Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00477

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00477

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 25 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 610,815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч А.******* холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 610,815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Манай байгууллага нь иргэн ******* ******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч нь 2023-2024 оны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн ******* дулааны эрчим хүчний төлбөр 518,542 төгрөг, алданги 92,273 төгрөг нийт 610,815 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч А.Алтанцацрал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ******* ТӨХК-иас нэхэмжилсэн төлбөр болох 610,815 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч А.Алтанцацрал нь ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжилсэн 610,815 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 610,815 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,974 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,487 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 9,487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ