Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2024/03115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

ТОГТООХ нь

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О*******ын А*******, Б*******ийн Ц******* нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн охин Ц*******ын Н*******гоог эцэг Б*******ийн Ц*******ын асрамжинд, 2008 оны 05 сарын 22-ны өдөр төрсөн охин Ц*******ын Намиулинг эх О*******ын А*******гийн асрамжинд үлдээхээр гэрлэгсэд харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч Б.Ц*******ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.А*******д, нэхэмжлэгч О.А*******гаас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Б.Ц*******д олгосугай.

4. Нэхэмжлэгч О.А******* орон сууцанд хөрөнгө оруулсан 12,800,000 төгрөгтэй холбоотой жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Нэхэмжлэгч О.А*******, хариуцагч Б.Ц******* нар нь хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН