Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/01128

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 19 142/ШШ2024/01128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг....тоотод оршин суух, Цагаан бөө овогт Ширбазарын Сүхжаргал /РД:ФБ66030100, утас:99353480/-ийн,

 

Хүсэлтийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: .....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ш.Сүхжаргал нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч Ш.Сүхжаргал шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие .нь 1990 оны 03 дугаар сарын 01-н.д Эрдэнэт хотын техник туслалцаа барилга угсралтын конторт Дархан хотын Барилгын засал чимэглэлийн контороос 13-уулаа илгээлтээр ирж ажилласан билээ. ТТБУК нь зах зээлийн үед Орд пүүс болсон 1991 оны 11 дүгээр сард Орд пүүсээс 1 дүгээр микрийн 5 дугаар байрны 108 тоотыг надад өмчлүүлэн өгсөн. 1998 онд өмч хувьчлалаар авахдаа тухайн үед миний төрсөн дүү .... ирсэн байхад нь дүүгийнхээ нэрийг хамт бичүүлсэн. ...2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан. Нас барснаас хойш 1 жилийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй байснаас болоод хаагдсан байсан. Иймд өв хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү... гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, ...... нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 5/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн .оот орон с...ууц ашиглах 734 дугаартай эрхийн бичиг /хх-ийн 6/, ОСНААГ-ын 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 6-р хуудасны ар тал/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн ... тоотыг хувьчилж авсан гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 8-9/-г нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс: Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 483 дугаартай тодорхойлолт /хх-ийн 10/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 625 дугаартай лавлагаа /хх-ийн 14-15/-г нотлох баримтаар гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч .л нь өв хүлэ...эн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч ..... нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн... тоот орон сууцны өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2014 оны 01 дүгээр сарын 06-нд нас барснаар Иргэний хуулийн  518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан бөгөөд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.

 

4. Хүсэлт гаргагч .. нь ...хуулийн мэдлэг дутмаг байсан... гэх үндэслэлээр хуульд заасан хугацаанд зохих байгууллагад өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогдож байгаа боловч тэрээр өвлүүлэгч. хамт Орхон. аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн . тоот ор....он сууцыг өмчлөгч байсан болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн . тоот оро..н сууц ашиглах . дугаартай эрхийн бичиг, ОСНААГ-ын 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-...хувьчилж авсан гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 483 дугаартай тодорхойлолт, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 625 дугаартай лавлагаа болон өөрийнх нь тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж зааснаар хүсэлт гаргагч ...нь талийгаач эх .... өвийг хүлээн авсан байна.

5. Иймд хүсэлт гаргагч . талийгаач төрсө..н эгч ..н өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн. тоот ор..он сууцыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгах нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагч .. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч .. талийгаач төрсөн эгч.й. /РД:ЙД70050715/-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн ....тоот орон сууцыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч .. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ