| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/02072/И |
| Дугаар | 101/ШШ2024/03785 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/03785
| 2024 08 02 | 101/ШШ2024/03785 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* овогт Л******* О******* /регистрийн дугаар *******/, хариуцагч Т******* овогт Ш******* Т******* /регистрийн дугаар*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны дүгээр сарын 20-ний өдөр төрсөн хүү Т.Ч*******, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Т.Э, 2019 оны дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Т.Н нарыг төрсөн эх Л.О*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар
- 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.Ч*******ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр,
- 2013 оны дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Т.Э, 2018 оны дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Т.Н нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр төрсөн эцэг Ш.Т*******аар хүүхэд тус бүрээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Б дүүрэг, дугаар хороо /хуучнаар дугаар хороо/, Баянмонгол хороолол, 4 дугаар байрны тоот 37,8 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнэ болох 1 мкв-ийг 3,500,000 төгрөгөөр тооцон нийт үнэ нь 132,300,000 төгрөг ба гэр бүлийн гишүүд болох 5 хүнд хуваасны нэг хүнд ногдох хэсэг 26,460,000 /хорин зургаан сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Л.О*******ээс гаргуулж, хариуцагч Ш.Т*******т олгож, хариуцагч Ш.Т******* нь Б дүүрэг, дугаар хороо /хуучнаар дугаар хороо/, Баянмонгол хороолол, 4 дугаар байрны тоот 37,8 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.О******* болон хүүхдүүд болох хүү Т.Ч*******, охин Т.Э, охин Т.Н нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул уг орон сууцны өмчлөгчөөс хариуцагч Ш.Т*******ийг хасч, холбогдох бүртгэлийг хийлгэхийг зохигчид даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Т*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.О*******т олгож, хариуцагч Ш.Т*******аас хүүхдүүдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 189,3 /нэг зуун наян есөн мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай Хүсэлт шийдвэрлэж, гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авах тухай захирамжаар авсан арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар дуусгавар болсон болохыг үүгээр мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ