Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/03093

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********, Х******* х******* банк ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** тоот хаягт байрлах, Т******* к******* ХХК /РД: *******/,

******** тоот хаягт байрлах, Т******* групп ХК /РД: *******/,

Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, З*******ын Ц /РД: *******/ нарт холбогдох

6,793,948,930.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Х******* х******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т******* к*******" ХХК нь Х******* х******* банктай 2019 оны 06 сарын 28-ны өдөр ЗГ/****** тоот зээлийн гэрээ, 2019 оны 06 сарын 28-ны өдөр ЗБ/****** тоот хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, ЗБ/****** тоот хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, ЗБ/****** тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/******, БГ/****** тоот баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулан 4,500,000,000 төгрөгийн зээлийн жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан.

2020 оны 04 сарын 28-ны өдөр ЗГ/****** тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулан гэрээний хугацааг 36 сар гэж өөрчилсөн ба гэрээний хугацаа 2022 оны 06 сарын 28-ны өдөр дуусгавар болохоор тохиролцсон.

2019 оны 06 сарын 28-ны өдөр ЗБ****** тоот хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, ЗБ/****** тоот хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр Т******* к*******" ХХК болон Т******* групп ХХК-ийн ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө, түүний үр шим, авлага, түүний үр шимийг барьцаалсан.

ЗБ/****** тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр дээрхи 2019 оны 06 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 04 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан: Үүнд:

-Т******* групп ХХК-ийн өмчлөлийн ****** давхар тоот хаягт байршилтай,1425.027 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-Т******* групп ХХК-ийн өмчлөлийн****** давхар тоот хаягт байршилтай,1429.92 м.кв талбайтай, х*******, үйлчилгээний зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к******* ХХК-ийн өмчлөлийн ****** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн******дугаарт бүртгэлтэй, 515 м.кв талбайтай оффис, 85 м.кв талбайтай гараж, 20 м.кв талбайтай техникийн өрөө ,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн ****** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн, ************3 тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байршилтай, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

"Т******* групп" ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн авлага, ирээдүйд дансаар болон борлуулалтаар орж ирэх мөнгөн хөрөнгө, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.

Мөн зээлдэгч тал зээлийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд БГ/******, БГ/****** тоот баталгааны гэрээгээр баталгаа гаргагч "Т******* к*******" ХХК, "Т******* групп" ХХК, З.Ц нар нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлнө баталгаа гаргасан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон ч үр дүнд хүрээгүй тул хуримтлагдсан нийт өр төлбөрийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шаардах бүрэн үндэслэлтэй.

Зээлдэгч нь 2023 оны 01 сарын 09-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 4,312,714,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,297,916,682.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,286,748.12 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой нотариатын зардал 31,500 төгрөг, нийт 6,793,948,930.32 төгрөг байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 сарын 28, 2020 оны 04 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч "Т******* к*******" ХХК-иас зээлийн гэрээний үүрэг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтэй холбоотой гарсан зардалд нийт 6,793,948,930.32 төгрөгийг гаргуулж өнө үү.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 06 сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан Т******* групп ХХК-ийн өмчлөлийн ****** давхар тоот хаягт байршилтай,1425.027 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-Т******* групп ХХК-ийн өмчлөлийн ****** давхар тоот хаягт байршилтай,1429.92 м.кв талбайтай, х*******, үйлчилгээний зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к******* ХХК-ийн өмчлөлийн ****** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, 515 м.кв талбайтай оффис, 85 м.кв талбайтай гараж, 20 м.кв талбайтай техникийн өрөө ,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн ****** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн v дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байршилтай, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

"Т******* групп" ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн авлага, ирээдүйд дансаар болон борлуулалтаар орж ирэх мөнгөн хөрөнгө, авлагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Зээлдэгч нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч "Т******* к*******" ХХК, Т******* групп ХХК, З.Ц нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч "Т******* к*******" ХХК, Т******* групп ХК, З.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х******* Х******* Банк" ХК нь "Т******* К*******" ХХК, "Т******* групп" ХК нарт холбогдуулан 2019 оны 06 сарын 28, 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 3T/****** зээлийн гэрээ, мөн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүтэй холбоотой барьцааны эрхийн гэрээ, баталгааны гэрээнүүдийн дагуу зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нийт 6,793,948,930,32 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2019 оны 06 сарын 28-ны өдөр байгуулсан 4,500,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Х******* х******* банк ХК уг мөнгийг шилжүүлж өгөөгүй тул заалийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй.

Харин 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 3Г/151 тоот зээлийн гэрээ байгуулж 8,600,000,000 төгрөгний зээл авч зээлийн төлөлтийг гэрээнд заасан графикийн дагуу сар бүр төлсөөр ирсэн.

Гэтэл Х******* Х******* банк ХК нь 2019 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ/****** тоот зээлийн гэрээгээр зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулж өгнө гэсэн тохиролцооны дагуу гэрээнд гарын үсэг зуруулсан, анхнаасаа дүр үзүүлэн хийсэн бодитой хийгдээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл.

Мөн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл болох 4,500,000,000 төгрөгийг зээлдэгч "Т******* К*******" ХХК-ийн Х******* Х******* банк дахь харилцах дансанд олгоно гэж заасан боловч зээлдэгчийн харилцах дансанд гүйлгээ хийгдээгүй, дээрх зээлийг зээлдэгчийн дансанд олгоогүй нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгалмж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн илт тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн, хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн менген хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа, болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээлийг олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан.

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчид харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд данс нээж, зээл олгоно гэж заажээ.

Гэтэл дээрх хуулиудад заасны дагуу зээлдүүлэгч Х******* Х******* банк нь зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч "Т******* К*******" ХХК-ийн нэр дээр зээлийн данс нээн зээлийг олгох ёстой байсан боловч 2019 оны 06 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгчид нээсэн дансны хуулга болон зээлийн мөнгийг шилжүүлсэн нь дансны гүйлгээгээр нотлогддоггүй.

Иймээс уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 04 сарын 28-ны өдрийн ЗГ/******1-н тоот гэрээг зөвшөөрөхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн буюу бодитой хийгдээгүй гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь өөрөө хүчин төгөлдөр бус болно.

Иймд нэхэмжлэгч тал буюу зээлдүүлэгч "Х******* Х******* банк" ХК болон хариуцагч буюу зээлдэгч "Т******* к*******" ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8,1,1, 451 дүгээр зүйлийн 451,1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна.

2022 онд Т******* групп ХХК-ийн өмчийн хэлбэрт өөрчлөлт орж хувьцаат компани болсон, өмчийн хэлбэрт өөрчлөлт орсон болохоос биш 1 л хуулийн этгээд.

Би хариуцагч талд 2023 оны 01 сараас хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа ба миний мэдэж байгаагаар эвлэрэх талаар 2023 оны хавар, намар, 2024 оны 3, 4, 5 саруудад яригдсан.

Х******* х******* банкнаас зээл авсан талаар маргахгүй, гагцхүү 4,500,000,000 төгрөг бодитоор авсан уу гэдэгт маргаж байгаа.

Хэрэгт н.З гэх иргэнд чекээр мөнгө олгосон баримт байгаа ба тухайн хүн зээл аваал буцааж хаасан ойлгомжгүй байдал байгаа. Уг чекэн дээрхи гарын үсэг З.Ц захирлынх мөн ба өөрөө мөн гэж баталсан.

2019 оны 06 сарын 28-ны өдөр гэрээ байгуулаад 2020 оны 04 сарын 28-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд 2020 оны сүүлчээр давагдашгүй хүчин зүйл болсон бөгөөд нэхэмжлэгч Х******* х******* банк ХК нь эрсдэлээ тооцон шүүхэд хандаагүй, 2023 оны 01 сард нэхэмжлэл гаргасан ба гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргах байсан бол өмнө нь гаргах байсан болов уу гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Х******* х******* банк ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

2019 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ/****** тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 04 сарын 28-ны өдрийн ЗГ/************ тоот зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

2019 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ/******, ЗГ/****** тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүд,

2019 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ/******, ЗГ/****** тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүд,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд,

2019 оны 06 сарын 28-ны өдрийн БГ/******, БГ****** тоот баталгааны гэрээнүүд,

Х******* х******* банкны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 5/10046, 2022 оны 05 сарын 12-ны өдрүүдэд Т******* к*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал З.Цд хүргүүлж байсан мэдэгдлүүд,

Т******* групп ХХК-ийн захирал З.Цд Х******* х******* банкнаас хүргүүлсэн 2021 оны 09 сарын 17-ны өдрийн 5/8042 тоот хариу албан бичиг,

Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын зардлын баримт,

Х******* х******* банкинд "Т******* к*******" ХХК-ийн захирал З.Цгийн 2019 оны 04 сарын 04-ний өдөр гаргасан 41/19 тоот Нийслэл х******* үйлчилгээний төвийн төслийн үлдэгдэл санхүүжилт болон бусад зардалд 4,500,000,000 төгрөг шаардлагатай тухай зээл хүссэн хүсэлт,

Х******* х******* банкинд "Т******* к*******" ХХК-ийн захирал З.Цгийн 2019 оны 05 сарын 22-ны өдөр гаргасан 70/19 тоот Нийслэл х******* үйлчилгээний төвийн төслийн санхүүжилтэд 4,500,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлэх хүсэлт,

"Т******* к*******" ХХК-ийн захирал З.Цгийн зээл авах, хөрөнгө барьцаалах, гарын үсэг зурах эрх олгох тухай 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 01/19 тоот итгэмжлэл,

"Т******* групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч З.Цгийн зээл авах, хөрөнгө барьцаалах, гарын үсэг зурах эрх олгох тухай 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 03/19 тоот итгэмжлэл,

Х******* х******* банкинд "Т******* к*******" ХХК-ийн захирал З.Цгийн 2019 оны 06 сарын 28-ны өдөр хүргүүлсэн 86/19 тоот тайлбар, 2019 оны 06 сарын 24-ний өдөр үйлдсэн зээл төлөх хуваарь,

Х******* х******* банкинд "Т******* к*******" ХХК-ийн 2022 оны 06 сарын 20-ны өдөр хүргүүлсэн 49/22 тоот зээлийн төлбөр төлөх хуваарь,

Т******* групп ХК-ийн захирал С.Очирбатын Х******* х******* банкинд хүргүүлсэн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 22/59 тоот барьцаа хөрөнгөтэй холбоотой хүсэлт,

"Т******* к*******" ХХК-ийн Х******* х******* банк дахь ******, ******, ******, , ****** тоот төгрөгийн данснуудын хуулгууд, ****** тоот долларын дансны хуулга,

"Т******* к*******" ХХК-ийн Х******* х******* банкны тусгай активын газарт гарсан зээл төлөхтэй холбоотой 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 92/22 тоот хүсэлт,

"Т******* к*******" ХХК-ийн Х******* х******* банктай 2013 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ/214 дугаар бүхий зээлийн гэрээ, 2013 оны 10 сарын 10-ны өдрийн ЗБ/214 тоот зээлийн барьцааны гэрээ, 2013 оны 10 сарын 10-ны өдрийн ЗБ/214/02 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 10 сарын 10-ны өдрийн ЗБД/214 тоот батлан даалтын гэрээ, 2013 оны 10 сарын 29-ний өдрийн ЗБ/214/01-01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2013 оны 10 сарын 29-ний өдрийн ЗГ/214-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2013 оны 11 сарын 26-ны өдрийн ЗГ/21-2 тоот зээлийн нэмэлт гэрээ,

"Т******* к*******" ХХК-ийн Х******* х******* банктай 2014 оны 09 сарын 23-ны өдөр байгуулсан ЗГ/173 дугаар бүхий зээлийн гэрээ, 2014 оны 09 сарын 23-ны өдрийн ЗБ/173 тоот зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 09 сарын 23-ны өдрийн БГ/173 тоот баталгааны гэрээ, 2015 оны 03 сарын 06-ны өдрийн ЗБ/173-01 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2014 оны 09 сарын 23-ны өдрийн ЗБ/173/01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2014 оны 10 сарын 17-ны өдрийн ЗБ/173/03-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2014 оны 10 сарын 21-ний өдрийн ЗГ/173-01 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2015 оны 03 сарын 06-ны өдрийн ЗГ/173-02 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2015 оны 03 сарын 06-ны өдрийн ЗГ/173-04 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ,

"Т******* к*******" ХХК-ийн Х******* х******* банктай 2015 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ/151 тоот зээлийн гэрээ, 2015 оны 12 сарын 16-ны өдрийн ЗБ/151 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2015 оны 12 сарын 16-ны өдрийн ЗБ/151-01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2015 оны 12 сарын 16-ны өдрийн ЗБ/151 тоот баталгааны гэрээ, 2016 оны 12 сарын 12-ны өдрийн ЗБ/151/02-01 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2016 оны 12 сарын 13-ны өдрийн ЗБ/151-2 тот зээлийн нэмэлт гэрээ, 2017 оны 12 сарын 25-ны өдрийн ЗБ/****** тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ,

2019 оны 07 сарын 09-ний өдрийн ЗБ/****** тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч "Т******* к*******" ХХК, Т******* групп ХК, З.Ц нар нь хариу тайлбар, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

"Т******* к******* ХХК-ийн 2019 оны 07 сарын 01-ний өдрийн ****** дугаартай н.Зд олгосон 4,244,000,000 төгрөгийн чекийн хуулбар, н.З зээл төлж данс хаасан баримт,

Д.Оийн гадаад паспортын хуулга, төрөл садангийн лавлагаа, Ц.Игийн нас барсны гэрчилгээ, үйлчилгээний захиалгын хуудас, үйлчилгээний гэрээ,

"Т******* к******* ХХК-ийн Х******* х******* банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн мэдээ,

"Т******* к******* ХХК-ийн Х******* х******* банк дахь ******, ******, ******, , ****** тоот төгрөгийн данснуудын хуулга,

З.Цгийн гадаад паспортын хуулбар,

Эвлэрэн хэлэлцэхтэй холбоотой зээлдэгч, зээлдүүлэгч талуудын цахим шуудангаар хүргүүлсэн эвлэрлийн саналууд,

"Т******* к******* ХХК-д Монголын үндэсний х******* аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 07 сарын 16, 2022 оны 01 сарын 25-ны өдрүүдэд олгосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнүүдийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Х******* х******* банк ХК нь хариуцагч Т******* к******* ХХК, Т******* групп ХК, З.Ц нарт холбогдуулан 6,793,948,930.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Зээлдэгч нь 2023 оны 01 сарын 09-ний өдрийн байдлаар:

Үндсэн зээл 4,312,714,000 төгрөг,

Зээлийн хүү 2,297,916,682.20 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 183,286,748.12 төгрөг,

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой нотариатын зардал 31,500 төгрөг/

Т******* к******* ХХК нь Х******* х******* банк ХК-тай 2019 оны 06 сарын 28-ны өдөр ЗГ/****** тоот зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар 4,500,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчийнтайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан дээрхи гэрээний 1.2-т Нэг талаас зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хэмжээ, нөхцлөөр авах, нөгөө талаас банк нь гэрээнд заасан нөхцлөөр зээл олгохоор харилцан хүсэл зоригоо илэрхийлсэний үндсэн дээр талууд гэрээнд заасан нөхцлүүдийн талаар харилцан тохиролцсон болно гэж заажээ.

Зээлдэгч буюу "Т******* к*******" ХХК нь зээл хүссэн хүсэлтийг зээлдүүлэгч Х******* х******* банк ХК-д хүргүүлж байсан нь тус компанийн захирал З.Цгийн 2019 оны 04 сарын 04-ний өдөр 41/19 тоот Нийслэл х******* үйлчилгээний төвийн төслийн үлдэгдэл санхүүжилт болон бусад зардалд 4,500,000,000 төгрөг шаардлагатай тухай зээл хүссэн хүсэлт,

мөн 2019 оны 05 сарын 22-ны өдөр гаргасан 70/19 тоот Нийслэл х******* үйлчилгээний төвийн төслийн санхүүжилтэд 4,500,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлэх хүсэлт,

"Т******* к*******" ХХК-ийн захирал З.Цгийн зээл авах, хөрөнгө барьцаалах, гарын үсэг зурах эрх олгох тухай 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 01/19 тоот итгэмжлэл, "Т******* групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч З.Цгийн зээл авах, хөрөнгө барьцаалах, гарын үсэг зурах эрх олгох тухай 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 03/19 тоот итгэмжлэл,

"Т******* к*******" ХХК-ийн захирал З.Цгийн 2019 оны 06 сарын 28-ны өдөр хүргүүлсэн 86/19 дугаар бүхий зээлийн гэрээний үүрэгт хөрөнгө барьцаалахтай холбоотой тайлбар зэргээр тогтоогдож байна.

Мөн зээлдэгч Т******* к******* ХХК нь зээлдүүлэгч Х******* х******* банк ХК-тай 2019 оны 06 сарын 28-ны өдөр ЗГ/******, ЗГ/****** тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт Т******* групп ХХК-ийн өмчлөлийн ****** давхар тоот хаягт байршилтай,1425.027 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-Т******* групп ХХК-ийн өмчлөлийн ****** давхар тоот хаягт байршилтай,1429.92 м.кв талбайтай, х*******, үйлчилгээний зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к******* ХХК-ийн өмчлөлийн ****** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, 515 м.кв талбайтай оффис, 85 м.кв талбайтай гараж, 20 м.кв талбайтай техникийн өрөө ,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн ****** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байршилтай, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

2019 оны 06 сарын 28-ны өдөр ЗБ/-24, ЗБ/-25 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Т******* к******* ХХК болон "Т******* групп" ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн авлага, ирээдүйд дансаар болон борлуулалтаар орж ирэх мөнгөн хөрөнгө, авлага зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан нь 2019 оны 06 сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнүүд болон хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2019 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ/-22, ЗГ/-2 тоот барьцааны гэрээг бүрийг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2019 оны 07 сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

ХХ-ийн 1 дүгээр хавтасны 11-38, 41-42, 86-92, 140-150 дугаар тал/

******* давхар тоот хаягт байршилтай,1425.027 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ******* давхар тоот хаягт байршилтай,1429.92 м.кв талбайтай, х*******, үйлчилгээний зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь Т******* групп ХХК-ийн өмчлөлийн,

******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 515 м.кв талбайтай оффис, 85 м.кв талбайтай гараж, 20 м.кв талбайтай техникийн өрөө ,

******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Н******* тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө "Т******* к*******" ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны /

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 3.1-т Банк зээлдэгчид 4,500,000,000 төгрөгийг түүний Х******* х******* банк дахь харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлнэ гэж заасан ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн мөн банк дахь тоот дансанд 2018 оны 06 сарын 28-ны өдөр 255,999,804.47 төгрөг, 2019 оны 07 сарын 01-ний өдөр 4,244,000,195 төгрөгийг Т******* к******* ХХК-д зээл олгов гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн нь уг дансны хуулгаар тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Х******* х******* банк ХК болон хариуцагч буюу зээлдэгч Т******* к******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Зээлдүүлэгч зээл авсны дараагаар тухайн зээлийг тодорхой баримт үйлдэн шилжүүлсэнийг талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Х******* х******* банк ХК-ийн зээлдэгч Т******* к******* ХХК-тай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

Мөн дээрх гэрээний талууд 2020 оны 04 сарын 28-ны өдөр ЗГ/СС190620006-2-1 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулан 2019 оны 06 сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 4.1-т заасан Зээлийн хугацаа 36 сар энэ хугацаа зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэн өдрөөс эхлэн тооцно гэж харилцан тохиролцон зээлийн гэрээний хугацаа сунгасан бөгөөд талуудын тохиролцсоны дагуу гэрээний хугацаа 2022 оны 06 сарын 28-ны өдөр дуусгавар болжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 41-42 дугаар тал/

Зээлдэгч Т******* к******* ХХК нь 2019 оны 06 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт:

2019 оны 08 сарын 28-ны өдөр зээлийн хүү 36,420,000 төгрөг,

2019 оны 10 сарын 23-ны өдөр зээлийн хүү 22,000,000 төгрөг,

2019 оны 12 сарын 18-ны өдөр зээлийн хүү 2,000,000 төгрөг,

2020 оны 05 сарын 28-ны өдөр зээлийн хүү 68,592,328.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,487,671.23 төгрөг,

2020 оны 07 сарын 24-ний өдөр зээлийн хүү 73,000,000 төгрөг,

2020 оны 07 сарын 31-ний өдөр зээлийн хүү 59,802,739.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 197,260.27 төгрөг,

2020 оны 08 сарын 26-ны өдөр зээлийн хүү 56,560,000 төгрөг

2020 оны 10 сарын 06-ны өдөр зээлийн хүү 13,500,000 төгрөг

2021 оны 02 сарын 04-ний өдөр зээлийн хүү 98,490,958.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,509,041.10 төгрөг,

2021 оны 03 сарын 12-ны өдөр үндсэн зээл 83,643,000 төгрөг,

2021 оны 03 сарын 25-ны өдөр үндсэн зээл 83,643,000 төгрөг,

2021 оны 06 сарын 02-ны өдөр зээлийн хүү 72,097,279.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,121,720.91 төгрөг,

2021 оны 12 сарын 27-ны өдөр үндсэн зээл 20,000,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд үндсэн зээл 187,286,000 төгрөг, зээлийн хүү 502,463,306.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,315,693.5 төгрөг тус тус төлсөн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны дугаар тал/

Зээлдэгч Т******* к******* ХХК нь 2021 оны 06 сарын 02-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ тодорхой хугацаагаар биелүүлээгүй бөгөөд 2021 оны 12 сарын 27-ны өдрөөс хойш гэрээний үүргээ гүйцэтгээгүй талаараа эсэргүүцээгүй.

2019 оны 06 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 3.4-т Нэмэгдүүлсэн хүү: Зээл, хүүний эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд ногдох хүүний 20 хувьтай тэнцүү байна,

6.2.2-т Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүү, шимтгэлийг банкан дахь төгрөг, төгрөг, төгрөг, төгрөг, ам доллар, төгрөг тоот данс болон цаашид банкинд нээгдэх бүх төрлийн валютын данс, бусад арилжааны банкууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх,

6.2.3-т Зээлийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх гэж тус тус заасан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 95-97, 178-191, 2 дугаар хавтасны 48-69 дүгээр тал/

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,

21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,

21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

Дээр дурдсаны дагуу Х******* х******* банк ХК гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй болно

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн ба зээлдэгч тал дээрх байдлаар зээлдүүлэгчид хүсэлтээ гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байна.

Х******* х******* банк нь зээлдэгч талд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 5/10046 тоот болон 2022 оны 05 сарын 12-ны өдөр тус тус мэдэгдлүүд хүргүүлж байсан нь тогтоогдсон бөгөөд Т******* групп ХХК-ийн захирал З.Цд Х******* х******* банкнаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой 2021 оны 09 сарын 17-ны өдөр 5/8042 тоот хариу албан бичиг хүргүүлж байжээ.

Мөн үүнээс гадна "Т******* к*******" ХХК нь Х******* х******* банкны тусгай активын газарт зээл төлөхтэй холбоотой 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 92/22 тоот хүсэлт тус тус гаргаж байсан бөгөөд дээр дурдсан байдлуудаас дүгнэхэд зээлдэгч талын 4,500,000,000 төгрөгийг бодитоор аваагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 43-48, 93-94, 98-100 дугаар тал/

Зээлдүүлэгч тал 2023 оны 01 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,312,714,000 төгрөг, зээлийн хүү 2,297,916,682.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,286,748.12 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой нотариатын зардал 31,500 төгрөг, нийт 6,793,948,930.32 төгрөгийг нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.9-д ноцтой зөрчлийн талаар заасан ба 2.1.9а-д Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг бүрэн төлөлгүй хуанлийн 90 хоног хугацаа хэтрүүлсэн,

2.1.9б-д Зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүний төлбөрийг гэрээний 4.1-т заасан хугацаанаас хэтрүүлсэн бол,

2.1.9в-д Зээлдэгч зээл, хүүний төлбөр эргэн төлөх хуваарийг 3 болон түүнээс дээш удаа зөрчсөн бол тус тус ноцтой зөрчилд тооцохоор заасан ба зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т заасан арга хэмжээг аваагүй, мөн зээлдэгч "Т******* к******* ХХК-д Монголын үндэсний х******* аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 07 сарын 16, 2022 оны 01 сарын 25-ны өдрүүдэд олгосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон байх тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 183,286,748.12 төгрөгийн 20 хувь буюу 36,657,349.624 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтас 49-50, 2 дугаар хавтас 89-91 дүгээр тал/

Зээлдүүлэгч тал 2019 оны 06 сарын 28-ны өдөр ЗБ/-24, ЗБ/-25 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Т******* к******* ХХК болон "Т******* групп" ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн авлага, ирээдүйд дансаар болон борлуулалтаар орж ирэх мөнгөн хөрөнгө, авлага зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан хэдий ч "Т******* групп" ХХК-иас дээрх гэрээний үүргээ шаардсан тул зээлдүүлэгч талын шаардсаны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн зээлийн гэрээ хэрэгжих явцад "Т******* групп" ХХК нь хэлбэрээ өөрчлөн Т******* групп ХК болж өөрчлөгдсөн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх тул 2019 оны 06 сарын 28-ны өдөр байгуулсан ЗБ/-25 тоот гэрээний үүргийг Т******* групп ХК хариуцна.

Зээлдүүлэгч нь 2019 оны 06 сарын 28-ны өдрийн БГ/-1, БГ/-2 тоот баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч "Т******* к*******" ХХК, Т******* групп ХХК, З.Ц нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлага гаргасан ба энэ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан нөхөх хариуцлага тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Т******* к******* 6,757,291,580.696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х******* х******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 36,657,349.624 төгрөгт холбогдох хэсгийг нь болон баталгааны гэрээний дагуу Т******* к******* ХХК, Т******* групп ХХК, З.Ц нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т******* к******* ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Т******* групп ХХК-ийн өмчлөлийн ******* давхар тоот хаягт байршилтай,1425.027 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-Т******* групп ХХК-ийн өмчлөлийн ******* давхар тоот хаягт байршилтай,1429.92 м.кв талбайтай, х*******, үйлчилгээний зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к******* ХХК-ийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 515 м.кв талбайтай оффис, 85 м.кв талбайтай гараж, 20 м.кв талбайтай техникийн өрөө ,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, v тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

"Т******* групп" ХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн авлага, ирээдүйд дансаар болон борлуулалтаар орж ирэх мөнгөн хөрөнгө, авлага зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

Т******* к******* ХХК нь Х******* х******* банк ХК-иас өмнө зээл авч байсантай холбоотой зээлийн болон барьцааны гэрээнүүдийг тус тус ирүүлсэн ба өмнө авч байсан зээлтэй холбоотой тухайн гэрээнүүдийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Хариуцагч тал 2019 оны 06 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд энэ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл эрмэлзэл, зорилгогүй, зөвхөн хэлцэл хийсэн гэх гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийгддэг хэлцэл.

Хариуцагч Т******* к******* ХХК нь тодорхой хөрөнгийн санхүүжилт хүсч Х******* х******* банкинд удаа дараа хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул 2019 оны 06 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Т******* к******* 6,757,291,580.696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х******* х******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 36,657,349.624 төгрөгт холбогдох хэсгийг нь болон баталгааны гэрээний дагуу Т******* к******* ХХК, Т******* групп ХХК, З.Ц нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т******* к******* ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Т******* групп ХХК-ийн өмчлөлийн Бv давхар тоот хаягт байршилтай,1425.027 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-Т******* групп ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* давхар тоот хаягт байршилтай,1429.92 м.кв талбайтай, х*******, үйлчилгээний зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к******* ХХК-ийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 515 м.кв талбайтай оффис, 85 м.кв талбайтай гараж, 20 м.кв талбайтай техникийн өрөө ,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн Н******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-"Т******* к*******" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Н******* тоот хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

"Т******* групп" ХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн авлага, ирээдүйд дансаар болон борлуулалтаар орж ирэх мөнгөн хөрөнгө, авлага зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х******* х******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,268,094.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т******* к******* ХХК-иас 34,014,607 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х******* х******* банк ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН