| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00366/И |
| Дугаар | 140/ШШ2024/00346 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 140/ШШ2024/00346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: .... аймаг ..... сум ........ хороолол ........ тоотод оршин суух ... овогт ......... нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ....... /цахимаар/, нарийн бичгийн дарга ....... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 онд ........10-р ангийг төгсөөд, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ......... сумын ...... нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байгаад ........д элсэн орсон билээ. Анх 1987 онд надад хөдөлмөрийн дэвтэр нээж, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн....... дүгээр тушаалыг бичиж, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ....... дугаар тушаалыг бичихдээ тамга, тэмдгийг дарагдаагүй орхигдуулсан байна. Мөн ....... дүгээр тушаалыг засварласан болон .... дугаар тушаал тамга тэмдэггүй шалтгааны улмаас 4 жилийг хасаж тооцоход хүрээд байна. ....... сумын ........... нэгдлийн зарим баримт шатаж устаж үгүй болсон тул Завхан аймгийн ........ лавлагаа гарах боломжгүй байгаа. 1990 оны цагаан сараар "Хариуцлагатай жижүүр томилох тухай ........ дугаар тушаалаас өөр тушаал гараагүй болно. ...иймд намайг 1987 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 4 жил .......... сумын ............. нэгдлийн .............ээр ажиллаж байсныг тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..........гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х........... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Х............ нь ажиллаж байсан бадйлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ............ сумын ........... нэгдлийн ..........ээр ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж 1987 оноос 1995 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн .......... сумын ............. нэгдлийн даргын 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ........ дугаартай Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал, түүний хавсралт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч .........ын өгсөн мэдүүлгийн: ............ 1986 онд Завхан аймгийн .........сумд 10-р анги төгсөөд. Дараа нь 1986-1987 он хүртэл Завхан аймгийн ........ сумын .......... нэгдлийн гражид 1 жил ажилласан. 1987-1991 он хүртэл энэ нэгдэлдээ халуун усанд ажилладаг байсан. . хийдэг байсан. ......... цэвэрлэгээг нь хийдэг байсан. ...... бид хоёр нэг сумын хүмүүс болохоор сайн мэдээд байна. .......... багш нарын хашаанд байдаг. Манайх эднийхтэй олон жил айл байсан. Нэг хашаанд олон жил байсан болохоор мэдээд байна. ..........гийн аав ээж хоёр багш аав, ээжтэй нь нэг дор ажилладаг байсан. Мэргэжил нэгтэй хүмүүс юм. 1991 оноос хойш ........ их суралцахаар явсан... гэх хэсэг,
гэрч Г............ын өгсөн мэдүүлгийн: ...........1986 оны 7 дугаар сарын 01-ний үед байх над дээр ажилласан. Завхан аймгийн ....... сумын .......... нэгдлийн гражид ажилласан. Би ........ нь байсан. Миний туслахыг хийдэг байсан. Тгээд 1987 оны 8 сараас 1991 оны 9 сар хүртэл энэ Завхан аймгийн ............ сумын ........... нэгдлийн ........... ажиллаж байгаад.........д сурна гээд шилжээд явсан. Тэгэхэд халуун усных нь дарга ......... гэдэг хүн байсан... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч ........... дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилох, ажлаас чөлөөлсөн зарим тушаал нь өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..........гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ..........г 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ........ сумын .......... нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..........гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ