| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/08393/И |
| Дугаар | 101/ШШ2024/03116 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2024/03116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** тоот хаягт байрлах Т******* б******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** хаягт байрлах А******* ХКХ /РД: *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,399,350,064.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, Л.Б*******,
Хариуцагч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, А.Э******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А******* ХХК нь Т******* б******* ХК-тай 2022 оны 02 сарын 24-ний өдөр 04/22-30 тоот зээлийн гэрээ, 2022 оны 02 сарын 24-ний өдөр 04/22-32 тоот батлан даалтын гэрээ тус тус байгуулан 3,000,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатай зээлийг үйлчилгээний талбайтай, 62 айлын орон сууцны барилгын санхүүжилтэд зарцуулах зориулалтаар ашиглахаар зээлсэн.
Мөн 2022 оны 02 сарын 24-ний өдөр 04/22-31 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж А******* ХХК нь ө******* өмчлөлийн ********, 306.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******* давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******* давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******* давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******* давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******* давхар, 196.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Т******* б*******ны зүгээс 2022 оны 07 сарын 28, 2022 оны 08 сарын 15, 2022 оны 09 сарын 28, 2023 оны 11 сарын 23-ны өдрүүдэд тус тус гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж байсан.
Зээл олгосноос хойш А******* ХХК нь үндсэн зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй ба зээлийн хүү 372,869,455.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50,554.83 төгрөг, нийт 372,920,010.65 төгрөг төлсөн.
2023 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн хугацаа 490 хоног хэтэрсэн ба үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 389,390,270.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 9,959,794.37 төгрөг, нийт 3,399,350.064.58 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т тус тус заасны дагуу хариуцагч А******* ХХК-иас 3,399,350,064.58 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А******* ХХК нь ******* байршилтай, нийт 120 айлын 2 орцтой барилгын ажлыг гүйцэтгэж байгаа ба 2024 оны 07 сард дуусган улсын комисст хүлээлгэн өгнө.
Манай компани үйлчилгээний талбай бүхий 62 айлын орон сууцыг санхүүжүүлэх зорилгоор Т******* б*******наас 3,000,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээ, барьцааны талаар байгуулсан талаар маргаан байхгүй. 372,920,010.65 төгрөг төлсөн талаар мөн маргахгүй.
Бидний зүгээс анх төлөвлөж байснаас санхүүжилт дутсан, 120 айлын орон сууцыг 8,000,000,000 төгрөгөөр барьж дуусгасан. Ковидын нөхцөл байдалтай холбоотой барилгын материалын үнэ өссөн, иргэдээс 30 хувь төлөхтэй холбоотой төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Өнөөдрийн байдлаар орон сууцныхаа 70 хувийн захиалга хийсэн, санхүүжилт дутсан зэрэг шалтгаанаас зээлийн гэрээний төлөлтөө хийж чадаагүй.
Зээлийн гэрээний хугацааг 2025 оны 06 сарын 25-ны өдөр хугацааг дуусгах нөхцөлтэй байгуулсан ба зээлийн гэрээний үүргийг гэрээний хугацаандаа төлж дуусгах хүсэлтэй байна.
2024 оны 07 сард барилга ашиглалтанд оруулан худалдан авагчидаа 6 хувийн хүүтэй зээлд хамруулан 70 хувь нь А******* ХХК-д орох тул санхүүжилт орж ирэхээр зээлээ бүрэн төлөх боломжтой. Уг нэхэмжлэлийг зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргасан тул нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 9,959,794.37 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн талаар маргаан байхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Т******* б******* ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,
Зээлдэгчийн *******етууд, Л.Г, Д.Н нарын иргэний үнэмлэхний хуулбар,
2022 оны 02 сарын 24-ний өдрийн 04/22-30 дугаар бүхий зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 04/22-31 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 04/22-32 тоот батлан даалтын гэрээ, зээл, хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга,
А******* ХХК-ийн өмчлөлийн ****** давхар, 306.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********** давхар, 196.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд,
Барьцаалбарууд, Т******* б*******ны зээлдэгч А******* ХХК-д хүргүүлж байсан 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 02-02/131 тоот, 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 02-02/136 тоот, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 02-02/190 тоот, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 169/21 тоот, 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 04/5542 тоот мэдэгдлүүд зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч А******* ХХК нь итгэмжлэл ирүүлсэн ба хариуцагч А******* ХХК нь 2024 оны 01 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байна
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* ХК нь хариуцагч А******* ХХК зээлийн гэрээний үүрэгт 3,399,350,064.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2023 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар:
-Үндсэн зээл 3,000,000,000 төгрөг,
-Зээлийн хүү 389,390,270.21 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 9,959,794.37 төгрөг,
Нийт 3,399,350.064.58 төгрөг/
А******* ХХК нь Т******* б******* ХК-тай 2022 оны 02 сарын 24-ний өдөр 04/22-30 тоот зээлийн гэрээ байгуулан үйлчилгээний талбайтай 62 айлын орон сууцны барилгыг санхүүжүүлэх зориулалтаар 3,000,000,000 төгрөгийг, сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн зээлдэгч А******* ХХК нь зээлдүүлэгч Т******* б******* ХК-тай 2022 оны 02 сарын 24-ний өдөр ******** тоот барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт А******* ХХК-ийн өмчлөлийн ******** давхар, 306.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 196.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан нь 2022 оны 02 сарын 24-ний өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 04/22-31 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2022 оны 02 сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
ХХ-ийн 9-20 дугаар тал/
Дээр дурьдсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд хариуцагч А******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 24-35 дугаар тал /
Зээлдүүлэгч Т******* б******* ХК нь зээлдэгч А******* ХХК-д 106030084711 тоот зээлийн данс нээн 2022 оны 03 сарын 02-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 25-ны өдөр 500,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 11-ний өдөр 500,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 09-ний өдөр 300,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 11-ний өдөр 300,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 25-ны өдөр 300,000,000 төгрөг, нийт 3,000,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 46-47 дугаар тал/
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,
19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Т******* б******* ХК болон хариуцагч буюу зээлдэгч А******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Т******* б******* ХК-ийн зээлдэгч А******* ХХК нартай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч А******* ХХК нь 2022 оны 03 сарын 25-ны өдөр 10,586,301.4 төгрөг,
2022 оны 04 сарын 25-ны өдөр 24,624,657.5 төгрөг,
2022 оны 05 сарын 31-ний өдөр 3,378,8 төгрөг,
2022 оны 08 сарын 31-ний өдөр 28,998,000 төгрөг,
2022 оны 09 сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг,
2022 оны 10 сарын 26-ны өдөр 19,500,000 төгрөг,
2022 оны 10 сарын 28-ны өдөр 9,100,000 төгрөг,
2022 оны 11 сарын 09-ний өдөр 88,913,689.7 төгрөг,
2022 оны 11 сарын 25-ны өдөр 34,106,301.4 төгрөг,
2022 оны 12 сарын 25-ны өдөр 3,071.6 төгрөг,
2023 оны 03 сарын 31-ний өдөр 127,034,055.5 төгрөг, нийт 372,869,455.8 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 8, 46-47 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т Зээлийн хүү: Сарын 1.4, жилийн 16.8 хувь байна. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцно,
2.1.6-д Зээлийн хугацаа: 40 сар, Зээл, зээлийн хүү төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-д тодорхойлов,
2.2.1-т Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ,
2.2.7-т Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлйн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүүг төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэж тус тус заасан байна.
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,
21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,
21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч Т******* б******* гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч А******* ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй болно.
Зээлдүүлэгч нь зээлдэгч А******* ХХК-д 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 02-02/131 тоот, 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 02-02/136 тоот, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 02-02/190 тоот, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 169/21 тоот, 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 04/5542 тоот зээл төлөх мэдэгдлүүдийг гардуулан өгч байжээ.
/ХХ-ийн 36-40 дүгээр тал/
Нэхэмжлэгч Т******* б******* ХК нь хариуцагч А******* ХХК-иас 2023 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, зээлийн хүү 389,390,270.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,959,794.37 төгрөг, нийт 3,399,350.064.58 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч А******* ХХК дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А******* ХХК-иас 3,399,350.064.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т******* б******* ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А******* ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч А******* ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, Цайз, 13292, Б.Доржийн гудамж, 106/1 байр, 1 давхар, 306.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 196.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А******* ХХК-иас 3,399,350.064.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т******* б******* ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А******* ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч А******* ХХК-ийн өмчлөлийн ******** давхар, 306.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******** давхар, 196.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* б******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,224,900.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас 17,224,900.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* б******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН