Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01143

 

 

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01143

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* *******/РД: ИЙ89110813/-ын нэхэмжлэлтэй,

 

иуцагч: ******* аймгийн ******* сум, ******* баг тоотод оршин суух, овогт -д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,861,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

иуцагч Р.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Р.д холбогдуулан 4,861,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00137 дугаартай шийдвэрээр Р. бидний гэрлэлтийг цуцалж, охин эх Р.гийн, хүү эцэг Б.******* миний асарамжинд үлдээсэн юм. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү хугацаатай хадгаламж банкинд байсан. Хүүгийн хуримтлалын талаарх төлбөрийн баримтыг харвал 2022 оны 12 дугаар сарын 08-ны байдлаар төлбөрийн баримт гэрийн бичиг баримтын хавтаст байна. Тухайн үед хүүд маань 4,000,000 гаруй төгрөгийн хадгаламж байсан. Энэ тухай мэдээллийг банкнаас тодруулахад мэдээлэл өгөхгүй гэлээ. Миний асрамжинд байгаа хүү хадгаламжийг Р.гаас гаргуулах, мөн 2022, 2023 оны ХК-ийн ногдол ашгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд миний асрамжинд байгаа хүү хадгаламж 4,5000,000 төгрөг, " ХК-ийн ногдол ашиг 361,511 төгрөг, нийт 4,861,511 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.... гэж тайлбарласан.

 

2. иуцагч Р. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Бид хоёр 2024 оны 02 дугаар сард албан ёсны салалтыг шүүх хурлаар хэлэлцсэн байгаа. Би ч гэсэн охиныхоо мөнгийг нэхэмжлэх юм бол нэхэмжилнэ. Гэхдээ шүүх мөнгийг шийдвэрлэж чадахгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Эхний 2 шүүх хуралд өөрөө ирээгүй өмгөөлөгч нь ирсэн учраас хэлээгүй юм шиг байна. Бүх баримт нь надад байгаа. Би ганцаархнаа хүүхдийн мөнгийг зарцуулаагүй, энэ хүн өөрөө мэдэж байгаа. ******* нь одоо эхнэртэй болсон, тэр эхнэрийнх нь нөхөртэй нь би уулзсан. 2019 оны 11 сард миний хүү төрсөн тэр үед хадгаламж нээгээгүй. ******* нь ын хадгаламжийг нэхэмжилж байгаа юм бол би эргүүлээд өөрийнхөө зарцуулсан бүх мөнгийг нэхэмжилнэ. 2 дугаарт охин минь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн үүнээс хойш хадгаламжийг нь авч идсэн учраас эргүүлээд нэхэмжилнэ. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь авсан юм чинь гээд гэр орноос нь ч юу ч аваагүй. Хүүхдийн мөнгийг ганцаараа биш , *******, бүгдээрээ хэрэглэсэн. 2020 онд би жирэмсний амралттай байсан, ******* миний банкны зээлийг хийж байгаагүй учраас хүүхдийнхээ хадгаламжийг авч банкны зээлээ төлсөн. 2022 оны 11 сард ******* руу ажил хийнэ гээд явсан. Тэгээд 11 сард цалин аваагүй миний мөнгөөр болгож байсан. Би сургуулийн эмч хийдэг, авсан цалингаараа зээлээ хийгээд цаана нь 200,000-300,000 төгрөг гардаг байсан. Энэ мөнгөөрөө хоёр хүүхдээ тэжээдэг байсан. 2023 оны хавар 3 сард ирсэн, ирэхдээ эхнэртэй болсон байсан. 2023 оны 10 сард *******ын төрсөн ах манай приус 11 маркийн машиныг унаж явж байгаад жалга руу хийсэн. Тэрний дараа ямар ч машингүй болоод хүүхдийнхээ хадгаламжийг авч байгаад өөрийнхөө банкны зээлийг хаагаад нэмж зээл авч байгаад машин авсан гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, хүү төрсний гэрчилгээний хуулбар, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр саырн 15-ны өдрийн 142/ШШ2024/00137 дугаартай шүүхийн шийдвэр /хх-6-8/-ийг, банкны төлбөрийн баримт /хх-26-28/,

иуцагчаас: банкны дансны хуулга /хх-16-18/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Үүнд: ...Р. бид шүүхээр 2024 оны 01 сарын 15-нд гэрлэлтээ цуцлуулж, охин эх Р.гийн, хүү эцэг Б.******* миний асарамжинд үлдээсэн. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү хугацаатай хадгаламж банкинд байсан бөгөөд 4 сая гаруй төгрөг байх ёстойгоос авч ашигласан байна. Мөн хүү 2022, 2023 оны ХК-ийн ногдол ашгийн мөнгийг басан авч ашигласан байх тул миний асрамжинд байгаа хүү хадгаламж 4,5000,000 төгрөг, " ХК-ийн ногдол ашиг 361,511 төгрөг, нийт 4,861,511 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. иуцагч Р. нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ...2020 онд би жирэмсний амралттай байсан, ******* миний банкны зээлийг хийж байгаагүй учраас хүүхдийнхээ хадгаламжийг авч банкны зээлээ төлсөн. 2022 оны 11 сард ******* руу ажил хийнэ гээд явсан. Тэгээд 11 сард цалин аваагүй миний мөнгөөр болгож байсан. Би сургуулийн эмч хийдэг, авсан цалингаараа зээлээ илүү гарсан мөнгөөрөө хоёр хүүхдээ тэжээдэг байсан. Гэр бүл болж хамт амьдарч байхдаа хүүхдийн хадгаламжнаас мөнгийг нь авч зээл төлөх, машин авахад зарцуулсан учраас би уг мөнгийг төлөхгүй. ин хүүхдийн хувьцааны ногдол ашгийн мөнгө өөрийнх нь дансанд байгаа.. гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00137 дугаартай шийдвэрээр Б.*******, Р. нарын гэрлэлтийг цуцалж, охин эх Р.гийн, хүү эцэг Б.*******ын асрамжинд байлгахаар шийдвэрлэсэн байна.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн банкны дансны хуулгаар 2019 оны 06 дугаар сарын 01-нд хүү Ирээдүйн саятан хадгаламж нээлгэсэн бөгөөд уг хадгаламжийн дансанд байсан 3,834,673 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 08-нд хариуцагч Р. авч дансыг хаалгасан, уг мөнгийг өөрийн зээл хаахад болон машин авахад зарцуулсан болох нь тогтоогдож байна.

 

5. Гэрлэгчид гэр бүлээ цуцлуулаагүй байхдаа хүү хадгаламжин дахь мөнгийг авч гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байхад уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. ин гэрлэгчдийг шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэхэмжлэгч Б.*******ын асрамжинд байлгахаар шийдвэрлэсэн хүү улсаас олгосон хувьцааны ногдол ашгийн мөнгө болох 256,634 төгрөгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах ёстой учир уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

7. Иймд хариуцагч Р.гаас 256,634 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,604,877 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.гаас улсын тэмдэгтийн хураамж 8,349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Р.гаас 256,634 /хоёр зуун тавин зургаан мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,604,877 /далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.гаас улсын тэмдэгтийн хураамж 8,349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ