Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/03007

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б*******зүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:****** тоот хаягт байрлах, А*******ийн очир ХХК /РД: *******/,

Нэхэмжлэгч: *****-р байр,*** тоот хаягт байрлах, Х******* п******* ХХК /РД: *******/,

Нэхэмжлэгч: ***** тоот хаягт байрлах, Я******* б******* ХХК /РД: *******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоот хаягт байрлах, ********-д /РД: *******/ холбогдох

74,223,609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч А*******ийн очир ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 08 сарын 01-ний өдрийн Багц-4 "Үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 61,063,345 төгрөг, алданги 9,098,246 төгрөг, түүхий эд, агуулахын барилгын зураг төслийн магадлалын ажил болон нормчлолын төлбөр 4,062,018 төгрөг, нийт 74,223,609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Х******* п******* ХХК, Я******* б******* ХХК нар А*******ийн очир ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэн шүүхэд энэ талаарх баримтаа өгсөн ба А*******ийн очир ХХК-иас гэрээний төлбөрөө авсан.

Манай компани "***********" ТӨХХК-тай 2022 оны 08 сарын 01-ний өдөр дугаартай Багц-4 "Үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ"-г байгуулсан ба уг гэрээгээр манай компани "Түүхий эд, агуулахын барилгын зураг төсөл боловсруулах" ажлыг 87,233,350 төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч гэрээний тусгай нөхцлийн дагуу санхүүжилт олгохоор тохиролцсон.

Тус гэрээг 2022 оны 09 сарын 02-ны өдрийн "Түүхий эдийн агуулахын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт"-аар харилцан тохиролцож 2022 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл, 2022 оны 09 сарын 02-ны өдрийн "Түүхий эдийн агуулахын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт"-аар Италийн талаас зураг төсөлд хяналт магадлал, тодруулга хийхтэй холбоотойгоор талууд харилцан тохиролцож 2023 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл, 2023 оны 04 сарын 03-ны өдрийн "Түүхий эдийн агуулахын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт"-аар захиалагчийн хэрэгжүүлж буй төслийн цаашдын үйл ажиллагааг тодорхойлсон эрх бүхий байгууллагын шийдвэр эцэслэн гараагүйтэй холбоотойгоор 2023 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 6.4-т захиалагчийн төлбөр төлөх хуваарийг "Гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх дүнг эхлэлийн тайланг ирүүлсэний дараа ажлын 10 хоногт, гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнг дундын буюу явцын тайланг ирүүлсэний дараа ажлын 10 хоногт багтаан төлнө, гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх дүнг эцсийн тайланг холбогдох газруудаар баталгаажуулан ирүүлсэний дараа ажлын 10 хоногт багтаан төлнө. Төлбөрийг Засгийн газрын 2022 оны 09 дүгээр тогтоолын дагуу төлбөр тооцоо гүйцэтгэх журмын хүрээнд гэрээнд төлбөр хийх хуваарийн дагуу, дээр заасан зөвлөхийн дансанд гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Журмын дагуу гүйцэтгэгч нь эхлэлийн, явцын буюу дундын, эцсийн тайланг тухайн сарын 05-ны өдрийн дотор захиалагчид ирүүлэх бөгөөд захиалагчийн томилсон ажлын хэсэг ирүүлсэн тайлан, гүйцэтгэлийн баримт бичгийг баталгаажуулан, ХХАХҮЯ-аар дамжуулан Сангийн яаманд хүргүүлж, санхүүжилтийг олгуулна." гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний 30 хувийн санхүүжилтийг 2022 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авсан. Харин дунд шатны явцын тайланг 2022 оны 01 сарын 25-ны өдөр хариуцагч ***** ТӨХХК-д хүлээлгэн өгч, гэрээнд заасны дагуу 50 хувийн санхүүжилт болох 43,616,675 төгрөгийг авахыг хүссэн ч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 3.1.1-т зааснаар алданги ногдуулах хэмжээг хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь байхаар тохирсон ба гэрээний 50 хувийн санхүүжилт 43,616,675 төгрөгт хоногт 21,808 төгрөг, нийт 6,847,712 төгрөгийн алданги тооцсон.

Манай байгууллага гэрээт ажлыг 2022 оны 01 сарын 25-ний өдөр бүрэн дууссан байсан бөгөөд Барилга хөгжлийн төвтэй 2023 оны 01 сарын 09-ний өдөр "Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ" байгуулсан.

Улмаар "Барилга хөгжлийн төв ТӨҮГ-ын холбогдох экспертүүдийн санал, дүгнэлтүүд 2023 оны 01 сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 сарын 21-ний өдрийн хугацаанд гарч, магадлалын төлбөр төлөгдөөгүйн улмаас магадлалын нэгдсэн дүгнэлт гарахгүй нилээдгүй хугацаанд өнгөрсөн.

Ийнхүү 2023 оны 03 сарын 21-ний өдрөөр тасалбар болгон манай байгууллагын ажил бүрэн дуусч, гэрээт ажлыг хүлээлгэн өгөх бүрэн боломжтой болсон тул хариуцагч Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК нь гэрээнд заасан журмын дагуу 2023 оны 04 сарын 1-ний өдрийн дотор сүүлийн 20 хувийн санхүүжилт 17,446,670 төгрөгийг олгох үүрэгтэй байсан.

Гэтэл хариуцагч тал 17,446,670 төгрөгийг нэхэмжлэгчид олгоогүй бөгөөд 258 хоногийн хугацаа хэтрэлттэй, 17,446,670 төгрөгт хоногт 8,723 төгрөг буюу 2,250,534 төгрөгийн алданги тооцсон.

Зураг төслийн магадлалын ажлын төлбөр төлөгдсөнөөр "****** ТӨҮГ-аас 2023 оны 06 сарын 22-ны өдөр 930/2023 дугаартай "Магадлалын дүгнэлтийн нэгтгэл"-ийг гаргасан буюу хариуцагч талаас дунд шатны санхүүжилт олгох хугацаа, зураг төслийн магадлалын төлбөр хэзээ төлөх нь тодорхойгүй байсан тул нэхэмжлэгч нь зураг төслийн магадлалын төлбөр 3,907,290, нормчлолын төлбөр 154,728 төгрөгийг өөрөөс гарган 2023 оны 06 сарын 14, 15-ны өдрүүдэд "Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т урьдчилан төлсөн.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2022 оны 08 сарын 01-ний өдрийн дугаар Багц-4 "Үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 61,063,345 төгрөг, алданги 9,098,246 төгрөг, зураг төслийн магадлалын ажлын төлбөр 4,062,018 төгрөг, нийт 74,223,609 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Зураг төслийн магадлалын ажлын төлбөр 4,062,018 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байх ба гэрээнд алдангийг гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэсэн тул хариуцагч тал алдангид 8,723,335 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч *********** ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Их хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.10 дахь заалтад Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй ц байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ ..., Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.10.1 дэх заалтад Д а ш ц үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тус тус тусгасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор ******* төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах Д********ын бүтээн байгуулалт ТӨХХК-ийг байгуулж, мөн оны 234 дүгээр тогтоолоор компанийн дүрмийг баталсан.

Манай компани нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго тавин Д-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт ********** байгуулах бэлтгэл ажлыг ханган, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж жилд 4,4 сая ширхэг а, шир боловсруулах хүчин чадалтай үндэсний томоохон цыг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

***********ын бүтээн байгуулалт ТӨХХК нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдаж Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Засгийн газрын 2020 оны 185, 234 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын Засгийн газар, хувьцаа эзэмшигч буюу Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэл, шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, Д а ш ц төслийн бэлтгэл ажлын хангах үндсэн зорилготой.

Манай компани 2022 оны 08 сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй Түүхий эд агуулахын барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 87,233,350 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж ажилласан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр тогтоолын дагуу уг ажлын төлбөрийг ТӨҮГ-аас санхүүжүүлэх журамтай. Энэ хүрээнд гүйцэтгэгчид 2022 онд гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 26,170,000 төгрөгийг олгосон.

Гэрээний дагуу дундын санхүүжилт олгох асуудал одоо хүлээгдэж байгаа бөгөөд бид бүхний үйл ажиллагаанаас шалтгаалаагүй ба Монгол Улсын Засгийн газраас Д а ш ц төслийн цаашид хэрэгжих хувилбарыг тодорхойлсон шийдвэр эцэслэн гараагүй, дээр дурдсан журмын дагуу ХХК, ТӨҮГ-аас санхүүжилт олгох асуудлыг Засгийн газраас чиглэл авсаны дараа олгоно гэсэн байр суурийг илэрхийлсэн, Сангийн яамнаас санхүүжилт хүссэн гүйцэтгэлийн баримт бичгийг хэд хэдэн удаа буцаасан зэрэг шалтгааны улмаас санхүүжилт хүлээгдэж байна.

Энэ нь Монгол Улсын их хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 08 тоот Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолоор төслийн үйл ажиллагааг таслан зогсоож, гаргасан шийдвэрийг Улсын Их хуралд танилцуулах гэсэн чиглэл өгсөн нь санхүүжилт олгохгүй байх үндэслэл болж, улмаар энэ тогтоолын дагуу ТӨҮГ-аас манай компанийн зураг төслийн ажлын зардлыг олгох боломжгүй болсон.

Энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд бидний зүгээс холбогдох арга хэмжээг авч Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран дээрх тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлтээ илэрхийлж төслийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг дэлгэрэнгүй танилцуулсаны үндсэн дээр Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор дээрх тогтоолд өөрчлөлт оруулж төслийн үйл ажиллагааг таслан зогсоох гэснийг анхаарах болгон өөрчилсөн.

Энэ хүрээнд зураг төслийн компаниудын санхүүжилтийг олгох боломжтой болж, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс ТӨҮГ-ын 2024 оны төсөвт энэ зардлыг батлуулах, Засгийн газрын 2022 оны 09 дүгээр тогтоолын дагуу төлбөр тооцоо гүйцэтгэх түр журмын хугацааг сунгуулах зэрэг арга хэмжээ авч ажилласан.

Манай компани нь гэрээний дагуу гүйцэтгэгчээс ирүүлсэн баримт бичгүүдийг хянан нягталж ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн санхүүжилт олгуулах хүсэлтээ Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яаманд 2 удаа явуулсан боловч дээрх шалтгаануудын улмаас санхүүжилт олгогдоогүй байгаа нь биднээс үл шалтгаалсан нөхцөл болоод байна.

Мөн нэхэмжлэгчид 2023 оны 07 сард төслийн цаашдын үйл ажиллагаа, хэрэгжих хувилбарыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл зураг төсөл боловсруулах ажлыг түр хугацаанд зогсоож байгааг мэдэгдсэн ба үүнтэй холбоотой аливаа санал хүсэлт, нэхэмжлэгч талаас ирээгүй.

Иймд Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр, чиглэл ирэх хүртэл хугацаанд манай компани төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхний улиралд эхлүүлэхээр төлөвлөж, энэ дагуу эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдсан.

Гэвч Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нарын хамтарсан 2022 оны 12 сарын 02-ны өдрийн А/374, А/96 тоот тушаалаар Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжсэн чанаргүй активыг бууруулах зорилгын хүрээнд өр төлбөр, түүнийг шаардах эрх, хөрөнгө шилжүүлэх ажиллагааг судлан, хэрэгжүүлэх боломжийг тодорхойлон танилцуулах ажлын хэсэг, Барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд нарын хамтарсан 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 44, А/68, А/75 тоот тушаалаар Д а ш ц ХХК-иас Хөгжлийн банкны зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхээр санал болгосон дуусаагүй гүйцэтгэлтэй дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн бодит гүйцэтгэлийг батлагдсан зураг төсөл, төсөвтэй харьцуулан санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн зүгээс Д а ш ц ХХК-тай хэд хэдэн удаа албан хэлэлцээр хийж Д-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр дэх Д а ш ц төслийн 180 га талбайд ажиллаж, гүйцэтгэсэн дэд бүтцийн ажилтай танилцан, хэмжилт, тооцоолол хийж, улмаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж ажилласан боловч Д а ш ц ХХК-ийн гүйцэтгэсэн ажлуудад хэд хэдэн зөрчил илэрч, дуусаагүй гүйцэтгэлтэй дэд бүтцийн ажлыг шилжүүлэн авах ажлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн ба энэ асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй нь төслийн үйл ажиллагааг тодорхойгүй байдалд оруулж, өнөөдрийн байдлаар Монгол Улсын Их Хурлын үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хэлэлцэгдэж байгаа бөгөөд байнгын хорооноос гарсан чиглэлийн дагуу Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үййлдвэрийн яамнаас гарах шийдвэрийг хүлээж байна.

Мөн өнөөдрийн байдлаар 25 га талбайд олгогдсон техникийн нөхцөл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүх зураг төсөл боловсруулах ажил хийгдсэн бөгөөд төслийн цаашид хэрэгжих хувилбар буюу 180 га, 25 га газрын аль дээр нь төслийг үргэлжлүүлэх, хувийн хэвшлийн гүйцэтгэсэн дэд бүтцийн ажлыг бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэн авах асуудал шийдэгдээгүй байгаа нь төслийн үйл ажиллагаанд тодорхойгүй байдал үүсгэж байгаа учир энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд удаа дараа тавьж ажиллаж байна.

Манай компани Монгол Улсын Засгийн газар, хувьца эзэмшигч буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төслийн бэлтгэл ажлыг хангах үндсэн зорилготой, зөвхөн дээрх эрх бүхий байгууллагуудаас гарсан тогтоол, шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болохоо дахин уламжилья.

Нэхэмжлэгч А*******ийн очир ХХК-тай байгуулсан гэрээт ажлын төлбөрийг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, ТӨҮГ-ын хамтран баталсан Засгийн газрын 2022 оны 09 дүгээр тогтоолын дагуу төлбөр тоцоо гүйцэтгэх түр журам-ын дагуу олгох журамтай бөгөөд энэ журмын хугацаа 2023 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ба хугацааг 2024 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сунгаж шинэчлэн баталсан.

Энэхүү журмын дагуу Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зураг төслийн санхүүжилтийг олгох талаар чиглэл ирсэн тохиолдолд гүйцэтгэгчтэй хамтран холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган журмын дагуу санхүүжилт олгох хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яаманд тавьж шийдвэрлүүлнэ.

Гэрээний дагуу гүйцэтгэлийн 30 хувийг 2022 оны 10 сар олгосон ба гүйцэтгэгч А*******ийн очир ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн зураг төслийн ажлыг эцсийн байдлаар боловсруулж магадлалаар баталгаажуулж манай байгууллагад хүлээлгэн өгсөн боловч дээр дурсан санхүүжилт олгох түр журмын хэрэгжилттэй холбоотой үлдэгдэл төлбөрийг олголгүй өдий хүрсэн.

87.233.350 төгрөгийн 30 хувь 26,170,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 61,063,345 төгрөгийг төлөөгүй. Алданги тооцсон хугацаан дээр маргахгүй, алданги нийт гэрээний дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж гэрээгээр тохиролцсон тул алдангийг 8,723,335 төгрөгийн хэмжээнд тооцуулах хүсэлтэй гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч А*******ийн очир ХХК, Х******* п******* ХХК, Я******* б******* ХХК нар нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, А*******ийн очир ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

Х******* п******* ХХК болон Я******* б******* ХХК-ийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн албан бичиг, хүсэлт, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 07 сарын 20-ны өдрийн А-1/1772 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг,

А*******ийн очир ХХК, Х******* п******* ХХК, Я******* б******* ХХК, Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК нарын байгуулсан 2022 оны 08 сарын 01-ний өдрийн үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, гэрээний хавсралтууд,

Түүхий эд материалын агуулахын ажлын зургийн даалгавар, 2022.02.14 ЗТ/04 тоот, түүхий эд материалын агуулахын барилгын ажлын хуваарь, архитектур төлөвлөлтийн даалгавар 2022.07.29 22/16 дугаартай,

Талуудын хооронд 2022 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг 2022 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл сунгасан түүхий эдийн агуулахын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт,

2022 оны 09 сарын 02-ны өдрийн "Түүхий эдийн агуулахын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт"-аар Италийн талаас зураг төсөлд хяналт магадлал, тодруулга хийхтэй холбоотойгоор талууд харилцан тохиролцож 2023 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан гэх гэрээний сунгалт,

2023 оны 04 сарын 03-ны өдрийн "Түүхий эдийн агуулахын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт"-аар захиалагчийн хэрэгжүүлж буй төслийн цаашдын үйл ажиллагааг тодорхойлсон эрх бүхий байгууллагын шийдвэр эцэслэн гараагүйтэй холбоотой 2023 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан гэрээний сунгалт,

А*******ийн очир ХХК-ийн захирал Ч.Сын ажлын хэсэг томилох тухай 2022 оны 07 сарын 28-ны өдрийн А/01 тоот тушаал, А*******ийн очир ХХК-ийн санхүүжилт хүсэх тухай 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 72 тоот албан бичиг,

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 10-06-020/208 тоот барилгын зураг төсөлд дүгнэлт гаргасан дүгнэлт, Д-Уул аймгийн Онцгой байдлын газрын барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 23/043/29 тоот дүгнэлт,

А*******ийн очир ХХК-ийн гүйцэтгэл хүсэх тухай 2023 оны 01 сарын 25-ны өдрийн АХО-2023/04 тоот албан бичиг, дунд шатны явцын тайлан, барилгын зураг төсөл хүлээлцсэн актууд,

Түүхий эд, барилгын материалын агуулахын ажлын зураг, А*******ийн очир ХХК. Барилгын зураг төслийн гүйцэтгэл-1. 2023.01.24,

А*******ийн очир ХХК-ийн Барилгын хөгжлийн төвтэй байгуулсан 3-046/2023 тоот зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, зураг төслийн магадлалын ажлын үнэ, магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн хавсралтууд 2023.01.19, 2023.01.20, 2023.01.22, 2023.01.27, 2023.02.18,2023.02.28, 2023.03.21,

Экспертүүдийн томилгооны хяналтын хуудас 47, магадлалын гэрээний дугаар 3-0046/2023, барилгын эрчим хүчний гэрчилгээнүүд,

А*******ийн очир ХХК-ийн дунд шатны явцын тайлан 2023.06.02, барилгын зураг төсөл хүлээлцсэн акт, барилгын зураг төслийн гүйцэтгэл-2 2023.06.02,

А*******ийн очир ХХК-ийн ажлын гүйцэтгэл авах тухай 2023 оны 06 сарын 05-ны өдрийн АХО-2023/25 тоот, 2023 оны 06 сарын 15-ны өдрийн АХО-2023/27, АХО-2023/28 тоот албан бичгүүд,

Барилгын хөгжлийн төвд зураг төслийн магадлалын төлбөр 3,907,290 төгрөг төлсөн баримт, Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 930/2023 тоот барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, 2023 оны 07 сарын 04-ний өдрийн АХО-АКТ12/2022 дугаартай хүлээлгэн өгсөн акт,

Д а ш ц төслийн түүхий эдийн агуулахын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн акт 2023.11.13,

Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК-ийн ажлын гүйцэтгэл хүлээн авсантай холбоотой Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 127 тоот гүйцэтгэлийн баталгааг цуцлах хүсэлт,

2022 оны 09 сарын 27-ны өдөр А*******ийн очир ХХК-йн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 30 хувь 26,738,973.99 төгрөгийг шилжүүлсэн баримт,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр А*******ийн очир ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 120 дугаар захирамж,

Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК, А*******ийн очир ХХК нарын хооронд үйлдсэн 61,063,345 төгрөг төлөх тухай тооцооны үлдэгдлийн баталгаа,

А*******ийн очир ХХК болон Я******* б******* ХХК нарын хооронд үйлдсэн тооцооны төлбөрийн үлдэгдлийн баталгаа, Я******* б******* ХХК ажлын хөлсийг А*******ийн очир ХХК-иас авсан тухай 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 77/24 тоот албан бичиг,

А*******ийн очир ХХК болон Х******* п******* ХХК нарын хооронд үйлдсэн тооцооны төлбөрийн үлдэгдлийн баталгаа, Х******* п******* ХХК ажлын хөлсийг А*******ийн очир ХХК-иас авсан тухай 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 179 тоот албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар,

Засгийн газрын 2022 оны 09 дүгээр тогтоолын дагуу төлбөр тооцоо гүйцэтгэх түр журамд өөрчлөлт оруулах тухай 2024.02.09 /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А*******ийн очир ХХК, Х******* п******* ХХК, Я******* б******* ХХК нар нь хариуцагч "Д а ш цын бүтээн байгуулалт" ТӨХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 61,063,345 төгрөг, алданги 9,098,246 төгрөг, магадлалын ажил болон нормчлолын төлбөр 4,062,018 төгрөг, нийт 74,223,609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гүйцэтгэгч А*******ийн очир ХХК, Х******* п******* ХХК, Я******* б******* ХХК нар нь захиалагч "Д а ш цын бүтээн байгуулалт" ТӨХХК-тай 2022 оны 08 сарын 01-ний өдөр дугаартай Багц-4 "Үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ"-г байгуулан түүхий эд, агуулахын барилгын зураг төсөл боловсруулах ажлыг нийт 87,233,350 төгрөгөөр гүйцэтгэхээр,

Гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх дүнг эхлэлийн тайлан ирүүлсний дараа ажлын 10 хоногт багтаан төлөхөөр, 50 хувьтай тэнцэх дүнг дундын буюу явцын тайланг ирүүлсний дараа ажлын 10 хоногт багтаан төлөхөөр, 20 хувьтай тэнцэх дүнг эцсийн тайланг холбогдох газруудаар баталгаажуулан ирүүлсний дараа ажлын 10 хоногт багтаан төлөхөөр, гэрээний дуусгавар болох хугацааг 2022 оны 09 сарын 01, А*******ийн очир ХХК нь гүйцэтгэсэн ажлын тайлан, холбогдох баримт бичгийг ирүүлснээр гэрээний хугацаа дуусгавар болохоор тус тус харилцан тохирчээ.

Талууд гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, ажлын даалгавар, үйлчилгээний цар хүрээ, тайлан гаргах хуваарь, ажиллах хүчин ажлын хуваарь, төгрөгөөр тодорхойлсон төсөвт өртөг, захиалагч Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК-ийн хүлээх үүрэг зэргийг тус бүрээр нь гэрээнд тусгасан байна.

/ХХ-ийн 17-32 дугаар тал/

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээнд талууд хэн алин нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Захиалагч буюу Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК, гүйцэтгэгч Алтанхөхийн очир ХХК нар харилцан тохирч 2022 оны 09 сарын 02-ны өдөр түүхий эдийн агуулахын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг 2022 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл, мөн уг гэрээнд Италийн талаас зураг төсөлд хяналт магадлал, тодруулга хийхтэй холбоотой 2023 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл тус тус сунгажээ.

Мөн дээрх гэрээний талууд харилцан тохирч 2023 оны 04 сарын 03-ны өдөр түүхий эдийн агуулахын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг захиалагч буюу Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн цаашдын үйл ажиллагааг тодорхойлсон эрх бүхий байгууллагын шийдвэр эцэслэн гараагүйтэй холбоотой гэрээний хугацааг 2023 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна.

/ХХ-ийн 33-35 дугаар тал/

Захиалагч Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК нь гүйцэтгэгч А*******ийн очир ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд 2022.08.01-ний өдрийн гэрээний урьдчилгаа төлбөр 30 хувь болох 26,738,973.99 төгрөгийг шилжүүлсэн талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 106 дугаар тал/

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 10-06-020/208 тоот барилгын зураг төсөлд гаргасан дүгнэлтэд .. Тус барилгын ажлын зураг нь халаалт, агаар сэлгэлт ба кондиционер БНбд 41-01-11, Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг БНбд 23-02-08, Олон нийт иргэний барилга БНбд 31-03-03 дагуу зурагдсан, эрүүл ахуйн заалтуудыг хангаж байна гэсэн ба мөн Д-Уул аймгийн Онцгой байдлын газар барилгын зураг төсөлд хяналт хийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 23/043/29 тоот дүгнэлт гаргажээ.

/ХХ-ийн 38-40 дүгээр тал/

Гүйцэтгэгч А*******ийн очир ХХК нь захиалагч "Д а ш цын бүтээн байгуулалт" ТӨХХК-тай гэрээнд заасны дагуу гүйцэтгэл 2 буюу дунд шатны явцын тайлан, зураг төслийн ажлын гүйцэтгэлийг захиалагч талд 2023 оны 01 сарын 25-ны өдөр хүлээлгэн өгч уг өдрөө гэрээгээр тохирсоны дагуу явц дундын санхүүжилт 50 хувь 43,616,675 төгрөгийн санхүүжилтийг хүссэн байна.

/ХХ-ийн 41-54 дүгээр тал/

Мөн А*******ийн очир ХХК нь Барилгын хөгжлийн төвтэй 2023 оны 01 сарын 09-ний өдөр 3-046/2023 тоот зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ байгуулсан ба 2023 оны 01 сарын 19, 2023 оны 01 сарын 20, 2023 оны 01 сарын 22, 2023 оны 01 сарын 27, 2023 оны 02 сарын 18, 2023 оны 02 сарын 28, 2023 оны 03 сарын 21-ний өдрүүдэд холбогдох мэргэжилтнүүдийн дүгнэлтүүд гарсан ба 2023 оны 06 сарын 14-ний өдөр магадлалын төлбөр 3,907,290 төгрөгийг төлснөөр 2023 оны 06 сарын 22-ны өдөр 930/2023 дугаар бүхий барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг гаргажээ.

/ХХ-ийн 54-79, 93-97 дугаар тал/

А*******ийн очир ХХК нь 2023 оны 06 сарын 02-ны өдөр тайланг хүлээлгэн өгч 2023 оны 06 сарын 15-ны өдөр АХО-****, АХО-***** тоот ажлын гүйцэтгэл 70 хувь 61,063,345 төгрөгийн гүйцэтгэл авах хүсэлтийг захиалагч талд хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 80-92 дугаар тал/

Гүйцэтгэгч А*******ийн очир ХХК нь захиалагч "Д а ш цын бүтээн байгуулалт" ТӨХХК-д дугаартай гэрээний ажлыг 2023 оны 07 сарын 04-ний өдөр АХО-АКТ***** тоот акт үйлдэн хүлээлгэн өгч 2023 оны 11 сарын 13-ны өдөр гэрээг дүгнэн акт үйлдэн гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 61,063,345 төгрөгийг гүйцэтгэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 98-105, 129-129 дүгээр тал/

А*******ийн очир ХХК нь Я******* б******* ХХК, Х******* п******* ХХК нартай тус бүр тооцооны төлбөрийн үлдэгдлийн баталгаа үйлдсэн бөгөөд А*******ийн очир ХХК-иас Я******* б******* ХХК нь ажлын хөлс авсан тухайгаа 2024 оны 05 сарын 29-ний өдөр 77/24 тоот албан бичгээр, Х******* п******* ХХК нь 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 179 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн байна.

/ХХ-ийн 150 -153 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан дугаартай гэрээний тусгай нөхцлийн 6.2-т гэрээний үнэ 87,233,350 төгрөг гэж заасан ба үүнээс захиалагч тал 26,738,973.99 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 61,063,345 төгрөгийг төлөөгүй талаар хэн аль нь тайлбарласан мөн гэрээний 6.4-т заасан төлбөр төлөх хуваарь зөрчигдсөн талаар мөн хэн аль маргахгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна,

232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 3.1.1-т ... Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн дүнгийн 0,05 хувь байна. Нийт алданги гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасан байна.

Хариуцагч Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК нь гэрээний нийт дүн 87,233,350 төгрөг тул алдангийг гэрээний нийт дүнгийн 10 хувиар буюу 8,723,335 төгрөгөөр тооцно гэснийг нэхэмжлэгч А*******ийн очир ХХК хүлээн зөвшөөрснөөс гадна зураг төслийн магадлалын ажлын төлбөр 4,062,018 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан тайлбараа гаргасан болно.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 61,063,345 төгрөг, алданги 8,723,335 төгрөг, нийт 69,786,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А*******ийн очир ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК-иас 69,786,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А*******ийн очир ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А*******ийн очир ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 529,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д а ш цын бүтээн байгуулалт ТӨХХК-иас 506,884 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А*******ийн очир ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах жр гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН