Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00478

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00478

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 дугаар байрны 29 тоотод оршин суух, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 44 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны 13 тоотод оршин суух, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,862,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч А.*******, А. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,862,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Ганболд овогтой Ганхуяг би А.*******, А. нартай 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А54 загварын гар утсыг 5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөөгүй өдийг хүрээд байна. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөр болох 1,500,000 төгрөг, хүүнд 362,500 төгрөг, нийт 1,862,500 төгрөгийг хариуцагч А.*******, А. нараас гаргуулж өгнө үү гэжээ

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ******* ******* ******* ХХК нь хариуцагч А.*******, А. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,862,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 1,862,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул А.*******, А. нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч А.*******, А. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,862,500 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* *******, нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,862,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,375 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч А.*******, А. нараас улсын тэмдэгтийн хураамж 22,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр

гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ