| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00362/И |
| Дугаар | 129/ШШ2024/00383 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 129/ШШ2024/00383
| 2024 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 129/ШШ2024/00383 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: М овогт Д.Э-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Э миний бие 1963 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын И нэгдэлд жолоочоор тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн 1984 оны орсон тушаал, 1993 оны халагдсан тушаал гарахгүй байгаа тул ажилласан жил хүрэхгүй байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, үйлдвэрчний эвлэлийн батлах, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Х сумын И нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч А аймгийн Архивын тасгаас зарим тушаал лавлагаа нь гарахгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан. Би 1984 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл Зил-130 маркийн машинаар өвөлд нь ус зөөж, зун нь Сүү тосны заводод сүү зөөдөг байсан. Ус зөөдөг 2,3 хүн байдаг байсан. Нэрийг нь Б, Д, Б гэдэг байсан. Би А аймгийн Х сумын Н багт ус зөөдөг байсан. Зун нь Ц багт сүү зөөдөг байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч А аймгийн Нийгмийн даатгалын газар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалуудын лавлагааг аваад ир гэтэл Архивын тасгаас нь зарим тушаалууд нь гарахгүй байгаа юм. Иймд миний А аймгийн Х сумын И нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Д.Э 200777 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 547 дугаартай тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Х сумын И нэгдлийн 1984, 1988-1992, өмч хувьчлалын 1993 оны баримтуудыг тус тус шүүн үзэхэд Д-мын Э-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Х сумын И нэгдлийн даргын 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “1979 оны хадлангийн механикжсан салаанд ажиллах механикжуулагч ажилчдыг томилох тухай” 62 тоот тушаалд: 1. 1979 оны малын тэжээл бэлтгэх ажлыг чанартай богино хугацаанд дуусгах зорилгоор механикжсан хадлангийн салааг доорхи бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулсугай. Үүнд: ... аж ахуйн ажиллах хүн ... Э-хөрөө ирлэгч, 2. Малын тэжээл бэлтгэж байгаа механикжуулагчдын өдөр тутмын ажил, техникт нь хяналт тавьж хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулж хадланг богино хугацаанд чанартай явуулахыг тэжээл бригадын дарга /Ц.Ц/, ерөнхий инженер /Э.И/ нарт үүрэг болгосугай гэсэн,
- А аймгийн Х сумын Б.Шмералын нэрэмжит И нэгдлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 32 тоот тушаалд: 1. Нэгдлийн конторын манаач Д овогтой Э-гын ээлжийн амралтыг 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үндсэн цалингийн 15 өдрөөр олгосугай, 2. Ээлжийн амралтын цалинг Э-д ажлын 15 өдрөөр тооцон олгохыг ерөнхий ня-бо Ц.Б-д зөвшөөрсүгэй гэсэн,
- А аймгийн Х сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 46 тоот тушаалд: 1. ... ЗИЛ-130 машины жолооч Д.Э, ... нарын 1986 оны ээлжийн амралтыг 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс, ... тус тус олгосугай, 2. ... Д.Э ... нарт амралтын цалинг тооцож олгохыг ерөнхий ня-бо /Ц.Б/-д зөвшөөрсүгэй гэсэн,
- А аймгийн Х сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдлийн 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” зөвлөлд: 1. ... номер 10-75 автомашины жолооч Д.Э, ... нарыг ургац хураалтын ажилд слесарын ажлыг хавсарган хийлгэж 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр тогтмол 450 төгрөгөөр цалинжуулсугай гэсэн,
2.2. Хүсэлт гаргагч Д.Э хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Д.Д-ын шүүхэд өгсөн “Би 1977 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Х сумын И нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Д.Э нь 1984 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Х сумын И нэгдэлд ЗИЛ-130 маркийн машины жолоочоор ажиллаж байсан. Цэргийн алба хаасан. Хэдэн оныг нь сайн санахгүй байна. Д.Э нь А аймгийн Х сумын И нэгдлийн ус зөөдөг ЗИЛ-130 маркийн машины жолоочоор ажиллаж байсан. Бид хоёр А аймгийн Х сумын И нэгдлийг тартал хамт ажилласан. А аймгийн Х сумын И 1993 онд тарж байсан. А аймгийн Х сумын И нэгдлийн даргаар н.Д гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Х сумын И нэгдэлд Д.Э-тай хамт жолоочоор н.Ж, н.Т, н.Д нар ажиллаж байсан. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х сумын И нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Д.Э-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг
- Гэрч Б.Ж-ын шүүхэд өгсөн “Би 1975 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Х сумын И нэгдэлд автын жолоочоор ажиллаж байсан. Д.Э нь 1984 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Х сумын И нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. ЗИЛ-130 маркийн машины жолоочоор ажиллаж байсан. Д.Э нь 3 жилийн цэргийн алба хаасан. Хэдэн оныг нь санахгүй байна. А аймгийн Х сумын И нэгдлийн жолооч нар нь айл нүүлгэх, өвс, тэжээл ачих зэрэг ажлуудыг хийдэг байсан. А аймгийн Х сумын И нэгдэл 1993 онд тарсан. А аймгийн Х сумын И нэгдэлд автын жолоочоор н.Б, н.Б, н.Э, н.Е, н.Н, н.Т нар ажилладаг байсан. А аймгийн Х сумын И нэгдлийн даргаар н.Ц, н.Д, н.Ц нар ажиллаж байсан. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х сумын И нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Цэргээс халагдаж ирээд нэгдэлд ажилд орж ажилласан. Би Д.Э-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Д.Э 1993 оны 04 дүгээр сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/610 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Д.Э анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “Х сумын И нэгдэлд автомашины жолооч, 1984 он ажиллаж эхэлсэн он 1988.11.17” гэжээ.
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4049 тоот лавлагаанд: А аймгийн Х сумын Х багт оршин суух Д.Э, тэргүүлэгч өөрөө, 25 настай, эрэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Х сумын Х багт оршин суух Д.Э, тэргүүлэгч өөрөө, 25 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-жолооч ... ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Э А аймгийн Х сумын И нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Д.Э 200777 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 547 дугаартай тодорхойлолт,
- А аймгийн Х сумын И нэгдлийн даргын 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “1979 оны хадлангийн механикжсан салаанд ажиллах механикжуулагч ажилчдыг томилох тухай” 62 тоот тушаал,
- А аймгийн Х сумын Б.Шмералын нэрэмжит И нэгдлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 32 тоот тушаал,
- А аймгийн Х сумын Б.Шмералын нэрэмжит И нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 46 тоот тушаал,
- А аймгийн Х сумын Б.Шмералын нэрэмжит И нэгдлийн 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” зөвлөл,
- Д.Э 1993 оны 04 дүгээр сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/610 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Д.Э анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4049 тоот лавлагаа/, зэрэг баримтууд
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Д, Б.Ж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Э нь А аймгийн Х сумын И нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан М овогт Д.Э-гын А аймгийн Х сумын И нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН