| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/01319/И |
| Дугаар | 155/ШШ2024/00356 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00356
ИрХам
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00356 | Хөвсгөл аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХАЗД , ХАЗДТГ-т холбогдох, 723,000,000 (долоон зуун хорин гурван сая) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г ХХК холбогдох 267,108,892 (хоёр зуун жаран долоон сая нэг зуун найман мянга найман зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай Хөвсгөл аймгийн Засаг даргын сөрөг нэхэмжлэлтэй, Г ХХК-д холбогдох 53,886,731 (тавин гурван сая найман зуун наян зургаан мянга долоон зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв ХХК-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын захирал А.Б , түүний өмгөөлөгч Ч.Батсүх, Б.Алтангэрэл /цахим/,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын төлөөлөгч Б.Бат-Оргил, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Б.Отгончимэг, Э.Улам-Өсөх,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Гэрэлтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1/Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г ХХК нь барилга угсралт, засварын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ба Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хүнс, барааны худалдааны төвийн барилга угсралтын тендер шалгаруулалтанд орж, уг барилга /1 давхар/ угсралтын ажлыг /1,980,000,000/ нэг тэм бум есөн зуун наян сая төгрөгөөр түлхүүр гардуулах нөхцлөөр 2012 оны 12 сарын 25-ны өдрийн БУ-02/2012 дугаартай гэрээгээр хөдөлмөрийн яамтай гэрээ хийгдсэн. 2013 оны сүүлээр тухайн барилгыг бүтэн нэг дахин томруулах буюу 1 давхар барилгыг 2 давхар болгох саналыг захиалагч талаас санал оруулж, гэрээнд өөрчлөлт орсон ба 2013 онд ХАЗДТГ-т эрх шилжүүлэлтээр шилжиж уг тамгын газар нь захиалагчийн эрх үүргийг эдлэх болсон. №ХО-2015/7.1-1/А гэрээгээр тухайн барилга нь 2 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай 6000 метр квадрат талбайтай барилгыг бүрэн ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон.
Г ХХК нь улсын хөрөнгө оруулалтаар баригдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс өргөн хэрэглээний, барааны худалдааны төвийн барилга угсралтын ажлыг Г ХХК ХӨ-2015/7.1-1/А гэрээ, түүний сунгалтын дагуу гүйцэтгэж дууссан ба 2017 сарын 12 сарын 24-ний өдрийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын АКТ-ХӨ/АЗДТГ-2017/04 дүгнэлтээр 17 байгууллагын төлөөллөөс бүрдсэн улсын комисс ажиллаж улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн болно. Улсын комиссын актыг нотлох баримтаар хавсаргав. 2017 оны 12 сарын 25-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажил 100 хувь дууссан. Уг барилгыг ашиглалтад оруулахын тулд компанийн зүгээс нийтдээ 4,218,028,611 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн боловч 3,659,828,612 төгрөгийн санхүүжилт авсан ба ашиглалтад оруулснаас хойш одоог хүртэл 558,200,000 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийг өгөөгүй байна. Тухайн барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсны дараа захиалагч талаас сангийн яамд Улсын хөрөнгө оруулалтаар баригдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс өргөн хэрэглээний, барааны худалдааны төвийн барилга угсралтын ажлыг Г ХХК ХӨ-2015/7.1-1/А гэрээний дагуу гүйцэтгэж дууссан болно. 2017 оны 12 дугаар сард барилга угсралтын ажил 100 хувь дууссан тул тайлант үеийн гүйцэтгэл болох 558,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Захиалагч байгууллагын хүсэлтийн дагуу 2019 оны 07 дугаар сард компанийн гүйцэтгэлийн баримт бичгийн хамт нэхэмжлэхээ өгсөн ба Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар манай компанийн нэхэмжлэхийг сангийн яам руу холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгч, удахгүй танай үлдэгдэл төлбөр орно гэсэн боловч тухайн үед ороогүй. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэлийн баримт бичгийг аймгийн засаг дарга баталгаажуулсан. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газар хүлээн аваад 07 дугаар сарын 08-ны өдөр санхүүжилтын эрх нээсэн байдаг. Сангийн яамны төрийн сангийн газар нь уг барилгын үлдэгдэл санхүүжилтийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр захиалагч байгууллага буюу Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар луу 558,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Харин Монгол Улсын засгийн газар, улсын төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн ил тод сайтад уг барилгын ажлын үлдэгдэл санхүүжилт болох 558,000,000 төгрөгийг 2019 оны 11 сарын 20-нд захиалагч байгууллага болох Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар нь гүйцэтгэгч байгууллагад нь олгосон төлөвтэй гарч ирдэг. Гэтэл уг барилгын ажлын гүйцэтгэгч байгууллага болох Г ХХК-ний дансанд одоог хүртэл ороогүй байна.
Иймд гэрээний үүрэгт Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газраас барилгын ажлын үлдэгдэл 558,000,000 төгрөг, №ХО-2015/7.1-1/А гэрээний тусгай нөхцөлийн 40.1-д гүйцэтгэгч гэрээний эцсийн гүйцэтгэлийн тооцоог төслийн менежерт ирүүлж, батлуулан холбогдох баримт бичгийг захиалагчид ирүүлснээс хойш 14 хоногийн дотор захиалагч гэрээний төлбөрийг төлөх бөгөөд хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хоцруулсан төлбөрт 0,1 хувийн торгуулийг дараагийн төлбөртэй хамт төлөх буюу торгуулийн нийт хэмжээ гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу торгууль гэрээний 3 дугаар зүйлд зааснаар гэрээний үнэ болон 1,650,000,000 төгрөгний 10 хувь болох 165,000,000, гэрээний үлдэгдэл 558,000,000 төгрөг нийт 723,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шүүхэд хандаж байна. Гэрээний үүргийн 723,000,000 төгрөг гаргуулах...гэжээ.
2/Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Эвлэрэх боломжтой. Сая хурлын өмнө хариуцагч ХАЗД тай уулзсан. Засаг даргаас тавьсан саналыг би зөвшөөрөөгүй. Учир нь: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 558,200,000 төгрөг байгаа. Үүнээс Их үен ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлын зардал 267,108,892 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгийг аваад эвлэрэх санал тавьсан. Үүнийг хүлээн авах боломжгүй. Ийм хэмжээний доголдолтой ажил манайх гүйцэтгээгүй. Одоо хариуцагч нарын төлөөлөгч нараас эвлэрлийн санал байвал сонсоё.
Үндсэн мөнгөнөөс шинжээчийн гаргасан дүгнэлтийн 69,000,000 төгрөгийг хасаж эвлэрч болно. Би одоо залхаж байна. 2016 оноос хойших асуудал. Доголдлын тухайд би өөрөө ажлаа хийсэн учир сүртэй доголдол байхгүйг мэднэ. Завсарлага аваад хариуцагч талтай ярилцаад үзье.
558,200,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 458,200,000 төгрөгт бид ярилцаад эвлэрлээ.
Үүнээс 417,000,000 төгрөг нь бэлэн дансанд байгаа гэж ойлголоо. Харин үлдэгдэл 41,200,000 төгрөгөө хэзээ өгөх тал дээр хугацаагаа тохирч авъя. Миний хувьд даруй байвал сайн байна. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл мөнгийг өгөхийг зөвшөөрч байна. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа тус тус татгалзаж, бид эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч ХАЗД , Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
1/Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ариунбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Г ХХК нь улсын хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах Хүнс барааны худалдааны төвийн барилга угсралтын ажил-ыг 2012 оны 12 сарын 25-ны өдөр /1,980,000,000/ нэг тэрбум есөн зуун наян сая төгрөгөөр түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ /№БУ-02/2012/-г тухайн үеийн Хөдөлмөрийн яамтай байгуулсан байдаг. Аймгийн Засаг даргын 2017 оны А/890 дугаар захирамжаар тус барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссыг томилж, тус комиссын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн улсын комиссын АКТ-ХӨ/АЗДТГ-2017/04 дугаар дүгнэлтээр барилгын зарим ажил дуусаагүй байсан боловч хүлээн авсан байдаг бөгөөд гүйцэтгэлээр үлдсэн 558,200,000 төгрөгийг Г ХХК ажлаа дуусаагүй учраас санхүүжилт нь 2017 онд татагдсан. Гэтэл Г ХХК-ийн барьсан дээрх барилгад 2018 онд дээврээр болон цонхны амлагаанаас их хэмжээгээр дусаал дотогшоо гоожих, цаашлаад цахилгааны самбар луу дусаал орох зэрэг цаашид ашиглахад маш төвөгтэй байдал үүссэн. Дөнгөж ашиглалтад орсон байр хэдхэн сарын дараа ийм нөхцөл байдалд хүрсэн нь ажлын гүйцэтгэл, чанартай шууд холбоотой юм. Мөн цаашлаад барилгын гадна болон орох хаалга онгойхгүй гажих, гадна зогсоолууд бутарсан, усан цөөрөм үүссэн зэрэг нөхцөл байдал бий болсон.
Дээврээс ус гоожих болсонтой холбоотой нэг болон хоёр давхарын гэрэлтүүлгүүд өдөр тутамд маасалж, шатах зэрэг асуудал үүссэн. Аймгийн Засаг дарга болон Шинэ мөрөн худалдааны төв-ийн тухайн үеийн удирдлагууд дээрх үүссэн нөхцөл байдлыг арилгуулахаар удаа дараа Г ХХК-д албан бус /хэдэн арван удаа утсаар мэдэгдэх/-аар болон албан бичгийг хүргүүлж байсан боловч юу ч хийгээгүй, ямар ч арга хэмжээ аваагүй 2021 онд хүрсэн. Үүнтэй холбоотой тус барилгын асуудлаас болоод лангуу түрээслэгчийн тоо цөөрөх, үйлчлүүлэгч багасах, их талбайг ашиглагдахгүй болох, түрээслэгч нарт хохирол гарах зэрэг Шинэ мөрөн худалдааны төв-ийн тог, цахилгаан, халаалт, ажиллагсдын цалин хөлс олгохтой холбоотой алдагдалтай ажиллах болсон. Дээрх барилгатай холбоотой нөхцөл байдлыг тогтоосон мэргэжпийн байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтүүд гарч энэ талаар мөн Г ХХК-д хүргүүлсэн. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй өдий хүрсэн. Барилгын үндсэн ажлаа дуусгаагүй, чанаргүй гүйцэтгэсэн, захиалагчаас удаа дараа шаардлага хүргүүлсээр байтал үл ойшоосоор байсан тул барилга дээр үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд Барилгын тухай хуулийн 14 дүгээр 14.3, 14.6-д заасны дагуу гүйцэтгэгч Г ХХК-ийн чанарын баталгааны барьцаа хөрөнгө болох 207,089,200 төгрөгийг зарцуулах болсон талаар өөрт нь мэдэгдэж, тус ажлыг гүйцэтгүүлэх компанийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж ажлыг гүйцэтгүүлээд байна. Мөн тус компанийн барилгын ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаагүй, чанаргүй гүйцэтгэсэн олон асуудал байгаа тул тэдгээр ажлаа хийж дуусгасны дараа үлдэгдэл санхүүжилт 351,110,800 төгрөг олгох болно.
Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
2/Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Г -Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Г ХХК-ийн төлөөлж 2020 оны 5 дугаар сарын 11 өдөр Г ХХК-ийн ерөнхий инженер Б.Билэгтийг ирэхэд Шинэ мөрөн худалдааны төв-ийн барилгын талаар уулзалтын тэмдэглэл хийж 2020 оны 6 дугаар сардаа багтааж барилгын чанаргүй гүйцэтгэлтэй ажлуудыг засварлахаар тохиролцсон боловч гүйцэтгээгүй. 2015 онд Г ХХК-тай байгуулсан ХӨ-2015/7.1-1/А дугаар гэрээний тусгай нөхцөлийн хавсралт 2.1.3-д заасан Гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, барилгын норм, дүрэм, техникийн нөхцөлийг зөрчиж, чанаргүй болон дутуу гүйцэтгэсэн тохиолдолд түүнийг гүйцэтгэгчийн зардлаар засуулах, нөхөн хийлгэх, санхүүжилтийг зогсоох, учирсан хохирлыг төлүүлэх арга хэмжээ авах гэж заасан учир нэхэмжлэлийг хүчингүйд тооцох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна...гэжээ.
3/Хөвсгөл аймгийн Засаг даргын төлөөлөгч Б.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хурлын өмнө нэхэмжлэгч талтай уулзсан боловч хугацаа давчуу байсан тул сайн ярилцаж амжаагүй. Талууд ярилцаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлд эвлэрэх боломжтой гэж харж байна. Түр завсарлага аваад Засаг даргатай нэхэмжлэгчийн тавьсан саналд ярилцаж үзье.
...Бид ярилцаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 458,200,000 төгрөгийг хариуцагч тал төлөхөөр зөвшөөрч эвлэрч байна. 458,200,000 төгрөгөөс 41,200,000 төгрөгийг хугацаа тохироод төлөх ба 417,000,000 төгрөгийг шийдвэр гардаж авмагц нэхэмжлэгч талд шилжүүлэх боломжтой. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагварыг ойлгож мэдлээ, зөвшөөрч байна гэв.
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Э.Улам-Өсөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 417,000,000 төгрөг байгууллагын дансанд бэлэн байгаа. Энэ мөнгийг нэхэмжлэгч талд өгөөд эвлэрэх саналтай байна.
...Завсарлага аваад Засаг дарга, тамгын газрын дарга нартай утсаар холбогдож, нэхэмжлэгч талын тавьсан санал дээр ярилцаж үзье.
...Засаг даргатай ярилцлаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 558,200,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 458,200,000 төгрөгт тохиролцож, бид эвлэрч байна.
Эвлэрлийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан даруйд 417,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлнэ. Үлдэгдэл 41,200,000 төгрөгийг 2024 оны хавар, төсвийн тодотгол хийгдэх үеэр тусгуулж нэхэмжлэгч талд өгөх боломжтой болох тул тодорхой хэмжээний хугацаа шаардагдаж байна. Иймд энэ дээр хугацаагаа тохиръё.
...Үлдэгдэл мөнгө төлөх хугацааг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэснийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаварыг ойлгож мэдлээ. Засаг дарга сөрөг нэхэмжлэлээсээ, гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа тус тус татгалзах байх гэв.
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Б.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Улам-Өсөхийн тайлбар дээр нэмж тайлбарлах зүйл байхгүй, эвлэрсэн эвлэрлийг шийдвэрлэхэд гарах үр дагаварыг ойлгож мэдлээ, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч ХАЗД Г ХХК-д холбогдуулан 267,108,892 (хоёр зуун жаран долоон сая нэг зуун найман мянга найман зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1/Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Г ХХК нь Хөдөлмөрийн яамтай 2012 оны 12 сарын 25-ны өдөр БУ-02/2012 дугаартай Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай гэрээг байгуулж төсвийн хөрөнгөөр тухайн барилгын ажлыг гүйцэтгэж байсан.
Улмаар захиалагчийн буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын саналаар тус барилгын ажлыг 1 дахин томруулах буюу 2 давхар болгохоор зөвшилцөж харилцан тохиролцсоноор Г ХХКомпани нь ХАЗДТГ-т ай 2015 оны 05-р сарын 12-ны өдөр ХӨ-2015/7.1-1А дугаартай гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу тус барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон. Г ХХК нь Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилгын ажлыг 2017 оны 12 сарын 24-ний өдөр дуусгавар болгож, Барилга байгууламжийн байнгын ашиглалтад оруулах комиссын №АКТ-ХӨ/АЗДТГ-2017/04 дугаартай актаар Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилгыг байнгын ашиглалтад оруулсан бөгөөд тус барилгыг 2017 оны 9-р сард Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит ХХКомпани гэсэн нэрээр хуулийн этгээдийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Захиалагчийн зүгээс гэрээний гүйцэтгэлийн үнэ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж гэрээний үүргээ зөрчилгүй биелүүлж байсан. Гэвч гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 558.200.000 төгрөгийн санхүүжилт яамнаас олгогдох цаг хугацаанд буюу 2018, 2019 онуудад тус барилгын ашиглалтын явцад барилгын хийц, бүтээц чанаргүй баригдсан талаарх доголдол илэрч, тус барилгыг зориулалтаар нь ашиглахад хүндрэл учирч эхэлсэн. Өөрөөр хэлбэл тус барилгын дээврээс маш их хэмжээний ус орох, дусаал гоожиж түрээслэгчдийн эд зүйл норж их хэмжээний хохирол учруулж, агаар сэлгэлт ашиглалтын шаардлага хангахгүй, дээврээс дамжиж орох ус чийгний нөлөөллөөс барилгын дотор цахилгаан хангамжийн сүлжээнд доголдол үүсэж, гэрэл, цахилгаан хэрэгслүүд байнга шатах, цахилгааны масс үүсэх, цахилгаан самбарын өрөөний тааз хэсгээс маш их хэмжээний ус орох, гарах хаалГ ы дээр байрлуулсан агаарын халуун хөшиг ажилладаггүй, зарим хаалГ ы дээр хоосон хайрцаг байрлуулсан, барилгын ихэнх цонхнуудаар шороо, салхи орж иргэдийн бараа, эд зүйлийг дахин ашиглах боломжгүй болгож түрээслэгч нар хохирол учруулах болсон. Мөн барилгын хананы хийц бүтээцийн чанарын шаардлага хангахгүй дулаан маш их алдагдаж тухайн үйлчигээний барилгыг хэвийн, аюулгүй байдлаар ашиглах боломжгүй хүнд байдалд орсон. Захиалагчийн зүгээс барилгын чанар хийц, бүтээцийн ашиглалтын явцад илэрсэн доголдлыг илрүүлсэн даруйд гүйцэтгэгч компанид албан ёсоор мэдэгдэж, илэрсэн доголдлыг арилгах талаар албан шаардлагыг удаа дараа Г ХХК-д мэдэгдэж, шаардаж байсан боловч тус компанийн зүгээс гэрээ болон хуульд заасан журмын дагуу зохих арга хэмжээг аваагүй. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүнс, барааны худалдааны төвийн 60 хувийн гүйцэтгэлтэй барилга угсралтын дуусгалтын ажлыг гүйцэтгэх №ХӨ-2013/7.1-1/А дугаартай гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн нөхцөлд гэрээнд заасан санхүүжилтийг авах эрхтэй болохыг тодорхой заасан. Мөн гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, барилгын норм дүрэм, техникийн нөхцөлийг зөрчиж, чанаргүй болон дутуу гүйцэтгэсэн тохиолдолд түүнийг гүйцэтгэгчийн зардлаар засуулах, нөхөн хийлгэх, санхүүжилтийг зогсоох учирсан хохирлыг төлүүлэх арга хэмжээг авах захиалагчид олгогдсон үндсэн эрхийн дагуу гүйцэтгэгч компанид олгох ёстой байсан үлдэгдэл санхүүжилтийг зогсоосон. Гүйцэтгэгчийн хувьд барилгын норм, дүрэм техникийн нөхцөлийг зөрчиж, чанаргүй, дутуу гүйцэтгэсэн ажилъ, илэрсэн доголдлыг гүйцээж хийх боломжит хугацааг гүйцэтгэгч компанид олгосон боловч Г ХХКомпани нь зөрчил доголдлыг арилгаагүй тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүнс, барааны худалдааны төвийг хэвийн ашиглах боломжийг хангах үүднээс 2021 оны 5 сард Шинэ Мөрөн худалдаа үйлчилгээний төвийн барилгын чанарын баталгаанд байршиж байгаа 207,089,200 төгрөгийг барилгын чанаргүй гүйцэтгэлтэй ажлыг засварлах арга хэмжээнд зарцуулах эрх бүхий байгууллагын шийдвэрээр засварын ажлыг хуульд заасан журмын дагуу шалгаруулж, гүйцэтгүүлж эхэлсэн байна. Уг засварын ажил 80-90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Иймд гүйцэтгэгч Г ХХК нь ХӨ-2015/7.1-1/А дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүнс барааны худалдааны төвийн 60 хувийн гүйцэтгэлтэй барилга угсралтын дуусгалтын ажлыг гүйцэтгэх гэрээний болон холбогдох бусад гэрээний үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, барилгын норм дүрэм, техникийн нөхцөлийг мөн зөрчиж, чанаргүй болон дутуу гүйцэтгэсэн нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 23-07-028/112 дугаар дүгнэлтээр нотлогдсон доголдлыг засварлах, нөхөн хийлгэх зардал болох 267,108,892 төгрөгийг Г ХХК-иас гаргуулж өгнө үү...гэжээ.
2/Хөвсгөл аймгийн Засаг даргын төлөөлөгч Б.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Гэхдээ бид ярилцаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлд эвлэрч болно. Ярилцах хугацаа олгож өгнө үү.
Бид ярилцаад эвлэрсэн тул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
Г ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
1/Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй манай ажил дээр тендер гэх зүйл зарлаж өөр компанид өгч байгаа нь хууль бус юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдийн гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад Б.Билэгт гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байгаа ба тухайн баримтад зурагдсан Билэгт гэх гарын үсэг нь хавтаст хэрэгт авагдсан билэгт гэх бичвэрээс өөр байх тул Б.Билэгтээс тухайн хүний гарын үсэг мөн эсэхийг гэрчээр асууж өгнө үү. Мөн тухайн баримтын Билэгт гэх бичвэрт Билэгтийн гарын үсэг мөн эсэх талаар мэргэжлийн шинжээч томилж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл болох 267.108.892 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Нэхэмжпэл гаргаж байгаа этгээдийн эрх ашиг нь хохирч шаардах эрх үүссэн байх учиртай. Гэвч хариуцагч нь үлдэгдэл санхүүжилтыг одоог хүртэл өгөөгүй. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын ... тоот дансанд байршуулж, чанарын баталгааны хугацаанд гарсан барилгын засвар, үйлчилгээний ажлыг өөр гүйцэтгэгч компани сонгон шалгаруулж гүйцэтгүүлж байгаа нь өөрийн эрх ашгаа хамгаалж, сэнгээн эдэлж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээний санхүүжилт нь хариуцагч талд байгаа нь өөрөө өөрөөсөө мөнгөө нэхэмжилж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний хамгаалалтын хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй боловч хариуцагч тал нь энэ эрхээ эдлэлгүй мөнгө нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирлын хэмжээг яаж хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Хохирлын хэмжээг эд хөрөнгийн мэргэшсэн тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин тусгай аргачлалын дагуу хийж гүйцэтгэдэг учиртай. Гэтэл хариу тайлбаруудаас харахад мэргэшсэн төсөвчнөөр бодуулсан. Гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тооцсон гэх мэт ойлгомжгүй зөрүүтэй тайлбаруудыг өгч байна.
Иймд ямар ч хууль зүйн үндэслэлгүй, шаардах эрх үүсээгүй хариуцагч байгууллагаас ирүүлсэн 267,108,892 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
2/Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ийм хэмжээний доголдолтой ажил гүйцэтгээгүй.
Гэхдээ бид ярилцаад үндсэн болон сөрөг нэхэмжлэл дээрээ эвлэрсэн. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа гэв.
Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв ХХК Г ХХК-д холбогдуулан 53,886,731 (тавин гурван сая найман зуун наян зургаан мянга долоон зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан ба бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1/Шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:
Г " ХХК компани нь 2017 онд Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХХК-ийн хүнс барааны худалдааны төвийн барилга байгууламж барих ажлыг хийж гүйцэтгэсэн. 2017 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сарын барилгын ажил гүйцэтгэх явцдаа ашигласан цахилгааны төлбөр 12,275,821 (арван хоёр сая хоёр зуун далан таван мянга найман зуун хорин нэг) төгрөг, 2017 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын дулааны төлбөр 41,610,910 (дөчин нэгэн сая зургаан зуун арван мянга есөн зуун арав) төгрөг төлөөгүй. Г ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд ашигласан цахилгааны болон дулааны төлбөрийг төлөөгүй нь манай байгууллагыг алдагдалд оруулж, өр авлага үүсгэж, манай эрх ашгийг хөндөөд байгаа юм. Иймд цахилгааны төлбөр 12,275.821 (арван хоёр сая хоёр зуун далан таван мянга найман зуун хорин нэг) төгрөг, дулааны төлбео 41,610,910 (дөчин нэгэн сая зургаан зуун арван мянга есөн зуун арав) төгрөг, нийт 53,386,731 (тавин гурван сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун гучин нэг) төгрөгийг Г ХХК-иас гаргуулж өгнө үү...гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Гэрэлтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бие даасан шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.
Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэл дээрээ эвлэрч байх тул манай талаас шүүхэд гаргасан бие даасан шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Г ХХК нь бие даасан шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
1/Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХАЗД , ХАЗДТГ-т холбогдох 723,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хөвсгөл аймгийн шинэ мөрөн худалдааны төв ХХК нь цахилгаан, дулааны төлбөр 53,386,731 тегрөг гаргуулах тухай бие даасан шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Цахилгааны төлбөр 12,275,821 төгрөг нэхэмжилсэн талаар:
Г ХХК нь 2013 оноос шинэ мөрөн худалдааны төвийг барих зорилгоор Хөвсгел эрчим хүч ХХК-тай гэрээ байгуулсан барилга ашиглалтад орох хүртэл 9062889 цахилгаан хэрэглэгчийн код үүсгэн түр холболт хийж, 43132689 дугаартай тоолууртай бичилт хийж байгаад газар олголт хийгдсэний улмаас 2013 оны 09 сарын 20-ны өдрөөс шинээр 0102355 дугаартай тоолуур тавьж, уг Эрчим хүчний байгууллагыг эрх бүхий албан хаагчийн хийсэн албан ёсны холболттой, лацадсан баталгаажилттай тоолуураар барилга угсралтын явцад цахилгаан хэрэглэж сар бүр Хөвсгөл эрчим ХХК- наас тоолууртай харьцуулан шалгаж бичилт хийн цахилгааны төлбөрийг гаргаж манай байгууллагад хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлдэг байсан. Хөвсгөл эрчим хүчтэй ХХК нь 2017 оны 12 сарыг 21-ний өдөр буюу барилгыг ашиглалтад оруулах үед хамгийн сүүлийн бичилтийг хийж, төлбөр тооцоогоо дуусгах нэхэмжлэхийг манайд хүргүүлсэн ба тухай үед манай цахилгааны төлбөр тооцоогоо 100 хувь дуусгасан. Тухайн үеийн Хөвсгөл эрчим хүч ХХК-ний холбогдох албаны хүмүүс бидний хэрэглэж байсан түр шийтийг буулгасан ба тэрнээс хойш манай байгууллага дээр нэг ч төгрөгний цахилгааны төлбөр гарах боломжгүй. Манай компанийн нэг ч ажилтан тэр худалдааны төвд үлдээгүй учраас цахилгаан хэрэглэх боломжгүй юм. Тухайн барилгын цахилгааны шийтийг өөр байгууллага тендерээр авч хийж гүйцэтгэсэн ба манайх зөвхөн түр ашиглах зориулалттай шийд тавьсан ба барилга хүлээлгэж өгснөөс хойш цахилгааны төлбөр гарах ямар ч боломжгүй. Эрчим хүчний байгууллага шинээр холболт хийхдээ цахилгааны хэрэглэгч байгууллагаар хийлгэдэггүй зөвхөн өөрсдөө холболтыгхийж, мөн холболтыг салгадаг, шинээр холболтын акт үйлдэн, баталгаажсан тоолуур тавиулах шаардлага тавьж, өөрсдөө холболт хийж, холболт болон тоолуурыг лацддаг тэр тоолуурт эрчим хүчний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүрэх, хэмжилт хийх эрхтэй. Үүнтэй адил барилга угсралтын түр холболтыг таслаж, шинээр холболт хийх ашиглагч байгууллагын тоолууруудыг баталгаажуулах бүх эрх эрчим хүчний байгууллагад байдаг. Гуравдагч этгээдээс гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Хөвсгөл эрчим ххк-ний 2022 оны 02 сарын 15-ний өдрийн 75 тоот албан тоотод ... 2019 оны 09 сард хийсэн хяналт шалгалтаар ...1001497 дугаартай тоолуур дээр тооцоонд ороогүй ... төлбөр гэргасан гэх баримт, мөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан хэрэглэгчийн код 9069096, Шинэ мөрөн худалдааны төвийн 1001497 дугаартай тоолуурын 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны бичилт, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 4 сарын 24-ний өдрийг хүртэл тухай төвийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг манайх төлөх ямар ч боломжгүй.
Дулааны тухайд манай байгууллага дулаан хэрэглсэн зүйл байхгүй, барилгаа дуусГ 2017 оны 11 дүгээр сарын 24-нд хүлээлгэн өгөх тухай мэдэгдсэн боловч барилгын дотор лангуу хийж байгаа компани нь дуусаагүй, гадна талын цахилгааны шийд, бохир цэвэр усны ажлыг хийж байсан компаниуд ажлаа дуусгаагүй хүлээгдэж байсан. Барилгын халаалтын туршилт тохируулгын хугацаа явж байгаад 2017 оны 12 сарын 24-нд уурын зуух дээр улсын комисс ажилласан. Манай байгууллага ямар нэгэн гэрээ хийгээгүй, дулаан үнэ тохиролцоогүй, барилга дотор өөр компани лангуу хийж байсан тэр компаниас нэхэмжлэх боломжтой. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...Бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа.
...Үндсэн болон сөрөг нэхэмжлэл дээр ярилцаад эвлэрсэн ба гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзаж байх тул татгалзлыг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч ХАЗДТГ-т холбогдуулан 723,000,000 (долоон зуун хорин гурван сая) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч ХАЗД нь Г ХХК холбогдуулан 267,108,892 (хоёр зуун жаран долоон сая нэг зуун найман мянга найман зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг,
гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв ХХК нь Г ХХК-д холбогдуулан 53,886,731 (тавин гурван сая найман зуун наян зургаан мянга долоон зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г ХХК-иас хамтран хариуцагчаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг татан оролцуулсан.
2.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БУ-02/2012 тоот, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БУ-02/2012-2015 тоот, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ХӨ-2015/7.1-1/А тоот, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ХӨ-2015/1-1/А тоот гэрээг байгуулжээ.
Тодруулбал 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан, Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх БУ-02/2012 тоот гэрээгээр, гүйцэтгэгч Г ХХК нь захиалагч Хөдөлмөрийн яамны захиалсан, Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилга угсралтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,980,0000,000 /нэг тэрбум есөн зуун наян сая/ төгрөгөөр гүйцэтгэж, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад өгөх, санхүүжүүлэх эх үүсвэр Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлэхээр талууд харилцан тохиролцож, гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлөн Г ХХК-ийн ерөнхий инженер Б.Билэгт, захиалагч талыг төлөөлөн Хөдөлмөрийн яамны Хяналт-шалгалт, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.УуГ баатар гарын үсэг зурж, уг гэрээг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г цэцэг, Г ХХК-ийн захирал А.БулГ нар батлан гарын үсэг зурж баталгаажуулсан,
2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан, Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх БУ-02/2012-2015 тоот гэрээгээр, гүйцэтгэгч Г ХХК нь захиалагч Хөвсгөл аймгийн Засаг даргын захиалсан, Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилга угсралтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 567,0000,000 /таван зуун жаран долоон сая/ төгрөгөөр гүйцэтгэж, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад өгөх, санхүүжүүлэх эх үүсвэр Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд 312,000,000 төгрөгөөр, 2015 онд 255,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр талууд харилцан тохиролцож, гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлөн Г ХХК-ийн ерөнхий инженер Б.Билэгт, захиалагч талыг төлөөлөн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, төслийн менежер М.Очирхуяг, хянасан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлстийн дарга Г.Г дэлгэр нар гарын үсэг зурж, уг гэрээг ХАЗД А.Эрдэнэбаатар, Г ХХК-ийн захирал А.БулГ нар батлан гарын үсэг зурж баталгаажуулсан,
2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан, Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилга угсралтын дуусгалтын ажлыг гүйцэтгэх ХӨ-2015/7.1-1/А тоот гэрээгээр, гүйцэтгэгч Г ХХК нь захиалагч Хөвсгөл аймгийн Засаг даргын захиалсан, Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилга угсралтын дуусгалтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,650,000,000 /нэг тэр бум зургаан зуун тавин сая/ төгрөгөөр гүйцэтгэж, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад өгөх, гэрээний нийт дүн 1,650,000,000 төгрөг, санхүүжүүлэх эх үүсвэр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 2015 онд 699,000,000 төгрөгөөр, 2016 онд 951,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр талууд харилцан тохиролцож, гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлөн Г ХХК-ны ерөнхий инженер Б.Билэгт, Г ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Диваачамба, захиалагч талыг төлөөлөн захиалагч талыг төлөөлөн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, төслийн менежер М.Очирхуяг, хянасан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлстийн дарга Г.Г дэлгэр, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдах авах ажиллагааны албаны дарга Б.Болд нар гарын үсэг зурж, уг гэрээг ХАЗД Л.Г болд, Г ХХК-ны захирал А.БулГ нар батлан гарын үсэг зурж баталгаажуулсан,
2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилга угсралтын дуусгалтын ажлыг гүйцэтгэх гэрээний сунгалт ХӨ-2015/7.1-1/А тоот гэрээгээр, гүйцэтгэгч Г ХХК нь захиалагч Хөвсгөл аймгийн Засаг даргын захиалсан, Хөвсгөл аймгийн Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвийн барилга угсралтын дуусгалтын дутуу ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 558,200,000 /таван зуун тавин таван сая хоёр зуу/ төгрөгөөр гүйцэтгэж, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад өгөх, гэрээний нийт дүн 1,650,000,000 төгрөг, санхүүжүүлэх эх үүсвэр Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд 951,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр талууд харилцан тохиролцож, гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлөн Г ХХК-ны ерөнхий инженер Б.Билэгт, захиалагч талыг төлөөлөн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын хэлтсийн дарга, төслийн менежер Б.Энхжаргал, хянасан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлстийн дарга Г.Г дэлгэр нар гарын үсэг зурж, уг гэрээг ХАЗД Л.Г болд, Г ХХК-ийн захирал А.БулГ нар батлан гарын үсэг зурж баталгаажуулжээ.
2. Шүүх хуралдаанд зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага дээр дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлээ.Үүнд:
Нэхэмжлэгч Г ХХК нь 723,000,000 (долоон зуун хорин гурван сая) төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа 264,800,000 (хоёр зуун жаран дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа 458,200,000 (дөрвөн зуун тавин найман сая хоёр зуун мянга) төгрөг болгон багасгаж, уг багасгасан шаардлагыг хариуцагч ХАЗД , Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар зөвшөөрч, 458,200,000 (дөрвөн зуун тавин найман сая хоёр зуун мянга) төгрөгний 417,000,000 (дөрвөн зуун арюан долоон сая) төгрөгийг шийдвэр гардан аваад өгөх, үлдэгдэл 41,200,000(дөчин нэгэн сая) төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр, хариуцагч ХАЗД 267,108,892 (хоёр зуун жаран долоон сая нэг зуун найман мянга найман зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ, гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв ХХК 53,886,731 (тавин гурван сая найман зуун наян зургаан мянга долоон зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагаас тус тус татгалзаж, гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй хэмээн хуульчилсан.
Хэргийн зохигч нарын шүүхэд ирүүлсэн дээрхи эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн татгалзал болоод эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шинжээчийн ажлын хөлс 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгний хуваарилалтын талаар эвлэрч ажлын хөлсийг тэнцүү хэмжээгээр хуваан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д төлөхөөр эвлэрсэн нь хууль зөрчөөгүй болно.
Иймээс нэхэмжлэгч Г ХХК-иас 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөг, хариуцагч ХАЗД , Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгохоор тогтов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,772,950 (гурван сая долоон зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг, гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 /дөрвөн зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХАЗД сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХАЗД , Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 458,200,000 (дөрвөн зуун тавин найман сая хоёр зуун мянга) төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 2,448,950 (хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгов.
Хариуцагч ХАЗД , Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХАЗД , ХАЗДТГ-т холбогдох 723,000,000 (долоон зуун хорин гурван сая) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын 267,108,892 (хоёр зуун жаран долоон сая нэг зуун найман мянга найман зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК холбогдох сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв ХХК-ийн 53,886,731 (тавин гурван сая найман зуун наян зургаан мянга долоон зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК холбогдох бие даасан шаардлагатай иргэний хэрэгт, нэхэмжлэгч Г ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 264,800,000 (хоёр зуун жаран дөрвөн сая найман зуун мянга) төгрөгөөр багасгаж, хэргийн зохигч болох нэхэмжлэгч, хариуцагч нар нь 458,200,000 (дөрвөн зуун тавин найман сая хоёр зуун мянга) төгрөгний хэмжээнд эвлэрч, уг мөнгөөс 417,000,000 (дөрвөн зуун арван долоон сая) төгрөгийг шийдвэр гардан аваад өгөх, үлдэгдэл 41,200,000 (дөчин нэгэн сая) төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан гаргасан 267,108,892 (хоёр зуун жаран долоон сая нэг зуун найман мянга найман зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч ХАЗД , 53,886,731 (тавин гурван сая найман зуун наян зургаан мянга долоон зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагаас гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв ХХК тус тус татгалзахаар харилцан тохиролцож, эвлэрсэн тул зохигчдын татгалзал, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,772,950 (гурван сая долоон зуун далан хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 (дөрвөн зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХАЗД сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХАЗД , Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 458,200,000 (дөрвөн зуун тавин найман сая хоёр зуун мянга) төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 2,448,950 (хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Нэхэмжлэгч Г ХХК-иас 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөг, хариуцагч ХАЗД , Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ