| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00310/И |
| Дугаар | 149/ШШ2024/00309 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 149/ШШ2024/00309
| 2024 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 149/ШШ2024/00309 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Тэсийн 10 тоотод оршин суух, ******* *******ийн ******* /рд:*******, утас-*******/-аас ирүүлсэн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц.******* миний бие нь 1988 онд Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад тракторч комбайнчаар ажиллаж байгаад 1988-1990 онд цэргийн алба хааж ирээд үр тарианы бригадад тракторч комбайнч сангийн аж ахуй тарж ******* компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний, 1993 оны 03 дугаар сарын 01-нд тракторч комбайнч 1993-1998 он хүртэл ******* ХХК-д трактор комбайнчаар ажилласан тул жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Би 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйд анх трактор комбайнчаар ажилд ороод 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд яваад 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цэргийн албанаас ирээд Төмөр замын 1 дүгээр ангид замчнаар ажилд орж 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад Баруунхараагийн сангийн аж ахуйн үр тарианы хэсэгт трактор комбайнчаар ажиллаж байгаад 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өмч хувьчлал явагдаж 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Баянгол сумын ******* ХК-д трактор комбайнчаар ажиллах болсон.1995 оноос ******* ХК-ний нэр өөрчлөгдөж Түмэн-******* ХХК болсон бөгөөд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Түмэн-******* ХХК-д трактор комбайнчаар 1998 оныг хүртэл ажиллаж байсан бөгөөд миний ажилд орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа тул би өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Тиймээс миний ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг бүхий, эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл трактор комбайнчаар,
-Улаанбаатар төмөр замын Дархан дахь Замын 1 дүгээр ангид 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл замчнаар
-Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн үр тарианы бригадад 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайнчаар,
-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ******* ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан болох нь:
-Хүсэлт гаргагч Ц.*******од Сэлэнгэ аймгийн Цагаантолгой дахь ХАА-нТМД сургуулиас 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон № дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
-Хүсэлт гаргагч Ц.*******ын № дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
-Хүсэлт гаргагч Ц.*******ын 1988-1992 оны хооронд Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуй болон ******* ХК-д ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан ажилчдын хамт авхуулсан гэрэл зураг
-Иргэн С.Баясгалан, Д.Батням, М.Нямсүрэн, нарын тус шүүхэд гаргаж ирүүлсэн тодорхойлолт
-Иргэн С.Баясгалан, Д.Батням, М.Нямсүрэн нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар тогтоогдож байна.
Харин 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 01 дугаар сарын 01-нийг өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Түмэн-******* ХХК-д трактор комбайнчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгалын хэлбэрт шилжсэн ба тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллага хуулийн этгээдэд ажиллаж цалин хөлс авч түүнээс нийгмийн даатгал төлснөөр өндөр насны тэтгэвэр болон бусад тэтгэвэр тэтгэмжийг авах эрх үүсэх ба 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх үйл явдлыг буюу ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэхээр хуульчилсан болно
Тиймээс хүсэлт гаргагч Ц.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* *******ийн *******ыг
-Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл трактор комбайнчаар,
-Улаанбаатар төмөр замын Дархан дахь Замын 1 дүгээр ангид 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл замчнаар
-Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн үр тарианы бригадад 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайнчаар,
-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ******* ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайнчаар тус тус ажиллаж байсныг тогтоож,
-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Түмэн-******* ХХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ