Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00336

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, Х Ч-ны  Б  (************** )-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Ч.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1979 оноос 1981 он хүртэл, 1985 оноос 1986 он хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд миний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар ажиллаж байсан юм. Нэхэмжлэлдээ андуурч бичсэн байна. Иймээс дээрх байдлаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс Монгол Улс Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №3748 дугаартай Архивын лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн CVL2467010001001823 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №37 дугаартай Нэгдлийн татан буулгах тухай хурлын тогтоол, тогтоолын хавсралт, Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №06 дугаартай Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс хүн жилийн батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 155/ШШ2024/00050 дугаартай шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00952 дугаартай шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын ЗДТГ-аас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Б гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, У.Цэцэгмаа, М.Мөнхбат, З.Одхүү нарын гараар бичсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-58, 88-90 дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Мөнх, Н.Батхуяг нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Б гийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа, Монгол Улс Батлан хамгаалахын төв архиваас цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 65-73, 86-90 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х Ч-ны  Б  (************** нь  ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс үзвэл Ч-ны  Б г Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд ажиллаж байх хугацаанд Ч.Б жав гэх нэрээр бүртгэж, цалин хөлс олгож байсан болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/400 дугаартай...Ч.Б жав /************** / гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна...гэх лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: ************** , иргэний бүртгэлийн дугаар: 673170081782, овог: Х, эцэг (эх)-ийн нэр: Чулуу. Өөрийн нэр: Б , хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1963-11-17, бүртгэсэн газар: Хөвсгөл Рэнчинлхүмбэ, бүртгэлийн дугаар: 132, бүртгэсэн он сар өдөр: 1963-12-10. Эхийн: эцэг (эх)-ийн нэр: Жансай, өөрийн нэр: Чулуу гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №309 дугаартай ХААТР-1 (А) маягтын ...5. овог: Чулуу, 6. Нэр: Б ...17. Эцэг эх, эхнэр нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: Эх овог нэр: Жансай Чулуу, регистрийн дугаар: 25050808...бүртгэгчийн нэр: Мөнхцэцэг, он сар өдөр: 1988 оны 09 сарын 23 гэх бичилттэй архивын хуулбар, иргэний хаягийн хуудас №7 маягтын 1. Овог нэр: Чулуугийн Б , 2. төрсөн он сар өдөр: 1963-11-17... гэх бичилттэй баримтын архивын хуулбар, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл ...6. Овог: Х, 7. Эцэг (эх)-ийн нэр: Чулуу, 8. Нэр: Б ... гэх бичилттэй архивын хуулбарууд, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 155/ШШ2024/00050 дугаартай шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын районоос 1982 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет, цэргийн батлахын №425990 дугаартай ...хаана ямар ажил хийж байсан гэх хэсэгт 1978 оноос эхлэн 01-р бригадад хоньчноор ажиллаж байсан. 1981 оноос Алтан тал нэгдэлд машин ачигч... гэх анкетын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймээс Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын ЗДТГ-аас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Б жавын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагааг нотлох баримтаар үнэлсэн ба Ч.Б  нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 04 дүгээр сарыг 30-ны өдрийг дуустал малчнаар, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар  ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын ЗДТГ-аас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ажиллаж байх хугацааны цалин хөлсний лавлагаа,

Х Ч-ны  Б гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), (хх-ийн 67 дугаар тал),

Х Ч-ны  Б гийн Улсын бүртгэлийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), (хх-ийн 68 дугаар тал),

Х Ч-ны  Б гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), (хх-ийн 69, 70 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын районоос 1982 онд цэргийн албанд тэнцэгчдийн цэргийн батлахын №425990 дугаартай: ...хаана ямар ажил хийж байсан гэх хэсэгт 1978 оноос эхлэн 01-р бригадад хоньчноор ажиллаж байсан. 1981 оноос Алтан тал нэгдэлд машин ачигч... гэх анкетын хуулбар,

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ч.Мөнхийн ... Ч.Б  нь 4 дүгээр анги төгссөн санагдаж байна. Тэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1979 оноос 1990 он хүртэл малчин, тракторын жолооч, ачигч зэргээр ажиллаж байсан. Тэрээр 1982-1985 оны хооронд цэргийн албанд явсан... гэх, гэрч Н.Батхуягийн ...Ч.Б  нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1979 оноос 1990 он хүртэл хоньчноор ажиллаж байсан. Тэрээр 1982-1985 оны хооронд цэргийн албанд явсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул  хангаж шийдвэрлэв. (хх-ийн 6-58, 67-73, 86, 87 дахь тал)

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Учир нь: Нэхэмжлэгч талаас шүүхэд...Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй.

Мөн гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй ба дээрх хугацаанд тэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ачигчаар ажиллаж байсан тухай баримт хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдийн Ерөнхий хорооны гишүүдийн 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №37 дугаартай: ...80 Чулуу Б  1963 онд төрсөн, 29 настай... гэх Нэгдлийг татан буулгах тухай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар,

Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №06 дугаартай: ...Чулуу Б , 1963, 29, 10... гэх Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс хүн жилийн батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 155/ШШ2024/00050 дугаартай шийдвэрийн хуулбар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00952 дугаартай шийдвэрийн хуулбар,

Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3748 дугаартай: ...Ч-ны  Б  БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 222 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 425900 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Иргэн У.Цэцэгмаа, М.Мөнхбат, З.Одхүү нарын гараар бичсэн тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан бөгөөд У.Цэцэгмаа, М.Мөнхбат, З.Одхүү нарын гараар бичсэн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт тул үнэлээгүй ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 3, 4 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Х Ч-ны  Б  (************** )-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 04 дүгээр сарыг 30-ны өдрийг дуустал малчнаар, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж  байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ