Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2016/0163

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, иргэн Б.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батнасангийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсангийн гудамж, Могул таун, 98 дугаар байрны 905 тоот 82.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батнасангаас ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батнасан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсангийн Могул Таун хотхон 98 дугаар байр 905 тоот 82,77 м.кв бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах хүсэлт тавьсан юм.

Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасаг нь уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Тамирын нэр дээр гаргаж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батнасан нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсангийн гудамж, Могул таун, 98 дугаар байрны 905 тоот 82.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэлийг Б.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батнасан гаргасан бөгөөд Б.Тамираас Ш.Батнасанд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэлийн баталсан итгэмжлэл олгосон байх бөгөөд тус итгэмжлэлээр Ш.Батнасанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах бүрэн эрхийг олгосон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батнасан нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсангийн гудамж, Могул таун, 98 дугаар байрны 905 тоот 82.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар Б.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан иргэн Б.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батнасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсангийн гудамж, Могул таун, 98 дугаар байрны 905 тоот 82.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Б.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батнасангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА