Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 00122

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч У.Хүслэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алтанцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б ,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт БатбямбынСхолбогдох эрүүгийн 201706000139 дугаартай, 132/2017/0116/Э индэкстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд сурдаг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг, Баян-Өндөр хотхон 13А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.С

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.С нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 8 дугаар ангийн сурагч У.Хүслэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний духан тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 19-ний өглөө 9 цагийн үед 2 дугаар цагийн хичээл завсарлаж байхад Хүслэн намайг дуудсан. Тэгээд гартал Хүслэн хананаас зүүгдээд шавар нураагаад байхаар нь болиоч гэж хэлсэн. Тэрнээс болж хоорондоо маргалдаж би нэг цохьсон. Тэгээд биед нь гэмтэл учруулсан байх. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл гаргахгүй гэх мэдүүлэг,

Хохирогч У.Хүслэнгийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр би юмнаас зүүгдэж байсан чинь шавар өмнө унасан байсан. Тэгээд С гарч ирээд намайг шавар унагалаа гээд байсан мөн цэвэрлэгч гарч ирээд загнасан. Гэтэл намайг унагааж байхыг харсан гээд цэвэрлэгчид хэлээд тэгээд бид 2 маргалдаж барьцалдаж аваад хананд бие биенээ шахсан. Түнийг цохисноо санахгүй байна. Хичээлдээ ороод сууж байхад толгой өвдөөд байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байгаа, эмнэлэгт ирж сэргэсэн гэх мэдүүлэг,                                                                                     

201706000139 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч У.Хүслэнгийн өгсөн:  2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед цайны газар орох гээд ангийхаа Намжилдорж, Равдан нарын хамтаар ангиас гарсан. Тэгээд манай ангийн хоёр хүүхэд түрүүлээд цайны газар орохоор явсан ба би 2 давхарын шатан дээр зогсож байхад С ангийхаа Дөлгөөний хамт ирсэн. Тэгээд яг юу ярьсныг нь одоо мартаад сайн санахгүй байна, нэг зүйлийн талаар яриад байсан. Тэр үед цаанаас сургуулийн цэвэрлэгч эгч ирээд бид гурвыг хананы замаск хууллаа гээд уурласан. Тэгтэл С нь намайг хананы замаск хуулсан гэж цэвэрлэгч эгчид хэлсэн. Тэгээд цэвэрлэгч эгч нэг их зүйл ярилгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би С хандан би ямар хананы замаск хуулсан юм уу гэж хэлсэнээс болоод бид хоёр хоорондоо маргаж эхэлтэл С нь намайг заамдаад авсан, тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж авсан.Снь миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон, зөрүүлээд би 2 удаа нүүрэн тус газарт цохисон. Бид хоёрын ойролцоо байсан С ангийн хүүхдүүд ирж салгасан юм. Ингээд би анги руугаа явах гэтэлСгэнэт гараараа баруун духны дээд хэсэгт цохиж толгойнд гэмтэл учруулсан. Тэгээд бид хоёрыг тэнд байсан хүүхдүүд ирж салгаад дахин хоорондоо зодоон хийгээгүй. Би ангидаа ороод ширээн дээр ганцаараа суугаад ном унших гэж байж байгаад юу болсныг хэлж мэдэхгүй байна, гэнэт ухаан алдсан байсан. Тэгээд нэлээд хэсэг хугацааны дараа ухаан орж сэргэсэн. Би Булган аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч Олзмөнхөд үзүүлсэн чинь шууд хэвтэн эмчлүүлэх бичиг хийж өгсөн. Тэгэхээр нь Орхон аймгийн "Мэди паст" оношилгооны бүсэд очиж томографийн зураг авахуулж Булганы нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би толгойд гэмтэл авсан цагаас хойш толгой өвдөөд байдаг болсон, мөн биеийн тамирынхаа бэлтгэлд явж чадахаа байсан. Одоо эмчилгээний зардлаа гаргуулж 10 сая төгрөг авмаар байна. Тухайн үед манай ээж С ээжтэй зохицсон боловч сүүлдээ эмчилгээний зардал өгөхөө болиод уулзахгүй байгаад байсан учраас цагдаагийн байгууллагад мэдэгдэх болсон юм. Манай ээж уг нь хоёулаа хүүхэд юм чинь цагдаад өргөдөл өгөөд хэрэггүй байх гэж бодсон гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Сүхболдын өгсөн: Би өнгөрсөн жил буюу 2016 онд гэдгийг нь санаж байна яг он сараа мэдэхгүй байна. Ямар ч байсан хичээл амрах дөхчихсөн байсан. Болсон явдлын талаар одоо сайн санахгүй байна. С анги сургуулийн 2 давхарт байдаг ангийнх нь гадаа яах гэж уулзсанаа санахгүй байна. Бид хоёрыг уулзаад зогсож байхад С ангийн урдаас харсан ангийн сурагч Хүслэн ханан дээрх хүүхдүүдийн бүтээлийг оролдоод байсан, тэрнээс болж тэр хоёр муудалцаад хоорондоо зодолдсон. Миний санаж байгаагаар С Хүслэнгийн толгой, нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохьсон. Гартаа ямар нэгэн юм барьсан харагдаагүй. Нүүр нь улайчихсан байсан гэхдээ цус гарсан харагдаагүй. Дөлгөөнөө тэнд явж байсан. Өөр хэн байсныг одоо санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

Гэрч Э.Алтанцэцэгийн өгсөн: Намайг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хийгээд явж байхад манай хүү У.Хүслэнгийн ангийн багш Б.Сэрчмаа нь утсаар залгаад “та сургууль дээр яаралтай хүрээд ирээч, танай хүүхэд чинь ангидаа сууж байгаад ухаан алдаад уналаа” гэж хэлсэн. Тэгээд хүүхдийнхээ сургууль дээр очиход манай хүүхдийг сургуулийн үйлчлэгчийн өрөөний модон орон дээр хэвтүүлсэн, Булганы нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч ирсэн үзээд байж байсан. Тухайн үед сургуулийн нийгмийн ажилтан Х.Мөнхбаатар, ангийн багш Б.Сэрчмаа, үйлчлэгч Эрдэнэчимэг нар байсан. Манай хүүхдийн 2 нүд нь аниастай, царай нь цайсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ангийн багш Сэрчмаа нь “танай хүүхэд чинь дээд ангийнхаа хүүхэдтэйгээ зодоон хийсэн” гэж хэлсэн. Тэгээд яаралтай Булганы нэгдсэн эмнэлэг рүү түргэн тусламжийн машинтай авч явсан. Тэгээд эмнэлэг дээр очиж тариа хийлгээд хэсэг хэвтүүлээд байж байхад хүүхэд маань ухаан орсон. Тэгээд гэмтлийн эмч Олзмөнхөд үзүүлэхэд яаралтай Эрдэнэт ороод толгойн томографикийн зураг авахуулаад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд буцаж сургууль дээр нь очоод Сэрчмаа багшаас хэн зодсоныг лавлаж асуухадСгээд хүүхдийг зодсон талаар хэлсэн. С ангийн багш Одонтунгалагаас ээжийнх нь утсыг авч С ээж Бямбадоржтой утсаар яриад Эрдэнэт орж уулзсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэх зардлыг С ээж нь даасан юм. Тэгээд толгойн зураг авахуулсан чинь духны яс нь цөмөрсөн гэсэн учир Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мөн сүүлд нь Улаанбаатар хотод Мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлж байсан. Үүнээс хойш манай хүүхдийн толгой байнга өвдөх болсон юм.  Тухайн үедээ С ээжтэй зохицоод цагдаагийн байгууллагаар шалгуулаад яахав адилхан хүүхдүүд юм чинь гээд эмчилгээний бүх зардлыг даахаар болж байсан. Тэгтэл одоо болохоор эмчилгээний зардал гэж өгөхгүй байгаад нь гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Гэрч Н.Солонгын өгсөн: ...Тухайн үед намайг анги удирдаж байхад хичээлдээ сайн, ер нь онц сурлагатай, зан аашийн хувьд хүнтэй эвтэй найртай харьцдаг, тусархуу зантай хүүхэд байсан. Бусадтай харилцах харьцаа сайн, ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, манай ангийн дарга хүүхэд байсан. Ерөнхийдөө хэрэг төвөгт орооцолдохоор хүүхэд биш байгаа юм. Ер нь зодооны хэрэг төвөгт орж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

Гэрч Б.Сэрчмаагийн өгсөн: Миний хувьд энэ хоёр хүүхдийг хоорондоо зодоон хийснийг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр анги дэвшин орох шалгалттай байсан. Тэгээд Хүслэнг ангидаа дуудаж оруулж ирэхэд нүдний доод хэсэг нь улайсан байдалтай орж ирэхээр нь өөрөөс нь “нүдээ яасан юм бэ” гэж асуухад “яагаа ч үгүй” гээд тодорхой зүйл хэлээгүй, юм мөргөсөн гэж хариулсан. Тэрнээс биш зодоон хийсэн талаар ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Тэгээд Хүслэнг 2 дугаар салааны урдаасаа 6-р ширээний орчим суулгаад байж байхад  удаагүй 5-10 орчим минутын дараа зүүн гар талруугаа 3-р салаанд сууж байсан ангийн хүүхэд Хулангийн өвөр дээр гэнэт налж унасан. Тэгэхээр нь ангийн хүүхэд ухаан алдаж байна гэж бодоогүй, зүгээр тоглоод байна гэж ойлгосон. Тэгтэл манай ангийн Хулан нь чангаар орилоод биед нь таталт өгч байгаа харагдсан. Би ангийн хаалгыг онгойлгосон чинь Мөнхбаатар гээд сургуулийн нийгмийн ажилтан эсрэг талын ангид зогсож байхаар нь дуудсан. Тэгээд анхны яаралтай тусламжийг Мөнхбаатар багш үзүүлсэн. Тэгээд шууд Булган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан. Тэгээд ээж рүү нь утсаар холбогдож болсон явдлын талаар мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн эмч ирж үзсэн, удалгүй ээж нь ирээд нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Мөн би эмнэлэг рүү явахад нь цуг явсан ба очоод нэг их удалгүй ажилтай байсан учраас буцаж сургууль дээрээ ирсэн. Тэгээд сургууль дээр ирээд ангийн хүүхдүүдээс юу болсон талаар асууж тодруулсан чинь сургуулийн коридорт С зодоон хийж цохиулсан гэсэн. Тэгэхээр нь С ангид нь орж уулзаад юу болсон талаар асуусан чинь эхлээд намайг цохихоор нь зөрүүлээд би яг хэдэн удаа гэдгээ хэлээгүй цохисон гэж хэлсэн. Тухайн үед яг юугаар цохисон талаар хэлж байгаагүй. Тэгэхээр нь биСэхэлж Хүслэнг цохисон хэдийч зөрүүлж цохидог нь буруу гэж хэлж байсан. У.Хүслэнгийн ангийн багшаар 3 сар гаран ажилласан. Анги дааж байх хугацаанд даруу төлөв зантай, үг дуу цөөтөй, элдэв янзын ааш зан байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р тал/,

Гэрч Х.Мөнхбаатарын өгсөн: 2017 оны 5 дүгаар сарын 19-ний өдөр сургуулийн ангиудад орж зуны даалгаврын чиглэлэзр уулзаад явж байсан юм. Тэгээд 8А ангид ороод байж байхад Сэрчмаа багш манай ангид хүүхэд ухаан алдаад уналаа гэж хэлсэн. 8А, 7Б анги нь өөд өөдөөсөө харсан хаалгатай ойрхон ангиуд байдаг. Тэгэхээр нь 7Б анги руу явж ороход У.Хүслзн нь ангийн хамгийн хойд хэсэгт ухаан алдаад унасан байдалтай байж байсан. Тэгэхээр нь явж очоод цонхыг нь онгойлгож, хөл, гар нь атийсан байдалтай байхаар нь дээш нь харуулж байгаад хөл, гарыг нь тэнийлгэсэн. Тэгээд толгойг нь өвөр дээрзэ тавьж байгаад хамрын доод тал дээр нь ухаан оруулах санаатай дарсан, тэгээд ангийх нь хүүхдүүд тойроод байгаад байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү түргэн туслаж дуудуулсан. Тэгээд байж байхад У.Хүслэн нь ухаан орсон боловч бүрэн сэргэж өгөхгүй, манарсан байдалтай байгаад байсан. Тэгээд тухайн үед ангиас нь шалгалт авах байсан учраас У.Хүслэнг хажуу талын цэвэрлэгч нарын өрөөнд оруулж модон орон дээр хэвтүүлж түргэн тусламж иртэл хүлээсэн ба У.Хүслэнгийн ар гэрээс нь хүн дуудуулсан. Энэ үед У.Хүслэнгийн зүүн нүд шиг санаж байна, доод хэсэгт нь улайж хавдсан байдалтай харагдсан. Тэгэхээр нь яагаад нүд нь хавдсан талаар асууж тодруулахад дээд ангийн С цохиулсан гэж хэлсэн. Тэгээд байж байхад түргэн ирээд У.Хүслэнг үзэж байхад ээж нь орж ирсэн. Тэгээд эмнэлэг рүү түргэний машинаар авч явсан. Тэгээд би С очиж уулзаад юу болсон талаар асуухад Б.С нь манай ангийн үүдний ханын шаврыг хуруугаараа нухаж нураагаад байхаар нь болиоч гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэснээс болж маргаж эхэлсэн. Тэгэхээр нь наад хананы шаврыг чинь үйлчлэгч нар ирээд манай ангийхныг нураадаг гэж хэлээд байдаг юм гэсэн. Үүнээс болж бид хоёр хоорондоо маргаж У.Хүслэн эхэлж намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон гэж хэлсэн. Тэгтэл хажуу талаас Дөлгөөнөө, Цэрэнням, Пүрэвцэнд нар ирж бид хоёрыг салгасан талаар ярьсан. Тэгээд 7Б ангируу орж уулзаад болсон явдлын талаар асуухад яг тодорхой харсан үзсэн хүүхэд байгаагүй, ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байсан баСнь У.Хүслэнг цохисон гээд л байсан. Тэгэхээр нь 8А анги руу орж асуухад С хэлж байсантай ижилхэн зүйлийг ангийх нь хүүхдүүд ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Гэрч М.Одонтунгалагийн өгсөн: Би 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд математикийн хичээлийн сургалттай байж байхад манай У.Хүслэн гэх хүүхдийн ангийн багш Сэрчмаа утсаар надруу залгаад танай ангийнСгэж хүүхэдтэй манай ангийн Хүслэн зодоон хийсэн байна. Тэгээд С ар гэрийн хүмүүстэй хэрхэн яаж холбоо барих вэ гэхээр нь би ээж рүү нь утсаар ярьж хэлсэн юм. Би хажууд нь байгаагүй болохоор болсон явдлын талаар хэлж мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь ээж нь ирээд сургуулийн дотоод камерыг шалгаж үзэх гэсэн боловч бичлэгээ хадгалаагүй учраас үзэж чадаагүй. Б.С нь шударга зантай, хүүхдүүдийн дутагдалтай занг шууд хэлчихдэг, өөрөө болохоор нээлттэй зантай хүүхэд байгаа юм. Ангийн хүүхдүүд бусад хүүхдүүдтэй ямар нэг байдлаар маргаад байдаггүй, зөв боловсон харьцаатай. Анги болоод сургуулийн хүүхдүүдэй зодоон, цохион огт хийж байгаагүй. Сурлагын хувьд ангидаа сайнд ордог байсан. Авъяас чадварын хувьд урлаг болоод спортын авъяастай, нийгмийн идэвхи санаачлага сайн, сургуулиас болон ангиас зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцдог, архи, тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

Гэрч Н.Дөлгөөний өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байх, яг сайн санахгүй байна. 2016 оны хавар гэдгийг нь багцаагаар мэдэж байна. Манай ангийн хүүхэдСманай өөдөөс харсан доод ангийн хүүхэд Хүслэнтэй хоорондоо маргалдаад зодолдоход нь ямар ч байсан салгасан гэдгээ санаж байна. Юунаас болж маргалдаж зодолдсоныг нь санахгүй байна  гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

Сэжигтэн, яллагдагчаар Б.С өгсөн: Би 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 08 цагт анх хичээлдээ очсон. Тэгээд 09 цаг 25 минутын үед 2 дугаар цагийн хичээл завсарласан. Тэгээд хуучин ангийн хүүхэд болох Сүхболдтой коридорт уулзаад зогсож байсан чинь Хүслэн гээд манай доод ангийн хүүхэд манай 8А ангийн хүүхдүүдийн хийсэн сурагчийн бүтээлүүдийг оролдоод эвдэх гээд байсан ба хаалганаас зүүгдээд шаврыг нь нураагаад байсан. Тэгэхээр нь би Хүслэнд хандан болиоч гэж хэлсэн чинь чамд хамаагүй гэж хэлээд надруу чиглэж ирснээ шууд заамдаад авсан. Тэгээд байж байсан чинь Хүслэн намайг нүүрэн тус газарт гараар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү чиглүүлээд 2 удаа баруун гараар цохисон. Ингээд байж байхад сургуулийн коридорт ойролцоо зогсож байсан манай ангийн Дөлгөөнөө, Лхагвасүрэн, Сүхболд нар ирж бид хоёрыг салгасан. Тэгээд би Сүхболдтой уулзаад үлдсэн ба Хүслэн цаашаа 1 давхар руу буусан. Тэгээд байж байхад Хүслэн буцаж нэг давхараас гарч ирээд над руу дайрах гээд байсан. Тэгэхээр нь ойролцоо зогсож байсан Хүслэнгийн ангийн болон манай ангийн хүүхдүүд хажуунаас бид хоёрыг салгаад зодолдуулаагүй. Удалгүй орос хэлний Сэрчмаа багш манай ангид орж ирээд надаас Хүслэнтэй зодолдсон уу гэж асуухад нь би тэгсэн гэж хариулахад Сэрчмаа багш Хүслэнгээс очиж уучлалт гуй гэж хэлэхээр нь тэр даруйд очиж Хүслэнгээс уучлаарай гэж хэлээд гар бариад салсан. Тэгээд хичээл 13 цаг болж байхад тарж гэр рүүгээ харьсан бөгөөд Хүслэнтэй дахиж тэр өдрөө таараагүй. Маргааш нь сургуулийн нийгмийн ажилтан Мөнхбаатар багш намайг өрөөндөө дуудаад Хүслэн нь өчигдөр хичээл дээрээ сууж байгаад ухаан алдаж унасан. Хууль цагдаагийн байгууллагад мэдэгдэх юм бол асуудал үүснэ гэж хэлсэн. Тэгээд Хүслэнгийн ээж нь адилхан хүүхэдтэй хүн чинь арай ч цагдаад мэдэгдэхгүй байх гэж хэлээд намайг явуулсан. Ийм л зүйл болсон юм гэх мэдүүлэг /хх-39-40, 42-43-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №153 тоот

1. У.Хүслэнгийн биед духны яс нь цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон өдөр үүссэн байх магадлалтай.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн магадлагаа

  1. Магадлуулагч Б.С сэтгэцийн хувьд эрүүл.
  2. Б.С нь өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох, ухамсарлан ойлгох чадвартай.
  3. Б.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр сэтгэцийн хувьд эрүүл байсан.
  4. Б.С нь сэтгэцийн хувьд эрүүл хэрэг хариуцах чавдартай.
  5. Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг авах шаардлагагүй гэх дүгнэлт /хх-30-р тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тогтоох тогтоол /хх-ийн 1-р тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/, насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 9 тал/, яллагдагчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 46-53-р тал/, хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлт /хх-ийн 55-р тал/, хохирогчийн өвчний түүх болон төлсөн хохиролын баримт /хх-ийн 57-76-р тал/, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 77-78-р тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.С нь Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 9 дүгээр ангид суралцаж байхдаа 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдгийн хичээлийн завсарлагаанаар  8 дугаар ангийн сурагч У.Хүслэнг “хананы шавар унагаахаа боль” гэж хэлсэнээс үүдэлтэй маргааны явцад У.Хүслэнгийн духан тус газарт нь цохиж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. 

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч У.Хүслэн, гэрч Б.Сүхболд, Э.Алтанцэцэг, Н.Солонго, Б.Сэрчмаа, Х.Мөнхбаатар, М.Одонтунгалаг, Б.Бямбадорж, Н.Дөлгөөн нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж хэргийн ангилал заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаас шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож байна гэж үзэж хуулийг буцаан хэрэглээгүй болно.

Иймд шүүгдэгч Б.С 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.С гэм буруутай үйлдлийн улмаас У.Хүслэнгийн биед хүнд гэмтэл учирч түүний эмчилгээ, оношлогоотой холбоотой гарсан бүх зардлыг насанд хүрээгүй шүүгдэгчийн ар гэрээс тухай бүр нь төлж барагдуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт 3 сая гаруй төгрөгийн эмчилгээний зардал гарсан талаар хохирогч, шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар маргаагүй бөгөөд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтын дагуу төлнө гэжээ.

Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад тусламж үзүүлж учруулсан хохирлыг төлсөн, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Булган аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар болон Цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлт зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Боржигон овогт Б. С бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.С таван жил, нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан таван жил, нэг хоногийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар таван жил, нэг хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд дөхөм үзүүлж, хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Булган аймгийн Цагдаагийн газар, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нарт тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД