Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

                                                 *******од холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлийн шийдвэрлэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******од холбогдох эрүүгийн 2131003170013 дугаартай, 175/2022/0052/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Юнител группийн Сэлэнгэ аймаг дахь салбарын ******* ажилтай, *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, , /РД:*******/,

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын*******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй кафены гадна зүс үл таних *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж, цохиж биед нь өшиглөснөөр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгахаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа:  “...шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосон боловч  тухайн шийдвэрийг хэн биелүүлж, хяналт тавих талаар  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааж өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэр  тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх, шүүхийн шийдвэр хэдийнээс хүчин төгөлдөр үйлчлэх талаар тогтоолдоо дурьдаагүй зэрэг нь шийтгэх тогтоол нь хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэл болох тул эсэргүүцэл бичсэн, эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******од холбогдох 2131003170013 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  Хянавал:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын*******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй кафены гадна зүс үл таних *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж, цохиж биед нь өшиглөснөөр  хохирогчийн зовхинд цус хуралт, уруул, хуруунд няцарсан шарх, зүүн ташааны толгой хэсэгт цус хуралдан зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтэл учирсан байх ба шинжээчийн  дүгнэлтээр түүнийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан,  тус гэмтлийг санаатай учруулсан  болох нь тогтоогдсон байна.

Үүнд  - Хохирогч *******ий “...  Зоригт миний урдаас ирээд нүүр рүү  мөргөхөд би газарт унаад босож ирэхэд нүүр ам нил цус болчихсон байсан. ... миний хацар луу цохисон, толгойгоороо мөргөсөн...” гэх

  • Гэрч  гийн “... Хүлэгүүн Зоригтын урдаас тосож ирээд дайрахад нь мөргөхөд нь газар уначихсан... нүүр лүү нь Зоригт хэд хэдэн удаа цохьсон...” гэх
  • Гэрч ын “... ******* нь Зоригт гэх залуутай хэрэлдэж маргаад эхэлсэн. ... Зоригтын  нүүр лүү цохисон. Гэтэл  ******* *******ий  нүүр рүү  толгой руу мөргөөд унагаасан.  ******* босож ирээд  Зоригт толгой руу цохисон...  тэгээд би салгаад явуулсан” гэх мэдүүлэг
  • Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 01-ны өдрийн 401, 402 дугаартай дүгнэлтүүд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд болсон үйл баримтын талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

       Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

       Анхан шатны шүүхээс Шүүгдэгч од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

             Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ шүүх  шүүгдэгчид торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосон боловч  тухайн шийдвэрийг хэн биелүүлэх хяналт тавих талаар дурьдаагүй,  шүүхийн шийдвэр хэдийнээс хүчин төгөлдөр үйлчлэх талаар тогтоолдоо дурьдаагүй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

           Прокурорын эсэргүүцлийн заримыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор заасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын тухай хуульд хорихоос өөр төрлийн  ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх болон түүний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих талаар тодорхой зохицуулсан байх тул  энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал дурьдах шаардлагагүй бөгөөд ийнхүү бичээгүй нь шүүхийн шийдвэрийн биелэлтэд эрх бүхий этгээд хяналт тавихад нөлөөлөхгүй тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

           Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох талаар шийтгэх тогтоолдоо дурьдаагүй байх тул шийтгэх тогтоолын зохих заалтад нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын  Тогтоох хэсгийн

 

              5 дахь заалтыг:  

 “Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай”  гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

         2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн №12 дугаартай  эсэргүүцлийн заримыг хангасугай.

 

          3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН