Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/01126

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 19 142/ШШ2024/01126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* ******* *******-ийн *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул оролцов.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: "******* ******* ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 120010120015 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 5,000,000 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасны дагуу биелүүлэхгүй байгаа бөгөөд гэрээний үүргийг шаардаж Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа *******ийн зээлийн гэрээнд заасан хаягаар буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ....оот, *******ийн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг дэнж .. тоот хаягаар гаргасан. Гэвч шүүхээс хариуцагчийн дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн боловч хариуцагч уг хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 142/Ш32024/00317 дугаартай захирамж гарсан. Хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул ******* ******* ******* нь ямар хаягаар шүүхэд мэдэгдэж, гэрээний үүргийг хариуцагч *******. ******* нараас нэхэмжлэх нь тодорхойгүй болоод байна. Иймд *******, ******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШЗ2024/00317 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5/, итгэмжлэл /хх-ийн 6/, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-ийн 7-15/, зэргийг нотлох баримтаар гаргаж өсгөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* ******* ******* нь *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

*******, ******* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 120010120015 тоот зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Зээлдэгч ******* нь зээл авах үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг ба...тоот, ******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг дэнж..... тоот гэсэн хаягийг нэхэмжлэгчид өгсөн байх ба одоо тус хаягт оршин суудаггүй болох нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШЗ2024/00317 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул ******* ******* *******-ийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар 1966 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, .. овогт ...., 1976 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, ...... нарыг эрэн сурвалжилсугай.

2. Шүүхийн шийдвэрийн дагуу *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...../-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ