| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00371/И |
| Дугаар | 140/ШШ2024/00344 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 140/ШШ2024/00344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймаг ....... сумын ....... багт оршин суух, ..........ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М...... оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......... нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ........ нь 1964 онд төрсөн, ........ сумын .........багт оршин суудаг. Би 1983 оны 06-р сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж 1985 оны 08-р сарын 23-ны өдөр халагдаж ирсэн. 1986 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 09-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн .......сумын ........... зурагчнаар, 1986 оны 09-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ......... сумын .............д ........аар тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1986 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 09-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ...........наар. 1986 оны 09-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ...........аар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч .......ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч .......нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн У.............р,
-1987 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн .............р тус тус ажиллаж байсан болох нь түүний 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн ...........дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймаг ...........гын 1986 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ........ дугаартай Зарим хүмүүсийг ажилд түр томилох тухай тушаал, ............ 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ............ дугаартай Цалинтай чөлөө олгох тухай тушаал, Завхан аймгийн ......... 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 202 дугаартай Мэргэжлийн зэрэг шинэчлэн олгох тухай тушаал, түүний хавсралт, Завхан аймгийн..........1987 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Н.........ийн өгсөн мэдүүлгийн: ...1986 оноос 1994 оны хооронд Я.Г..........Завхан аймгийн ......... хийдэг байсан. ....... дардаг хүн. Энгийн болон ......... дардаг байсан. Завхан аймгийн ......... гэх юм уу хэсэг гэх гэдэг газарт гэр бараа үйлдвэрлэдэг дээл хувцас гэх зэрэг газарт л .........хийдэг байсан. Би Завхан аймгийн ...... хийдэг цуг ажилладаг байсан. Г....... олон жил цуг ажилласан... гэх хэсэг,
гэрч А...........йн өгсөн мэдүүлгийн: ........ 1986 онд Завхан аймгийн З.хийдэг байсан. 1994 он хүртэл ...... хийсэн. ...........хийдэг байсан. Хувь хүний . гэх жишээний зураг...... даруулах гэж ирсэн хүмүүсийн зургийг дардаг байсан. Би Завхан аймгийн ........ хийдэг .......той цуг нэг байгууллагад ажилладаг байсан. Тухайн үеийн байгууллагын .......... гэх хүмүүс ажиллаж байсан. 1994 оноос хойш байгууллага татан буугдсанаас хойшхыг нь мэдэхгүй. Завхан аймгийн .............д ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарах гэж байгаа... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ...........ыг 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ............р,
-1987 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ................. тус тус ажиллаж болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ