Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2024/00352

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Ш.Эт холбогдох, тээвэрлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, хариуцагч Ш.Э нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Нд төлж барагдуулахаар тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Нгаас 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Я.УРНАА