| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01152/И |
| Дугаар | 142/ШШ2024/01122 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/01122
2024 08 19 142/ШШ2024/01122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: сум Хүрэнбулаг багт байрлах, ******* ******* ******* /*******/,
******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Ж.******* нь ******* *******ны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бизнесийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Ж.******* нь ******* *******ны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ/202146745930 тоот зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,137,677 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 435,232 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18,155 төгрөг, нийт 7,591,065 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Ж.******* нь ******* *******наас зээл авах үед оршин сууж байсан , сум, Баянцагаан баг ПДУ тоот хаягтаа амьдрахгүй, иргэний үнэмлэх дээрх , сум 11-р баг Цагаанчулуут 41 гудамж 9 тоот хаягтаа байхгүй байгаа. Иймд зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоон, олж ирүүлж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Ж.*******, Ч.Ууганбаяр нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 7/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 8/, итгэмжлэл /хх-ийн 9-10/, ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11/, итгэмжлэл /хх-ийн 12/ зэргийг нотлох баримтаар гаргаж өсгөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зуйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.******* нь ******* ******* *******-аас зээл авах үедээ оршин сууж байсан , сум Баянцагаан ПДУ тоот, тоот хаягт оршин суухгүй байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь Орхон аймгийн сумын Баянцагаан багийн Зохион байгуулагчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204 дугаартай тодорхойлолт, Цагаанчулуут багийн зохион байгуулагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж ******* эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал: ******* овогт ******* ******* /:/ , сум Баянцагаан ПДУ тоот болон тоот хаягт оршин сууж байсан.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* /:/-ыг сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч /99728262/-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ