Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 149/ШШ2024/00297

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 149/ШШ2024/00297

Сэлэнгэ аймаг

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоотод орших /Утас: *******, ******* /,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******ын ******* /Утас:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: овогтой /РД:, Хаяг:Сэлэнгэ аймаг Баянгол сум тоотод оршин суух- холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 617020 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Л.ийн хүсэлтээр 2021.01.22-ны өдөр 8398 тоот Зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2021.11.05-ны өдөр 210000 төгрөгийг 30 хоногийн 6% хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай компаниас зээл хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу Хаан банк тоот Л. дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2022.01.2-ны өдрөөс хойш удаа дараа залган, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно. Зээлийн гэрээний 2.6.5-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, алданги төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 3.3.6-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6.3.1, 6.3.7-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 05 сарын 29-ны өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 210000 төгрөг, төлөх ёстой хүү 363928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43092 төгрөг нийт 617020 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19160 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. ... гэжээ.

Хариуцагч Л. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй уншиж танилцлаа.Миний бие нь ******* ББСБ ХХК-ны нэхэмжилж байгаа 617,020 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБ ХХК нь Л.ээс 617,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л. нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ны нэхэмжилж буй 617,020 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Хариуцагч Л. нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэхэд хуульд харшлаагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Л.ээс 617,020 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,160 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс 9,580 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 9,580 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ