Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2024/00343

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Н.Цгийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч:  Н.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би Техник мэргэжлийн сургуулийн жимсний ангийг 1986 онд төгсөж, 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Улаан толгойн чацарганын аж ахуйд ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 оныг дуустал тухайн газарт ажилласан билээ. Тэгтэл одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр, ажлаас халагдсан тушаал зэрэг баримт бичгүүд олдохгүйгээс танай шүүхэд хандаж байна. Би аймгийн архиваас баримт шүүлгэхэд анх ажилд орсон даргын тушаал, 1986, 1987, 1988 онуудын цалингийн тодорхойлолт, зэрэг баримт бичгүүд гарсан байна. Мөн Улаан толгойт чацарганын аж ахуйд хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ авхуулсан фото зураг надад хадгалагдаж байсан юм. Иймд миний бие 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаан толгойн чацарганын аж ахуйд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өнгө үү. Надтай хамт ажиллаж байсан Ж.Н, С.О нарыг гэрчээр асууж миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримтУвс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаартай зөвлөмжийн хуудас, 1988 он гэх тайлбартай гэрэл зургийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 161 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 59 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 193 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Ж.Нын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч С.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Цгийн ХААТР-1, ХААТР-15 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1986 оны 59 дугаартай тушаал, Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1986 оны 54 дугаартай тушаал, 1987 оны 48 дугаартай тушаал, 1986 оны 7-12 дугаар сар, 1987 оны 01-3 дугаар сар, 5-10 дугаар сар, 1988 оны 4-6 дугаар сарын цалингийн баримтыг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны орон сууц, хүн амын тооллогын мэдээллийн сангаас Н.Цд холбогдох тооллогын хуудас, Г овогтой Дтөрсний бүртгэлийн лавлагааг тус тус нотлох баримтаар бүрдүүлэв.

Н.Цгийн хүсэлтээр Ж.Н, С.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Н.Цгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. Н.Ц нь шүүхэд хандаж 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөс 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Н.Цгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Н.Ц нь 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөс 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Н.Ц нь 1986 онд техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж эхэлсэн. Улмаар 1992 оныг дуустал хугацаанд тус байгууллагад ажилласан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаартай зөвлөмжийн хуудсаар “1986 онд ажилд орсон тушаал гарсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал нь гараагүй тул уг хугацааны жилээр ажилласан жил тооцох боломжгүй” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 59 дугаартай тушаалаар “...Н.Цг цэцэрлэгчнээр” авч ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Иймд Н.Цг 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчээр ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийн 1987 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1987 онд ажиллах жимсчдийн нэрс” гэх тушаалын баримтыг хуулбарлан ирүүлсэн бөгөөд тус баримтын хоёрдугаар хавсралтад Н.Ц гэж тэмдэглэсэн байна.

Улмаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 193 дугаартай цалингийн тодорхойлолтоор Н.Цгийн 1988 оны 7 дугаар сараас 1988 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн Н.Цгийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар буюу ХААТР-1 маягтад түүнийг 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэлд 1986 онд цэцэрлэгчнээр ажиллаж эхэлсэн гэж бүртгэжээ.

Иймд дээрх үйл баримтад үндэслэн Н.Цг 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажилласан гэж дүгнэх үндэслэлтэй.

5. Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Н.Цд холбогдох тооллогын хуудсыг нотлох баримтаар бүрдүүлсэн ба тус баримтад Н.Цг Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчин ажилтай гэж тэмдэглэжээ. Энэ баримтыг 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн байх тул хүсэлт гаргагч Н.Цг 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

6. Гэрч Ж.Н шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Намайг Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байхад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Техник мэргэжлийн сургууль төгссөн хүүхдүүд манай Улаантолгойн чацарганы аж ахуйд хуваарилагдан ирэхэд Н.Ц цэцэрлэгчнээр ирж байсан. Бид 1986-1992 он хүртэл хамт ажилласан учраас нэгнээ мэднэ. Би 1999 он хүртэл ажиллаад ажлаас гарсан. Харин Н.Ц 1992 он хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Улаантолгойн чацарганы аж ахуйд ажилласан бидний бичиг баримт  олдохгүй, тухайн үеийн дарга нарын хариуцлагагүй үйлдэл болох бичиг баримтаа архивт гүйцэт шилжүүлээгүйгээс ажилчид бидний эрх ашиг их зөрчигдсөн. Тухайн үед Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйн даргаар С.Д, бригадын даргаар н.Л гэх хүн ажиллаж байсан” гэж мэдүүлжээ.

Харин гэрч С.О шүүхэд өгсөн гэрчийн мэлүүлэгтээ “Н.Ц бид хоёр 1984-1986 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын Техник мэргэжлийн сургуульд суралцаж төгсөөд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр хуваарилагдаж байсан. Тухайн үед 30 хүүхэд техник мэргэжлийн сургууль төгссөнөөс 9 хүүхэд нь Ховд аймгаас ирж суралцаад аймаг руугаа буцаж, Увс аймгийн 21 хүүхэд Улаантолгойн Чацарганы аж ахуйд хуваарилагдан ажилласан. Би 1995 он хүртэл ажиллаад ажлаас гарч, өөр ажилд орсон. Харин Н.Ц 1992 он хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед даргаар С.Д, бригадын даргаар Л гэх хүн ажиллаж байсан” гэжээ.   

Гэрч Ж.Н 1985 оны 8 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байсан болохыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаартай шийдвэрээр тогтоогдож байгаа бол гэрч С.Оын ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан түүний 141666 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Иймд гэрч Ж.Н, С.О нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь хүсэлт гаргагч Н.Цгийн 1986-1990 оныг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтооход нотолгооны ач холбогдолтой байна.

Харин гэрч Ж.Н, С.О нарын мэдүүлэг нь хүсэлт гаргагч Н.Цг 1990-1992 оны хооронд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны хүрэлцээгүй гэж дүгнэлээ.

Тодруулбал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн 1991-1992 оны, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн 1986-1991 оны, Хархираа хоршооллын 1992-1993 оны цалингийн болон тушаалын баримтаас Н.Цд холбогдох баримтыг шүүлгэхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 94 дугаартай албан бичгээр “...Увс аймгийн Хархираа хоршооллын тушаал, цалин, Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1988-1992 оны тушаал, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн  даргын 1987 оноос хойшх тушаал тус архивд шилжиж ирээгүй ба архивд ирүүлсэн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1986 оны тушаал, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн 1986, 1987 оны тушаал, 1986-1992 оны цалинг шүүн үзэхэд Н.Цтэй холбогдох 1986 оны 59, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1986 оны 54, 1987 оны 48 дугаар тушаал, Улаантолгойн чацарганы аж ахуй, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн 1986-1992 оны цалинг шүүн үзэхэд 1986 оны 7-12 сар, 1987 оны 1-3, 5-10, 1988 оны 4-6 дугаар сарын цалин гарсныг тус тус хуулбарлан хүргүүлэв” гэжээ.

Өөрөөр хэлбэл, тус архивт Улаантолгойн чацарганы аж ахуй буюу Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн 1986-1992 оны цалингийн баримт хадгалагдаж байгаа боловч Н.Цд холбогдох 1988-1992 оны цалингийн баримт гараагүй байна.

Иймд хүсэлт гаргагч Н.Ц нь 1990-1992 оны хооронд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл буюу Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байсан эсэх нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байх тул шүүх зөвхөн гэрч нарын мэдүүлэгт үндэслэн Н.Цг 1990-1992 оны хооронд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл буюу Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй байна.

7. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нь Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болж, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болсон нь гэрч Ж.Нын хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Н.Цг 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчин, 1987 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг буюу 1990-1992 оны хооронд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

8. Шүүхээс хүсэлт гаргагч Н.Цгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Шарнууд овогт Н.Цгийн 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчин, 1987 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Н.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА

2024       08         07                                        152/ШШ2024/00343