| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00118/и |
| Дугаар | 152/ШШ2024/00338 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00338
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: ТБ ХК-ийн,
Хариуцагч: Э.Э,
Хариуцагч: Б.Н нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,237,979 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 8,754,297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.Э, хамтран зээлдэгч Б.Н нар нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ТБнаас 160700129902 тоот зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 24 хуувийн хүүтэй, 21 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Э.Э, хамтран зээлдэгч Б.Н нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 501 хоног хугацаа хэтэрч зээл нь муу ангилалд орсон байна. Иймд зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн заалтуудыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 6,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,237,797 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 8,754,297 төгрөгийг зээлдэгч Э.Э, хамран зээлдэгч Б.Н нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Э, Б.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Э, Б.Н бид нарын ТБ ХК-иас авсан зээл хугацаа хэтрэлттэй байгаа. Уг 8,754,297 төгрөгийг сар бүр 600,000 төгрөг төлөхөөр зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгч ТБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ТБны нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э, Б.Н нарт холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс гаргасан тайлбартай танилцсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Э.Э, Б.Н нар нь нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,237,979 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 8,754,297 төгрөгийг сар бүр 600,000 төгрөг төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Э.Э, Б.Н нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,019 төгрөгийн тавин хувь болох 77,509.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 77,509.5 төгрөг, хариуцагч Э.Э, Б.Н нараас 77,509.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ТБ” ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,237,979 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 8,754,297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.Э, Б.Н нар сар бүр 600,000 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,019 төгрөгийн тавин хувь болох 77,509.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 77,509.5 төгрөг, хариуцагч Э.Э, Б.Нсанжав нараас 77,509.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ТБ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э, Б.Н нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА