хүтэл амьдарсаар байна. Би энэ асуудлыг эвийн журмаар зохицуулах гэж түүнтэй удаа дараа уулзаж ярилцсан боловч ойлголцолд хүрээгүй, Ч.тэй уулзахад би шүүхээр ороод салсан, тэр хүнд энэ газар ямар ч хамаагүй, би газрын мөнгийг буцаан өгч чадахгүй гэсэн.

Иймд Налайх дүүргийн*******, Тайж 5б -ийн газар нь миний эзэмшлийн газар гэдэг нь гэрчилгээгээр нотлогдож байх тул хариуцагч Д.ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү... гэв. 

2.Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ газарт би сүүлийн 20 орчим жил амьдарч байна. Би эхнэр Ч.ээс гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэ газар анхнаасаа гэрчилгээ байхгүй явсаар байсан. Гэрчилгээтэй болох талаар дүүргийн холбогдох албан тушаалтнууд болон засаг даргад хандахад гэрчилгээ гаргаж өгнө л гэдэг байсан. Би хөдөө орон нутагт ажилладаг бөгөөд нэг өдөр гэртээ иртэл хашаанд элс буулгасан, үүдний хаалга сольсон байсан. Би гайхаад хөрш зэргэлдээ айлуудаасаа асуутал мэдэхгүй танай газар зарагдсан юм биш үү гэдэг хариу хэлсэн ба би дахин хөдөө явах болсон тул өөрийнхөө утасны дугаарыг үлдээгээд дахиж хүмүүс ирвэл надтай яриулаарай гээд явсан. Гэтэл нэг өдөр энэ нэхэмжлэгч Б.******* надруу яриад газар худалдан авсан тухайгаа хэлсэн. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эхнэр Ч., Б.******* нар үгсэн хуйвалдаж миний газрыг авсан гэж үзэж байна. Би энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулна, би өдий олон жил энэ газартаа амьдарчихаад яагаад энэ хүмүүсээс болж юу ч үгүй хохирох ёстой гэж, энэ хоёр хүн хуйвалдаж газрын гэрчилгээг хууль бусаар гаргуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 03 хуудас),

3.2 Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дугаар 1840, нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 06-07 хуудас),

3.3 Чалхаагийн ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг (хх-ийн 07 ар тал, 08 хуудас),

3.4 Нэхэмжлэгч Б.*******ийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх-ийн 09, 33-35 хуудас), 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:

4.1 Д.ын гаргасан хариу тайлбар,

4.2 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ч.ийн гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл

4.3 Тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 366 дугаар шийдвэр зэргийг гаргаж өгсөн байна.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.т холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

2.Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн үндэслэлээ:.. би уг газрыг иргэн Ч.ээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр худалдан авсан, газрын гэрчилгээ миний нэр дээр гарсан, би одоо уг газартаа амьдрах гэтэл Ч.ийн салсан нөхөр Д. чөлөөлж өгөхгүй байгаа тул түүний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлнэ .. гэж,  

Хариуцагч Д. татгалзлын үндэслэлээ ...Уг газрыг Ч., нэхэмжлэгч Б.******* нар үгсэн хуйвалдаж надад мэдэгдэлгүйгээр авч зарсан, энэ газар би олон жил амьдарсан тул чөлөөлж өгөхгүй.. гэж маргаж байна. 

3.Зохигчид газрыг чөлөөлж өгөх үндэслэлтэй эсэхэд маргажээ. 

4. Нэхэмжлэгч Б.******* нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ч.ээс Налайх дүүргийн*******, Тайж хаягт байрлах, 508 мкв, гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг худалдан авч, Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан авсан байна. (хх-ийн 06 хуудас)

Гэрээ байгуулах үед маргаан бүхий газар нь иргэн Ч.ийн нэр дээр бүртгэлтэй, Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/132 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газрын кадастрын зурагтай байсан болох нь (хх-ийн 7 нүүр ар тал, 08 хуудас) тогтоогдож байна.

5.Дээрх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу уг газрыг нэхэмжлэгч Б.******* нь шилжүүлэн авч, Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/326 дугаар захирамжаар газрыг эзэмших эрхийг хууль ёсоор баталгаажуулж, 0000234194 дугаартай гэрчилгээ олгогдсон болох (хх-ийн 09, 34-35 хуудас) хэрэгт авагдсан газрын гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримтаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч Б.******* мөн байна.

6.Нэхэмжлэгч Б.******* болон худалдагч Ч. нарын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ч.ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хаягийг Налайх дүүргийн*******, тоот хаяг хэмээн бичигдсэн хэдий ч дээрх гэрээ болон гэрчилгээнд газрын нэгж талбарын дугаар , улсын бүртгэлийн эрхийн дугаар Э- дугаартай гэж авсан байх ба нэхэмжлэгч Б.*******эд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хаягийг Налайх дүүргийн*******, Тайж хэмээн бичигдсэн, нэгж талбарын болон улсын бүртгэлийн эрхийн дугаар нь Ч.ийн нэр дээр байсан хуучин гэрчилгээ болон гэрээнд авагдсан нэгж талбарын болон эрхийн бүртгэлийн дугаартай таарч байх тул маргаан бүхий газрыг Налайх дүүргийн*******, , хэмээн үзнэ.

7.Хариуцагч Д. нь тус хаягт 2009 оноос хойш өдийг хүртэл амьдарч байгаа, газрыг үгсэн хуйвалдаж авсан, Ч.ийн нэр дээр байсан гэдгийг мэдэж байгаа боловч миний зөвшөөрлийг аваагүй тул газар чөлөөлж өгөхгүй хэмээн тайлбар гаргаж, тайлбарын үндэслэл болгож Ч.ээс гэрлэлтээ цуцлуулж байсан шүүхийн шийдвэрийг гаргаж ирүүлсэн ба хэрэгт авагдсан Ч.ийн газрын гэрчилгээнд Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/132 тоот захирамжаар түүнд газар эзэмших эрхийг олгосон, хариуцагч Д. нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулахдаа гэрлэгчид хоорондоо эд хөрөнгийн маргаангүй хэмээн шийдвэрлүүлсэн нь түүний газрыг тэй маргаантай байсан, надаас асуугаагүй зарсан гэх тайлбар үндэслэлгүй, тэрээр уг газрыг ийн нэр дээр байсан гэдгийг мэдэж байсан тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул энэхүү тайлбараар үгүйсгэгдэж байна. 

8.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасан зохицуулалтаар нэхэмжлэгч шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, эдгээр нөхцөл бүрдсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрддэг. 

9.Нэхэмжлэгч Б.******* нь хууль журмын дагуу нотариатаар баталгаажуулж маргаан бүхий газрыг эзэмших эрх бүхий этгээд болох Ч.ээс шилжүүлэн авч, өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, Налайх дүүргийн*******, Тайж , 508 мкв гэр, орон сууц хашааны зориулалттай нэгж талбарын , улсын бүртгэлийн эрхийн дугаар Э- дугаар бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч Б.******* мөн болох нь газрын гэрчилгээгээр нотлогдож байх тул бусдын хууль бус эзэмшлээс газрыг шаардах эрхийнхээ хүрээнд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.., заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь хуульд заасны дагуу газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан, хариуцагч Д. нь уг газрын эзэмшигч гэдгээ болон Б.*******ийг газрыг хуйвалдаж, хууль бусаар авсан гэдгийг баримтаар нотлоогүй тул түүний тайлбар үндэслэлгүй юм.

10.Иймд *******,*******, , хаягт байрлах 508 мкв гэр, орон сууц хашааны зориулалттай нэгж талбарын , улсын бүртгэлийн эрхийн дугаар Э- дугаар бүхий газрыг хариуцагч Д. хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул уг газрыг түүний эзэмшлээс чөлөөж, нэхэмжлэгч Б.*******эд олгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******эд олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар *******,*******, , хаягт байрлах 508 мкв гэр, орон сууц хашааны зориулалттай нэгж талбарын , улсын бүртгэлийн эрхийн дугаар Э- дугаар бүхий газрыг хариуцагч Д. хууль бус эзэмшлээс чөлөөж, нэхэмжлэгч Б.*******эд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.УРАНЗАЯА