Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

 

*******д холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор М.Мөнхсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 0 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 0/ШЗ/195 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******д холбогдох *******001890189 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 05 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овгийн *******гийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, биотехнологич мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн ******* сумын дугаар баг 144-******* тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:*******/.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Холбоо” гэх газарт 0******* оны 09 сарын *******-ний өдөр 46-77 ДУА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.11, 11.3, 13.4, 13., 1., 1.3 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчсөний улмаас 01-14 УБҮ улсын дугаартай Тоёота ланд круйзер 00 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд 11760470 төгрөгийн хохирол,
хохирогч гийн биед баруун шуу, богтос ясны хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн бугуй, зүүн шилбэнд зулгаралт, ахар сүүл, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн тахимд 1-р зэргийн түлэгдэлт бүхий хүндэвтэр хохирол,
хохирогч ын биед бүсэлхийн 4-р нугалмын хугарал, бүсэлхийн 1-р нугалмын арын холбоосын тасрал, хэвлий, баруун тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун гуя, зүүн ташаа, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол,
хохирогч ын биед зүүн шуу /богтос/, баруун дунд чөмөг, баруун гарын чигчий хурууны 3-р үений хугарал, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч О.Бат-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 1, 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн .4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1., 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн *******001890189 дугаартай хэргийг Дундговь аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
           Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Х.Мөнхбаатар  давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 0 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан явуулаад 0/ШЗ/51 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
           Прокуророос шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх 0 оны 0 дугаар сарын 3-ны өдөр хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд 0/ДШМ/0 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
           Анхан шатны шүүх 0 оны 04 дүгээр сарын -ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0/ШЗ/195 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
           Давж заалдах шатны шүүхийн 0/ДШМ/0 дугаартай магадлалаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж, үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж тодорхой, ойлгомжтой байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг.
            Гэтэл анхан шатны шүүх хэргийг прокурорт дахин буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 0/ШЗ/195 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Энэ эсэргүүцэл дээрээ Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тоот магадлалаар *******д холбогдох хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдэх ёстой байхад буцааж байгаа нь үндэслэлгүй юм гэж тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн тоот магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотлогдвол зохих зүйлийг анхан шатны шүүх  хуралдааны явцад нотлогдох боломжтой гэдэг үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. 
Шүүх хурал дээр Намхайжанцан шинжээчийг оролцуулж мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөхдөө өмнө гарсан шинжээчийн дүгнэлтийг хамгаалж чадаагүй. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй эргэлзээтэй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр А цэгийг буруу тогтоосон. Ланд 00 маркийн машин приус 0 маркийн машин мөргөөд бүхэл бүтэн машины зайтай явсан, мөргөсөн машин хар машины ард байхад дугуйн хажуу хүртэл метр байна гэж дүгнэсэн. А цэгээ буруу авсан болох нь Намхайжанцан шинжээч тогтоосон. Шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр заалтаар Замын хөдөлгөөний дүрмийн 1-11 дүгээр тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж байгаа замд тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн. Гэтэл тухайн хэргийн газрын үзлэг тэмдэглэлээр хэрэгт авагдсан баримтаар уруу буюу өгсүүр зам байсан гэдгийг нотолж чадаагүй мөн өгсүүр замын тэмдэг тухайн зам дээр огт байгаагүй. Хэргийн газар дээр очиж чадаагүй, амарч явж байгаад ирээд тийм зам байсан талаар дүгнэлт гаргасан гэж шинжээч Намхайжанцан маш тодорхой ярьсан. Цагаан машин хар машиныг гүйцэж ирж түрүүлсэн учир хурд багатай явсан байх боломжтой, харин Ланд 00 маркийн машин самбаачлах боломжтой байсан талаар шинжээч анхан шатны шүүх хурал дээр энэ тайлбарыг гаргадаг. Мөн Ланд машин 00 онд үйлдвэрлэгдсэн машин байгаа учраас машины хар хайрцаг байх ёстой, үүнийг харгалзан үзэлгүй шууд шинжээчийн дүгнэлт гаргадаг талаар Намхайжанцан мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт өөрөө эргэлзээтэй нөхцөл байдал бий болгосон учраас дахин шинжээч томилуулах, хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх, А цэгийг зөв тогтоох, Ланд 00 маркийн машин самбаачлах боломжтой байсан талаар тогтоох зэргээр өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс нотлогдвол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзсэн. 
Ашид Билгүүн ХХК-аас Ланд 00 маркийн машин дээр үнэлгээний дүгнэлт гаргасан. Ланд 00 маркийн машинд эвдрэл хохирлын үнэлгээ гаргуулахаар Дундговь аймгийн мөрдөн байцаах тасгийн Долгорсүрэн гэдэг хүн шинжээч томилох тухай тогтоол гаргасан. Энэ дүгнэлтийг гарахад өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгчийнхээ хамт оролцоно, юу нь эвдэрсэн талаар үзнэ. Мөн Мөнх-Хадаа гэдэг компаниар дүгнэлтийг гаргаад дүгнэлт дээр үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргуулна гэж хүсэлт бичиж явуулсан. Гэтэл мөрдөн байцаагч Долгорсүрэнгийн томилсон шинжээч томилох тухай тогтоолын тухайд хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй. Хэргийн материалд авагдсан Ашид Билгүүн компанийн хөрөнгийн үнэлгээ дээр захиалагч нь хэн бэ гэхээр Бодь даатгал ХХК-ийн захиалгаар энэ дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хурал дээр Бодь даатгал ХХК-ийн төлөөлөгч иргэний нэхэмжлэгч орж ирсэн. Энэ хэрэгт байгаа 117000000 төгрөг бүхий үнэлгээг танайх хийлгэсэн юм уу, мөрдөн байцаагчийн тогтоолоор хийгдсэн үү гэхэд манайх энэ дүгнэлтийг хийлгэсэн гэдэг асуудлыг ярьдаг. Бодь даатгал ХХК-ийн даатгалтай холбоотой асуудлыг шийдэхийн тулд давхар дүгнэлт хийдэг юм байна. Гэтэл мөрдөгчийн тогтоолоор энэ дүгнэлт хийгдээгүй учраас хууль сануулж хийгдээгүй дүгнэлт гэж үзэж байна. Энэ дүгнэлт болон хэргийн материал танилцуулаагүй нь миний эрхийг зөрчсөн юм. 
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дугаар зүйлийн 1.4-т зааснаар оролцогчийн эрхийг зөрчиж гэж удаа дараа шүүх хуралд санал хүсэлт тайлбараа гаргаж ирсэн. Ланд 00 маркийн машин 117000000 төгрөгийн эвдрэл гарсан гэж гаргаад байгаа дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдээгүй. Ийм учраас дахиж шинжээч томилуулах нь зүйтэй гэдэг тайлбараа анхан шатны шүүх хурал дээр гаргаж байсан, одоо ч гэсэн энэ тайлбараа гаргаж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор М.Мөнхсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжид мөрдөн байцаалтын шатанд буцаагаад нөхөн гүйцэтгэх ажиллагаа хийлгэх гэж буцаасан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Иймээс хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Дундговь аймгийн Прокурорын газраас *******д тус аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Холбоо” гэх газарт 0******* оны 09 сарын *******-ний өдөр 46-77 ДУА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.11, 11.3, 13.4, 13., 1., 1.3 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчсөний улмаас 01-14 УБҮ улсын дугаартай Тоёота ланд круйзер 00 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд 11760470 төгрөгийн хохирол, хохирогч гийн биед баруун шуу, богтос ясны хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн бугуй, зүүн шилбэнд зулгаралт, ахар сүүл, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн тахимд 1-р зэргийн түлэгдэлт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч ын биед бүсэлхийн 4-р нугалмын хугарал, бүсэлхийн 1-р нугалмын арын холбоосын тасрал, хэвлий, баруун тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун гуя, зүүн ташаа, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч ын биед зүүн шуу /богтос/, баруун дунд чөмөг, баруун гарын чигчий хурууны 3-р үений хугарал, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 1, 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн .4-д зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн зөрчлийг залруулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
          Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ өмнө нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 0/ДШМ/0 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл анхан шатны шүүх 0 оны 04 дүгээр сарын -ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0/ШЗ/195 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг дахин прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 
            Давж заалдах шатны шүүхийн өмнө гарсан  буюу 0 оны 0 тоот магадлалд насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах, хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолд мөрдөгч гарын үсэг зураагүй явдал нь хэргийг зайлшгүй мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой, мөн мөрдөгчийн тогтоолоор шинжээчийг нэр зааж томилсон нь Шүүхийн шинжилгээний хуулийн 7. дугаар зүйлийн 7.., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан шинжилгээ хийлгэх журам зөрчигдөх болсон үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн  байна. 
            Гэтэл 0 оны 04 сарын -ны өдрийн 195 тоот шүүгчийн захирамжид дээр дурдсан зөрчлүүдээс гадна хуульд заасан журам зөрчсөн хэд хэдэн ноцтой зөрчлүүдийг дурдсан байна. 
Тухайлбал: хэргийн нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт хэргийн зарим баримтыг ганилцуулалгүй мөн хуулийн  8. дугаар зүйлийн 1.13 дахь хэсэг, 7. дугаар зүйл тус тус зөрчигдсөн, мөн шинжээч шүүх хуралдаанд өмнө гаргасан дүгнэлтээсээ зөрүүтэй мэдүүлсэн, мөрдөгч хуульд заасныг зөрчиж үзлэг явуулсан гэх зэргээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн хэд хэдэн зөрчлийг дурдаад энэ нь  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан байдлыг Давж заалдах шатны шүүх нь үндэслэлтэй гэж үзэв. 
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Энэ зорилго хангагдаагүй нөхцөлд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 0/ШЗ/195 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэхээр тогтов..
            
            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 0/ШЗ/195 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   
.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

                                          О.ОДНЯМАА