Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00337

 

М  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын ************************ тоотод оршин суух, М  Ч-ийн  С  *************)-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.С  нь  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Хөвсгөл аймгийн Рашаант суманд 8 жилийн дунд сургуульд анх 1988 онд бичээч, лаборантоор ажиллаж байгаад 1993 онд ажлын байраа өөрчилж хүнсний нярваар, нийт 5 жил тухайн сургуульд ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал лаборант, бичээч, мөн тус сургуульд 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүнсний нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар:

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн дунд сургуулийн 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №33 дугаартай: ...Чимэд овогтой С г 1992 оны 10 дугаар сарын 15-наас үүрэгт ажлаас нь чөлөөлж... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №51 дугаартай: ...Ч.С г 1993.01.20-оор тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлж... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЗДТГ-аас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.С гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн сургуулиас 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ...CVL2467010001002412 дугаартай овог: Онход, эцэг, /эх/-ийн нэр: Тогтох, өөрийн нэр: Өлзийхишиг, төрсөн он, сар, өдөр: 1989-05-06... гэх Төрсний бүртгэлийн лавлагаа,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн: ...овог: Онход жамаа, эцэг /эх/-ийн нэр: Тогтох, өөрийн нэр: Цацрал, төрсөн он, сар, өдөр: 1990-12-25... гэх Төрсний бүртгэлийн лавлагаа,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №45 дугаартай: ...бичээч...Ч.С г 9 сарын 15-наас ажлын 13 хоногоор... Ээлжийн амралт олгох тухай,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуулийн 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №30 дугаартай: ...3.С  бичээч... гэх тушаал, тушаалын хавсралтын хуулбар, 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №33 дугаартай: ...Чимэд овогтой С гийн ээлжийн амралт авах хүсэлтийг харгалзан 1991 оны 02 сарын 20-ноос эхлэн... гэх Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 3-33, 45, 46, 57-61 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Маачулуун, А.Галбадрах нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.С гийн Хаатр-21 (А), Хаягийн хуудас №7 баримт, Хаатр-01 (А) баримтын лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 41-44, 47-49 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  М  Ч-ийн  С  *************) нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Ч.С  нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал лаборант, бичээч, 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүнсний нярваар тус тус ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн дунд сургуулийн 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №33 дугаартай: ...Чимэд овогтой С г 1992 оны 10 дугаар сарын 15-наас үүрэгт ажлаас нь чөлөөлж... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №51 дугаартай: ...Ч.С г 1993.01.20-оор тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлж... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЗДТГ-аас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.С гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн сургуулиас 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ...CVL2467010001002412 дугаартай овог: Онход, эцэг, /эх/-ийн нэр: Тогтох, өөрийн нэр: Өлзийхишиг, төрсөн он, сар, өдөр: 1989-05-06...гэх Төрсний бүртгэлийн лавлагаа,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн: ...овог: Онход жамаа, эцэг /эх/-ийн нэр: Тогтох, өөрийн нэр: Цацрал, төрсөн он, сар, өдөр: 1990-12-25... гэх Төрсний бүртгэлийн лавлагаа,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №45 дугаартай: ...бичээч...Ч.С г 9 сарын 15-наас ажлын 13 хоногоор... Ээлжийн амралт олгох тухай,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуулийн 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №30 дугаартай: ...3.С  бичээч... гэх тушаал, тушаалын хавсралтын хуулбар, 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №33 дугаартай: ...Чимэд овогтой С гийн ээлжийн амралт авах хүсэлтийг харгалзан 1991 оны 02 сарын 20-ноос эхлэн... гэх Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

М  Ч-ийн  С гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

М  Ч-ийн  С гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

М  Ч-ийн  С гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас № 7 баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Т.Маачулууны: ... Ч.С  нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуульд анх 1988 онд бичээч лаборантаар ажилд орж, 1992 он хүртэл ажиллаж байгаад, 1992 оноос 1993 он хүртэл хүнсний няраваар ажилласан юм... гэх, гэрч А.Галбадрахын: ...Ч.С  нь 1988 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуульд бичээч, лаборантоор ажилд орж, 1992 он хүртэл ажиллаж байгаад, 1992 оноос 1993 он хүртэл хүнсний няраваар ажилласан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 3-33, 414-9, 57-61 дахь талзэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М  Ч-ийн  С  *************)-ийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал лаборант, бичээч, 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүнсний нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ