Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/01107

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 142/ШШ2024/01107

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг ........ тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******, утас:*******/,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг ........тоотод оршин суух, овогт , утас: / нарт холбогдох,

 

17,754,612.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн ******* *******, батлан даагч нар нь ******* Банктай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1130085710 дугаартай зээлийн гэрээ байгуулан бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 22.32 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар бизнесийн зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 10,129,858.32 /Арван сая нэг зуун хорин есөн мянга найман зуун тавин найман төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүд 3,497,015.28 /Гурван сая дөрвөн зуун ерэн долоон мянга арван таван төгрөг хорин найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 21,857.30 /Хорин нэгэн мянга найман зуун тавин долоон төгрөг гучин мөнгө/ нийт 13,648,730.90 /Арван гурван сая зургаан зуун дөчин найман мянга долоон зуун гучин төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг төлсөн Гэтэл зээлдэгч нар нь *******тай байгуулсан 1130085710 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2023 оны 09-р сарын 25-ны өдрөөс хойшхи графикт зээлийн төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлж өнөөдрийн байдлаар 252 хоног хугацаа хэтрүүлээд байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч, барьцаалуулагч нараас утсаар болон мессежээр шаардаж, олон удаа мэдээлэл өгч ажилласан. Гэвч зээлдэгч бизнесийн үйл ажиллагаа зогссон, цалингийн орлогоос зээл төлөх боломж гарахгүй байгаа, удахгүй төлбөрөө хийнэ гэж удаа дараа тайлбар өгч сар бүр төлөх графикт төлбөрөө сунжруулж хойшлуулсаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 17,754,612.59 /Арван долоон сая долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун арван хоёр төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг бүрэн төлүүлнэ. 1130085710 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахуулахаар 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 1130088710-1 дугаар Ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр хангана гэж батлан мэдэгдсэн байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130085710 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 14,905,653.99 /Арван дөрвөн сая есөн зуун таван мянга зургаан зуун тавин гурван төгрөг ерэн есөн мөнгө/, 2024 оны 06-р сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн хүү 2,701,403.71 /Хоёр сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,554.89 /Нэг зуун дөчин долоон мянга таван зуун тавин дөрвөн төгрөг наян есөн мөнгө/-н төгрөг, нийт 17,754,612.59 /Арван долоон сая долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун арван хоёр төгрөг тавин есөн мөнгө /-ийг иргэн Б.*******, Г. нараас гаргуулах,

Зээлдэгч Б.*******, Г. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

 

Хариуцагч Б.*******, Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******инд Б.*******, батлан даагч Г. нарын хамтарсан зээл төлөгдөх хугацаа хэтэрсэн нь үнэн болно. Зээлийн хүүг зогсоож өгөхийг хүсье. Бид 17,754,612.59 төгрөгийг төлж *******ийг хохиролгүй болгоно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.*******, Г. нараас 17,754,612.59 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.*******, Г. нар төлөхийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,723 төгрөгийн 123,361.5 төгрөгийг төрийн сангаас 123,361.5 төгрөгийг хариуцагч Б.*******, Г. нараас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 17,754,612.59 төгрөгийг хариуцагч Б.*******, Г. нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,723 төгрөгийн 123,361.5 төгрөгийг төрийн сангаас, 123,361.5 төгрөгийг хариуцагч Б.*******, Г. нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* -д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ