| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03849/И |
| Дугаар | 182/ШШ2024/03018 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03018
| 2024 07 09 | 182/ШШ2024/03018 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч давхарт байрлах ******* ******* ХХК /РД2/-ийн нэхэмжлэлтэй,
*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК -иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2021.11.19-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, стандарт зөөврийн компьютер авахаар 5 669 910 төгрөг, 2021.11.25-ны өдөр хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, ор буйдан авахаар 2 979 900 төгрөг, 2021.12.10-ны өдөр хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, ухаалаг телевиз авахаар 2 099 900 төгрөгийг тус тус зээлж авсан.
Зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь манай *******ын компанитай 2021.01.01-ний өдөр хэрэглээний зээлийн эрсдэлийн *******ын гэрээ байгуулсан ба зээлдэгч *******гийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа 30 хоногоос хэтэрснээр *******ын тохиолдол бий болсон. Худалдаа хөгжлийн банкнаас нөхөн төлбөр хүссэний дагуу ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.02.25-ны өдрийн 2022/4868 тоот тушаалаар 1 906 219 төгрөг, 2022.03.14-ний өдрийн 2022/5598 дугаар тушаалаар 5 004 673 төгрөг, 2022.03.24-ний өдрийн 2022/6417 дугаар тушаалаар 2 669 040 төгрөгийг тус тус нөхөн төлбөрт олгосон.
Ийнхүү нөхөн төлбөр олгож, зээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7., Хэрэглээний зээлийн эрсдэлийн *******ын гэрээний 9.3-т заасны дагуу буруутай этгээд буюу зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн шаардах эрх нь олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ.
*******гийн Чингэлтэй дүүргийн хаягаар Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус хаяг дээр оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн гэх үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж буцаасан.
Иймд *******гийн оршин суугаа хаягийг олж тогтоох боломжгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд байгуулагдсан 2021.11.19-ний өдрийн 2021/415/01/9999 дугаартай Хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ болон 2021.12.10-ны өдрийн 2021/419/01/9999/3057 дугаартай Хэрэглээний зээлийн гэрээ, 2022.01.01-ний өдрийн TDBM/01/2022 дугаартай Хэрэглээний зээлийн эрсдэлийн *******ын гэрээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Ч хаягт үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын 00000000 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******гийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх талуудын хооронд байгуулагдсан 2021.11.19-ний өдрийн 2021/415/01/9999 дугаартай Хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ болон 2021.12.10-ны өдрийн 2021/419/01/9999/3057 дугаартай Хэрэглээний зээлийн гэрээ, 2022.01.01-ний өдрийн TDBM/01/2022 дугаартай Хэрэглээний зээлийн эрсдэлийн *******ын гэрээ зэрэг болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь талуудын хооронд байгуулагдсан хэрэглээний зээл олгох гэрээнүүдэд тодорхойлсон Ч тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай 2023.12.18-ны өдрийн 307 тоот тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******гийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Л-ийн Н / /-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч -д мэдэгдэхийг харьяа дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА