Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 29

 

Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Б.А, П.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 451 /дөрвөн зуун тавин нэгэн/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451000 /дөрвөн зуун тавин нэгэн мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-г 451 /дөрвөн зуун тавин нэгэн/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 451000 /дөрвөн зуун тавин нэгэн мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.А, П.М нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.А, П.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Б.А, П.М нар нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, П.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

      7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.ЭНХМАНДАХ