Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2024/02992

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б******* овогт Б*******ийн Б******* /Регистрийн дугаар *******/, Ш**нууд овогт Г*******ийн С******* /Регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ш**нууд овогт С*******ын М******* /Регистрийн дугаар *******/, ******* өдөр төрсөн хүү Ш**нууд овогт С*******ын Э /Регистрийн дугаар / нарыг төрсөн эх Б******* овогт Б*******ийн Б******* /Регистрийн дугаар *******/-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш**нууд овогт Г*******ийн С******* /Регистрийн дугаар *******/-аар 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ш**нууд овогт С*******ын М******* /Регистрийн дугаар *******/, 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ш**нууд овогт С*******ын Э /Регистрийн дугаар / нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Б.Б******* нь 984,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 490,159,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.С******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 493,841,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Г.С******* нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний хүрээнд 493,841,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч өөрт ногдох хэсэг 123,460,250 төгрөгөөс татгалзан, өөрт ногдох хувийг охин С.М*******, С.Э нарт тус бүрт 61,730,125 төгрөгийг өөрсдөд нь ногдох хэсэг дээр нэмж охин С.М*******ын Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд 185,190,375 төгрөг /123,460,250 төгрөг + 61,730,125 төгрөг/-ийг, хүү С.Эийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд 185,190,375 төгрөг /123,460,250 төгрөг + 61,730,125 төгрөг/-ийг, нэхэмжлэгч Б.Б*******ийн дансанд 123,460,250 төгрөгийг тус тус шилжүүлэх, хүүхдүүдэд ногдох мөнгөн хөрөнгө нь охин С.М*******, хүү С.Э нарын хуваарьт хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 5,077,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******т олгож, хариуцагч Г.С*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР