Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/01104

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 142/ШШ2024/01104

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Олимп плаза........тоотод байрлах ******* ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг, ....... тоотод байрлах, ******* ******* *******-ийн захирал ******* овогт ******* /, утас: /-т холбогдох,

 

24,516,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Импорт ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Импорт ******* нь хүнсний борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. С. нь 8000101 дотоод кодтой харилцагч нь 2023 оны 12 сарын 20-нд 25,005,000, 2023 оны 12 сарын 25-нд 5,113,440, 2024 оны 01 сарын 05-нд 8,880,000 төгрөг, бараа зээлээр авч 2024 оны 04 сарын 25-ны өдөр 10,000,000, 2024 оны 05 сарын 01-нд 4,482,020 төгрөг, бараа буцаалтаар авч, нийт 24,516,420 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа учир энэ тооцоог нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* *******-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг хүргүүлж байна. Манай компани нь 2017 оноос хойш хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйл ажиллагааны чиглэлээр тасралтгүй 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Орхон аймгийн худалдааны төвүүд болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж болон худалдаачдад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Энэхүү үйл ажиллааны хүрээнд ******* ******* *******-аас 24,516,420 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. Энэхүү бараа бүтээгдэхүүний төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулж чадаагүй тул хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй. Гагцхүү манай компанийн үйл ажиллагаанаас хамаарч бөөнд нь өгч барагдуулах боломжгүй байгаа тул хэсэгчлэн буюу тодорхой хугацаанд цувуулан дараах хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. Тодруулбал 4,086,070 төгрөгийг 2024.07.30-ны өдөр, 4,086,070 төгрөгийг 2024.08.30-ны өдөр, 4,086,070 төгрөгийг 2024.09.30-ны өдөр, 4,086,070 төгрөгийг 2024.10.30-ны өдөр, 4,086,070 төгрөгийг 2024.11.30-ны өдөр, 4,086,070 төгрөгийг 2024.12.30-ны өдөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* Импорт ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* Импорт ******* нь тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* *******-д холбогдуулан 24,516,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан билээ. Хариуцагч ******* ******* ******* нь нэхэмжлэлийг гардан авч, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 хуваан хэсэгчлэн төлөх, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус тус шүүхэд хүргүүлжээ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн хүсэлтээс татгалзах зүйлгүй, хариуцагч талаас ирүүлсэн төлбөр хуваан төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Импорт ******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан 24,516,420 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* ******* ******* төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* Импорт *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,533 төгрөгийн 140,266.5 төгрөгийг төрийн сангаас 140,266.5 төгрөгийг хариуцагч ******* ******* *******-аас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* Импорт *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 24,516,420 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,533 төгрөгийн 140,266.5 төгрөгийг төрийн сангаас, 140,266.5 төгрөгийг хариуцагч ******* ******* *******-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* Импорт *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ