Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

2022 оны 05 сарын 30-ны өдөр       Дугаар 2022/ДШМ/12           Баруун-Урт

                                         Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí эрүүгийн ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ О.Баатарсүх äàðãàëæ, ø¿¿ãч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé ø¿¿õ õóðàëäààíû “Б” òàíõèìä хийв.

 Шүүх хуралдаанд:

  Прокурор М.Ханджав

 Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Батзаяа нар îðîëöов.         

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж, шүүх хуралдаанаас гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор М.Ханджавын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн ........................... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  ø¿¿ã÷ О.Баатарсүхийн èëòãýñíýýð õÿíàí õýëýëöýâ.

                                         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, 19......онд Сүхбаатар аймгийн ........ суманд төрсөн, ........ настай,*******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ........... сумын ....... дүгээр баг,  .......................... тоотод оршин суух,..................................... ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ................овогт ........................ //РД:................................./

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Д.М-ийн Сүхбаатар аймгийн ......................................................үүдэнд гээгдүүлсэн Н.Г-ын иргэний үнэмлэх, ХААН банкны 2 ширхэг, Төрийн банкны  2 ш карт, ШТС-ын хөнгөлөлтийн карт, бэлэн мөнгө 50000 төгрөг бүхий хүрэн эрээн өнгийн түрийвчийг олж,  нууц үгийг нь ашиглан төрийн банкны картнаас 5 удаагийн үйлдлээр 289781 төгрөг, бэлэн байсан 50000 төгрөг тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.

2. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджав нь шүүгдэгч Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаар захирамжаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн ....................  дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Г.Э-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хяналтын прокурор М.Ханджав бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч Г.Э-ийн үйлдэл нь бага хэмжээнээс дээш хохирол учраагүй тул тухайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Харин шүүгдэгч нь хохирогч Д.М-ийн гээгдүүлсэн түрийвчийг олж авснаас хойш нууц үгийг ашиглан төрийн банкны картнаас 289781 төгрөг, бэлэн мөнгө 50000 төгрөгийг тус тус авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэжээ. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг. Банкны төлбөрийн картын гол зориулалт нь данс эзэмшигчид цахим төхөөрөмжийн тусламжтайгаар данснаас орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ хийх, төлбөр төлөх боломж олгодог тул эд хөрөнгийн эрхийн шинжтэй эд зүйл гэж тодорхойлогдохоор байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг банкны төлбөрийн картыг олсноор бус, уг картыг ашиглан цахим төхөөрөмжийн тусламжтайгаар аливаа зарлагын гүйлгээ хийснээр төгссөнд тооцох нь зүйтэй. Мөн шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон, тэрээр гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгч гэм буруугийн хувьд маргаангүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон болно. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 122 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг тухайн шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

5. Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн дагуу шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн ......... сумын .......... дүгээр багт байрлах .............................үүдэнд иргэн Д.М-ийн гээгдүүлсэн хүрэн, эрээн өнгийн түрийвчийг олж, түүний дотор байсан бэлэн 50000 төгрөг, нууц кодыг нь ашиглан төрийн банкны картад байсан  289781 төгрөгийг үрэгдүүлсэн үйлдэл нь  хулгайлах гэмт хэргийн шинжтэй байхад прокуророос түүнийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.6-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэн шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг тус аймгийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

3. Хууль зүйн үндэслэлийг онолын хувьд тайлбарлавал: хулгайлах гэмт хэрэг гэж шунахай сэдэлт, санаа зорилгоор  бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хүч хэрэглэхгүйгээр, өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, эсхүл захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгодог бол гээгдэл  эд хөрөнгө завших гэдгийг бусдын эд хөрөнгийг өөртөө олж авахын тулд  идэвхтэй үйлдэл хийгээгүй ч өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хүсэл зорилгоос үл хамааран хайхрамж, болгоомжгүйгээс хаяж гээгдүүлсэн эд зүйлийг олж авсны дараа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч  хэн болох нь мэдэгдэхгүй байгааг далимдуулан бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, тухайн эд хөрөнгийг завших шунахай сэдэлт төрж, өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран  зарцуулж шамшигдуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

Мөн бусдын эд хөрөнгө хулгайлах, гээгдэл эд хөрөнгө завших зүйл ангиуд нь  бусдын эд хөрөнгийг өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл байдгаараа ижил төстэй боловч, бусдын эд хөрөнгийг олж авч байгаа арга хэлбэр, шунахай сэдэлт, санаа зорилго хэзээ үүсэж байгаа цаг хугацаагаараа ялгаатай байдаг.

 4. Хэрэгт авагдсан хохирогч Д.М, яллагдагч Г.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, харилцах дансны харилцагчийн хуулга, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг хооронд нь харьцуулан шинжилж судлан эх сурвалжийг магадлах аргаар шалгахад шүүгдэгч Г.Э-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед ........... аймгийн .......... сумын ......дүгээр багт байрлах .............................................. үүдэнд иргэн Д.М-ийн гээгдүүлсэн хүрэн, эрээн өнгийн түрийвчийг олж, түүний дотор байсан бэлэн байсан 50000 төгрөг, нууц үгийг ашиглан төрийн банкны картад байсан 289781 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр үрэгдүүлэн шамшигдуулсан үйл баримт тогтоогдоно. / хх-11-19, 24-25, 32-33х/

5. Эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Э нь иргэн Д.М-ийн хүрэн, эрээн өнгийн түрийвчийг өөртөө олж авахын тулд  идэвхтэй үйлдэл хийгээгүй ч хохирогчийн хүсэл зорилгоос үл хамааран хайхрамж, болгоомжгүйгээс хаяж гээгдүүлсэн түрийвчтэй эд зүйлийг олж авсны дараа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч хэн болох нь мэдэгдэхгүй байгааг далимдуулан бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, тухайн эд хөрөнгийг завших гэсэн  шунахай сэдэлт төрж, өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил түрийвчинд байсан бэлэн 50000 төгрөг, нууц үгийг ашиглан төрийн банкны картад байсан  289781 төгрөг нийт бага хэмжээнээс дээш буюу  339781 төгрөгийг хүнсний зүйл, эм тариа зэрэг хувийн хэрэгцээндээ   захиран  зарцуулж шамшигдуулсан шууд санаатай үйлдэл нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

6. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гээгдэл эд хөрөнгийг завшихдаа өөрийн өмчийн адил захиран зарцуулж байгаа арга, хэлбэр нь янз бүр байж болно. Тухайлбал: бэлэн мөнгө завших, удаа дараагийн нууц үг ашиглан төлбөрийн карт хэрэглэх гэх мэт.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгч Г.Э-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боломжтой.

8. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Прокурорын эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн ...................................дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

Хоёр. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БААТАРСҮХ                   

 

                                             ШҮҮГЧИД                              С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА