Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03016

 

 

 

 

 

 

 

 

2024 07 09

182/ШШ2024/03016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч  хаягт оршин байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

  ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2021.07.11-ний өдөр Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2021.09.06-ны өдөр 13472 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 110 000 төгрөгийн цахим зээл авч, одоог хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. 

Зээлдэгч *******оос гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 1008 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. 

Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2024.04.24-ний өдрийн 182/ШЗ2024/07594 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор түүний хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.24-ний өдрийн 103/ШЗ2024/07594 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, талуудын хооронд байгуулагдсан 2021.07.11-ний өдрийн 1512 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчийн зээлийн явцын тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Ч  гэсэн хаягт үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт 310 324 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.24-ний өдрийн 103/ШЗ2024/07594 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, талуудын хооронд байгуулагдсан 2021.07.11-ний өдрийн 1512 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчийн зээлийн явцын тэмдэглэл болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.Зээл авах үедээ ******* ******* ББСБ ХХК-тай байгуулсан 2021.07.11-ний өдрийн 1512 дугаартай гэрээ-нд болон иргэний үнэмлэхийн лавлагаанд тодорхойлсон Ч  тоот хаягт ******* нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.24-ний өдрийн 103/ШЗ2024/07594 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Б /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.Т г эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* ******* ББСБ ХХК /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  /-д мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ  Ж.БАЙГАЛМАА