Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03019

 

    

 

 

 

 

 

 

2024 07 09

182/ШШ2024/03019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч  тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* ББСБ ХХК-тай 2021.08.30-ны өдөр ЗГ/1510400540 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулан 1 500 000 төгрөгийг сарын 4 хувийн шимтгэлтэй, 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. 

Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2023.06.14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1 499 999.99 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1 989 589.04 төгрөг, нийт 3 489 589.03 төгрөг болж хуримтлагдсан бөгөөд мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.  Гэтэл зээлдэгч ******* нь С  тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй ******* ББСБ ХХК-ийг хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул зээлдэгч А  овогтой Д-г эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ.

  2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Д-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, харилцагчийн анкет, талуудын хооронд байгуулагдсан 2021.08.27-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ний өдрийн 181/ШЗ2024/10258 тоот дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.

  Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

  1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн А.Д-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Ч  тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын 5 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

  2.Нэхэмжлэгч нь хариуцагч А.Д-н оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт 3 379 789.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдүүдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, харилцагчийн анкет, талуудын хооронд байгуулагдсан 2021.08.27-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ны өдрийн 181/ШЗ2024/10258 тоот дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар А.Д  нь хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна. 

3.******* нь талуудын хооронд 2021.08.27-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ-нд дурдсан хаяг болох С  тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ны өдрийн 181/ШЗ2024/10258 дугаар захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, А.Д-н оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

  4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан А овогт Д РД://-г эрэн сурвалжилсугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* ББСБ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч /-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ  Ж.БАЙГАЛМАА