Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2024/00384

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2024/00384

Архангай аймаг

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Б овогт Д.М,

Хариуцагч:  З овогт Д.Б нарт холбогдох,

956,700.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК 956,700.59 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1 Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д овогтой М, Д овогтой Б нар нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Г банктай ЗГ625............ тоот зээлийн гэрээ байгуулж 5,370,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, жилийн 19.2% хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгчдийн ЗГ6255113081 тоот зээлийн гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч 67 хоног хугацаа хэтэрч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 916,923.78 төгрөг, зээлийн хүү 32,814.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,961.83 төгрөг. Нийт 956,700.59 төгрөгийг Д овогтой М, Д овогтой Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээл нь 105 хоногийн хугацаа хэтэрсэн байгаа. Хариуцагч нар нь зээл авсан цагаас эхлэн зээлээ огт төлөөгүй, холбогдоход зээлээ төлөх боломжгүй гэсэн зүйлийг хэлдэг байсан. Манайхаас гэрээр нь зээлээ төлөх талаар олон удаа мэдэгдэл хүргүүлж байсан. Зээлээ төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 140,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Мөн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Одоо манайх 539,683.3 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үндсэн зээлд 454,866.3 төгрөг, зээлийн хүүд 54,763 төгрөг, хуримтлагдсан хүү нь 2,516.33 төгрөг байгаа. Анх энэ хүмүүс нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5,370,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, жилийн 19.2, сарын 1.6 хувийн хүүтэй авсан. Гэрээний хугацаагаар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусах ёстой зээл байсан. Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүү дээр нэмэгдэж явдаг. Манайх улсын тэмдэгтийн хураамжид 27,496.92 төгрөгийг төлсөн. Үүнийгээ мөн нэхэмжилж байгаа. Одоо нийт 539,689.3 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нар нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 140,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Мөн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Ийм учраас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага багассан байгаа гэв.

 

2. Нэхэмжлэгч байгууллагаас

- 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ62............ дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт,

- “Мэдэгдэл хүргүүлэх тухай” хариуцагчид мэдэгдэж байсан мэдэгдлүүд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХК хариуцагч Д.М, Д.Б нарт холбогдуулан 454,866.3 төгрөг, зээлийн хүү 54,763 төгрөг, хуримтлагдсан хүү нь 2,516.33, нийт 539,683.3 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 512,166.3 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож үлдэх 27,517.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 140,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Мөн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Одоо манайх 539,683.3 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үндсэн зээлд 454,866.3 төгрөг, зээлийн хүүд 54,763 төгрөг, хуримтлагдсан хүү нь 2,516.33 төгрөг байгаа. Анх энэ хүмүүс нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5,370,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, жилийн 19.2, сарын 1.6 хувийн хүүтэй авсан. Гэрээний хугацаагаар 2024 оны 06 дугаар сарын 5-ны өдөр дуусах ёстой зээл байсан. Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүү дээр нэмэгдэж явдаг. Манайх улсын тэмдэгтийн хураамжид 27,496.92 төгрөгийг төлсөн. Үүнийгээ мөн нэхэмжилж байгаа. Одоо нийт 539,689.3 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Д.М, Д.Б нар нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Г банктай ЗГ6255.............. тоот зээлийн гэрээ байгуулж 5,370,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, жилийн 19.2% хувийн хүүтэй цалингийн зээл авчээ.  2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ6255113081 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 451.1, 451.2, 452.2-т нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж тус тус заасан байх тул “Г” ХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

            Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч “Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 140,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Мөн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Одоо үндсэн зээлд 454,866.3 төгрөг, зээлийн хүүд 54,763 төгрөг, хуримтлагдсан хүү нь 2,516.33 төгрөг төлөөгүй байгаа “ гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.М-д 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, хариуцагч Д.Б-д 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус гардуулж тус бүр нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгджээ. Д.М, Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх тайлбар, нотлох баримт ирүүлээгүй тул зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлөөгүй байгаатай маргахгүй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар хариуцагч нарт шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.М, Д.Б нараас үндсэн зээл 454,866.3 төгрөг, хүү 54,783.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,516.33 төгрөг, нийт 512,166,3 төгрөгийг гаргуулан “Г” ХК-д олгож нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27,496.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 27,496 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгохоор шийдвэрлэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 -т заасныг баримтлан хариуцагч Д.М, Д.Б нараас үндсэн зээл 454,866.3 төгрөг, хүү 54,783.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,516.33 төгрөг, нийт 512,166,3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27,496.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 27,496 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН