| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00338/И |
| Дугаар | 140/ШШ2024/00340 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 140/ШШ2024/00340
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч Завхан аймгийн ......... сумын ........ багт оршин суух ...........овогт .......... нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........ нарийн бичгийн дарга ....... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би багаасаа аав, ээжийн хамт бог малласан. ээжтэй1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ..... сумын ......... нэгдлийн ..........бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ......... сумын .......... ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан боловч хөдөлмөрийн хөлс гарч ирэхгүй байна. Иймд намайг 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ........ сумын ......... нэгдлийн .......... бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ......... сумын ........ ББХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.........ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.........нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ........... ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаарлага гаргажээ.
Тэрээр 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ....... сумын ....... нэгдэлд малчнаар,
-1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ......... сумын ......... ББХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн ...... 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ....... тоот лавлагаа, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн ...... 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ....... тоот лавлагаанд 1989-1991 онуудын баримтанд нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний эцэг ........ нэр дээр хөлс тооцсон байх боловч гэрчүүдийн мэдүүлгээр тухайн үед аав, ээжтэйгээ хамт мал маллаж өрхийн тэргүүлэгчийн нэр дээр хөдөлмөрийн хөлс нь тооцогддог байсан нь нотлогдож байгаа бөгөөд дээрх лавлагааг ....... ажиллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч ........ өгсөн мэдүүлгийн: ........... нь манай дүү .........тэй чацуу, нэг ангид сурч байсан. ............. багаасаа сургуулиас гарч хөдөө аав, ээжийн хамт мал малласан. Завхан аймгийн ......... сумын ......... нэгдэлд мал малладаг байсан. Одоог хүртэл малчин хүн байна. Аавыг нь .........., ээжийг нь .... гэдэг шиг санагдаж байна. ... гэх хэсэг,
гэрч ...... өгсөн мэдүүлгийн: ...Би 1982 онд Завхан аймгийн ...... сумын ....... нэгдэлд зоотехникчээр очиж ажилласан. Тэгэхэд ...........бага шиг хүүхэд хөдөө аав, . ээж ...... нарын хамт мал малладаг байсан. Дандаа бог голдуу мал малладаг. Хонь ямаа хариулдаг байсныг мэднэ. ...нэгдэл тартал мал маллаж байгаад нэгдэл 1990, 1991 оны үед хувьчлагдаад ......... ХХК болоход мөн л .......... малаа малласан... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч М......... дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилох, ажлаас чөлөөлсөн тушаалууд нь өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М............ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......
-1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ......... нэгдэлд малчнаар,
-1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ........... ББХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.............н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ