Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2024/00471

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2024/00471

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* 6 давхар, 66 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* 3 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 561,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 561,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* капитал ББСБ ХХК нь эй 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэй тоот зээлийг Хаан банк дахь тоот дансанд зээлдэгч О.Мөнхчимэг нь шилжүүлэн авсан. Хариуцагч О.Мөнхчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тоот зээл 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусч үндсэн зээл 200,000 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 215 хоног хүү 157,666 төгрөг нийт 561,666 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч О.Мөнхчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие элэгний 1 дүгээр зэргийн хавдраар өвдөж, эмчилгээндээ их зардал гаргасан тул зээлээ хугацаандаа төлж чадаагүй. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 561,666 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч О.Мөнхчимэг нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 561,666 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 561,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,500 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,750 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн

тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ