Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, Б  Н-ийн Н  (**************)-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Н.Н  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оноос 1985 оны хооронд хугацаат цэргийн 3 жилийн албыг хааж, 1985 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын байгууллага дундын аж ахуйд анх жолоочоор ажилд орж 1989 он хүртэл ажилласан. Ингээд Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газарт 1989 оноос 1990 он хүртэл, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оноос 1992 он хүртэл, Тээвэрчин ББХК 1992 оноос 1994 он хүртэл жолоочоор тус тус ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугаас миний улсад ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байна.

Иймд миний Хөвсгөл аймгийн Мөрөн хотын байгууллага дундын аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газарт 1989 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Тээвэрчин ББХК 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тус тус жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11/198 дугаартай Архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №19 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №115 дугаартай Шагнал олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 11-р баазын даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №175 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 11 дүгээр баазрын даргын 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №97 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Тээвэрчийн ББХК компанийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №13 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №2984 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуулбар, Хөвсгөл, Мөрөн байгууллага дундын аж ахуйгаас 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 5-17, 30, 32)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.Ганхуяг, Л.Юндэндорж нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Н ийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А) зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 24-29 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б  Н-ийн Н  (**************нь  ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Н.Н  нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын байгууллага дундын аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газарт 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Тээвэрчин ББХК 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №19 дугаартай: ...1.Н-ийн Н ийг 1989 оны 02 дугаар сарын 01-нээс жолоочоор томилон ажиллуулсугай... гэх Ажилд томилох тухай тушаал,

Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №115 дугаартай: ...34. Н  и/засвар хийгдсэн... гэх Шагнал олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Авто тээврийн 11-р баазрын даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №175 дугаартай: ...37. Н.Н  жолооч... гэх Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Авто тээврийн 11-р баазын даргын 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №97 дугаартай: ...125.Н.Н , жолооч... гэх Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Тээвэрчин ББХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №13 дугаартай: ...6.Намжилсүрэн Н  жолооч... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл, Мөрөн байгууллага дундын аж ахуйгаас 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №2052 дугаартай Авто тээврийн 19 дүгээр бааз нь 1991, 1992 онд, Тээвэрчин ББХК нь 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн... гэх тодорхойлолт,

Б  Н-ийн Н ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), (хх-ийн 26 дугаар тал),

Б  Н-ийн Н ийн Улсын бүртгэлийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), (хх-ийн 27 дугаар тал),

Б  Н-ийн Н ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), (хх-ийн 28, 29 дүгээр тал),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч М.Ганхуягийн: ... Намайг 1986 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын байгууллага дундын аж ахуйд 1986 онд анх ажилд ороход Н.Н  нь жолоочоор ажиллаж байсан ба тэрээр 1989 он хүртэл ажиллаж байгаад, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газар луу шилжин ажилласан... гэх, гэрч Л.Юндэндоржийн: ...Н.Н  нь Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газарт 1989 оноос 1990 он хүртэл, Хөвсгөл аймгийн Автотээврийн 19 дүгээр баазад 1990 оноос 1992 он хүртэл, Тээвэрчин ББХК-д 1992 оноос 1994 он хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан. Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газар нь 1990 онд Хөвсгөл аймгийн Автотээврийн 19 дүгээр бааз, Хөвсгөл аймгийн Автотээврийн 19 дүгээр бааз нь 1992 онд Тээвэрчин ББХК болж өөрчлөгдсөн... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул  шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 6-12, 16, 17, 24-29, 32-37 дахь тал)

Хэрэгт Н.Н ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1995 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11/198 дугаартай: ...Тус аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 он, Авто тээврийн 19 дүгээр баазын даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд Н.Н ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй, Байгууллага дундын аж ахуй, Тээвэрчин компаний баримт манай архивт шилжиж ирээгүй тул холбогдох лавлагаа бүрэн гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт,

Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2984 дугаартай: ...Н-ийн Н  БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1982.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (133) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985.06.18-ны өдөр 507059 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 5, 30 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Б  Н-ийн Н  (**************)-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын байгууллага дундын аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газарт 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Тээвэрчин ББХК 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ