Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00408

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт  оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.А

Шүүгдэгч Б.А нь Ж.Ч-г хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

-Хохирогч Ж.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би  архи ууж  явж байгаад зах дээр архи уудаг зүс таних А гэдэг залуутай жаахан маргаан үүсгэсэн. Гэтэл Анхаа намайг хутгалсан, би эмнэлэг орж үйлчилгээ авсан. Би А бүтэн нэрийг мэдэхгүй, зах дээр архи уугаад явдаг залуу байдаг. Хэрэг болох үед би А дээрэлхээд хэдэн үг хэлчихсэн юм. Энэ үед А бид хоёроос өөр хүн байгаагүй. А миний хэвлийн баруун доод хэсэг рүү хутгалсан. Одоо миний биеийн байдал гайгүй болсон. Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 03-04 ху/

-Гэрч Л.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Найз Ч үйлчилгээний төвийн тэнд таараад уулзсан чинь Ч Юнитель орж сем карт авна гэхээр нь хамт явсан. Ч сем картаа авсны дараа бид 2 нэг шил 0.5 литрийн архи аваад гудамжинд хувааж уусан. Архиа ууж дуусаад тамхи авч татахаар Хүлэг захын тийшээ явсан. Ч түрүүлээд ганцаараа Хүлэг захын тийшээ уруудаад явсан, би тамхиа аваад Ч араас очсон чинь Ч захын хойд талд гэдсээ бариад зогсож байсан. Яасан бэ? гэсэн чинь А бацаан намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд түүний цамцыг сөхөөд харсан чинь гэдэсний баруун хэсгээс нь цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 6 ху/

-Гэрч Л.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: А гэх залуу ганцаараа ирээд эгчээ хутгаа өгч байгаач гэхээр нь яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь би гадаа эстүжин зүсэх гэсэн юм гэхээр нь нээрээ л зайлуул юм идэх гээд л тэгж байгаа юм байх гэж бодоод өөрийн хэрэглэж байсан хар өнгийн бариултай, үзүүр хэсгийг нь хугалсан хутгаа өгсөн. А миний хутгыг аваад эргүүлж авч ирж өгөөгүй гэсэн мэдүүлэг /хх 07 ху/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 980 дугаартай шинжээчийн: Ж.Ч биед хэвлийн урд хананд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Уг гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 10 ху/,

-Б.А  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-23 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 17 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүнсний захын гадна талд Ж.Ч-г хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Ч... 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би Хүлэг зах орчим архи ууж явж байгаад зах дээр архи уудаг зүс таних А гэдэг залуутай жаахан маргаан үүсгэсэн. Гэтэл А намайг хутгалсан, би эмнэлэг орж үйлчилгээ авсан. Би А бүтэн нэрийг мэдэхгүй, зах дээр архи уугаад явдаг залуу байдаг гэсэн мэдүүлэг /хх-ийн 03-04 хуудас/, гэрч Л.Д /хх 06 ху/, Л.Д /хх 07 ху/ нарын мэдүүлэг,  хохирогчийн биед хэвлийн урд хананд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүссэнийг тогтоосон 980 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Б.А үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Ж.Ч нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.