| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00313/И |
| Дугаар | 140/ШШ2024/00345 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 140/ШШ2024/00345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ... сумын .... багт оршин суух ....ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал болон цэргийн жинхэнэ алба хаасан болохыг тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .... оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ... нь 1969 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ам бүл ...., эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн .....сумын ..... багт түр оршин сууж малаа маллан амьдарч байна. Би 1981 онд 4 дүгээр анги төгсөөд хөдөө мал дээр гарч Завхан аймгийн ....... сумын ....... нэгдлийн ........ бригадад аав ....... хамт мал маллаж эхэлснээс хойш тасралтгүй мал маллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж 2 жилийн цэргийн албыг ....... дугаар ангид хааж 1990 онд халагдаж ирсэн. Надад 1983 онд анх хөдөлмөрийн дэвтэр нээж олгож малчнаар ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд тухайн үеийн хүмүүс .........гэх нэрээр хөдөлмөрийн дэвтэр олгосон байсан. Намайг ........ гэдэг бөгөөд манай гэрийнхэн болон сумынхан бүгд ..... гэж дууддаг байсан. Би архиваас 1983-1988 онд ажиллаж байсан байдлаа тодруулах гэсэн боловч холбогдох баримт олдохгүй гэсэн тодорхойлолт өгсөн. Мөн цэргийн алба хаасан лавлагаа авахад миний дууддаг нэр болох ...... гэсэн нэрээр лавлагаа гаргасан байна. Миний дээрх онуудын ажилласан жил, цэргийн алба хаасан талаарх баримтыг өөр ямар нэгэн журмаар олж авах боломжгүй байна. Иймд ........ намайг 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Завхан аймгийн ...... сумын ....... нэгдлийн ....... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг, ...... нэрээр 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ..........дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ....... нь ....... нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ш...... 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Завхан аймгийн ...... сумын ....... нэгдлийн ........ бригадад малчнаар ажиллаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ....... нормчноор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор гэж өөрчилж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......... нь ажиллаж байсан байдал болон цэргийн жинхэнэ алба хаасан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ........ нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ........... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох болон мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар цэргийн жинхэнэ алба хаасан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ...... нь ажиллаж байсан байдал болон цэргийн жинхэнэ алба хаасан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ..........д нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ............. дугаартай хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн ..........хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн хаягийн хуудас №7 баримт, уг баримтын 10-т Завхан аймгийн ..........д нормчин, 1986 он гэх хэсэг,
Завхан аймгаас .......онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетад ...1984 оноос хойш ..... нормчноор ажиллаж байсан... гэх хэсэг,
Завхан аймгийн ........1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ......... дугаартай Ажилд түр томилох тухай гэсэн тушаал зэрэг бичгийн баримтуудтай нийцэж байна.
Мөн нэхэмжлэгч . нэрээр 1988 оны 10 д.........угаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ардын армийн ...... ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ...... дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Завхан аймгаас ....... онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкет зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Харин уг лавлаа болон анкетад түүний нэрийг ...... гэж ташаарч бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ....... дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Завхан аймгаас ....... онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетаар тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Ц.......ын өгсөн мэдүүлгийн: ........... 1982 он байна уу 1983 онд хүүхэд байсан. Завхан аймгийн ...... сумын ........д хүүхэд туслах ажил хийдэг байсан. 1988 онд цэрэгт яваад 1990 он халагдаж ирээд Завхан аймгийн ....... сумын .д туслах ажлаа үргэлжл....үүлэн ажилласан. Цэргээс ирээд дараагаар нь жолооч болсон. ....... жолооч хийдэг байсан. Тээвэрт явах, бууц хагалах төмс хураах, усалгаа хийх зэрэг ажил хийдэг байсан. Тракторгүй байхдаа ногоо хураах зэрэг ажил хийдэг байсан... гэх хэсэг,
Гэрч ....... өгсөн мэдүүлгийн: ... ....... 1982 онд сургуулиас гараад жаахан хүүхэд манай нөхрийн дор грушик хийдэг байсан. Хүүхэд байсан. Завхан аймгийн .......сумын ......... ........ манай нөхөр жолооч хийдэг ....... дагаж туслахыг нь хийдэг байсан. 1986 онд цэрэгт яваад 1988 онд цэргээс ирж байсан. Тэгээд тракторын жолооч хийж байсан. Завхан аймгийн .......... сумын ........ нэгдэлд үргэлжлүүлэн жолооч хийж байсныг нь мэднэ. Манайх 1990 онд .......аас шилжиж явсан тэрнээс хойшхыг нь мэдэхгүй... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч ........ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдал болон ........ болохыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ....... овогт ..........ыг 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ...........нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч ....... нэрээр 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ардын армийн ........... ангид хугацаат цэргийн жинхэнэ алба хаасан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ...........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ