| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00361/И |
| Дугаар | 136/ШШ2024/00345 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 136/ШШ2024/00345
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 136/ШШ2024/00345 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сумын * дугаар баг ** дүгээр хэсэг, ** тоотод оршин суух, ** овогт ***************,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.О нь ажиллаж байсан байдал мөн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Дорноговь аймгийн 132 дугаар ангид 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Дорноговь аймгийн худалдаа бэлтгэлийн трестийн газар 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс гадуур ачигч буулгагчаар, 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар ажиллаж байсан. Энэ хугацааны ажилд орсон, гарсан тушаалууд дээр овог зөрүүтэй бичигдсэн.
Мөн ********* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Г овогтой О гэж бичигдсэнийг Д овогтой О мөн болохыг тогтоолгоно. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдал, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай Гэнэт халагдсаны мөнгө олгох тухай тушаал, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалуудын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, 0026981 дугаартай аж ахуй эрхлэх батламжийн гэрчилгээний хуулбар, Барилга хот байгуулалтын яамны Жуух бичиг үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 154 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай тушаалын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн CVL2444000001001487 дугаартай овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 416 дугаартай албан бичиг, цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар, гэрч Д.Г тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Т.Э тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Г.С төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр Г.С, Т.Э нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч О ******** дугаартай Г О хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай Гэнэт халагдсаны мөнгө олгох тухай тушаал, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын Д.О холбогдох хэсгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Ардын армийн 126 (132) дугаар цэргийн ангид 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 11 сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл уурын зуухны галчаар, 1986 оны 07 сарын 17-ны өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Оёхий 5-р хэсгийн үнээний тасагт сүү машиндагчаар, 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл барилгын бригадад барилгачнаар, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 01 сарын 09-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны баримт бичгүүдэд овгийг иргэний үнэмлэх дээр бичигдсэн овогтой тохирохгүй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Д.О эх У.Г болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байхаас гадна тэрээр цэргийн албанд татагдах үед ам бүлийн байдал ээж Г, дүү Н, С, Т, эгч Ч, ах Г нарын хамт амьдардаг байсан нь цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар болон гэрч Г.С, Т.Э, Д.Г нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Иймд ****** дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн Г О нь хүсэлт гаргагч Д О болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
8.********** дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалуудын нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын тушаалууд, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын тушаалуудтай тохирч байх тул Д.О дээрх тушаалуудын Г.О холбогдох хэсгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
9.Үүнээс гадна Ардын армийн 126 (132) дугаар цэргийн ангид 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 11 сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл уурын зуухны галчаар, 1986 оны 07 сарын 17-ны өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Оёхий 5-р хэсгийн үнээний тасагт сүү машиндагчаар, 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл барилгын бригадад барилгачнаар, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 01 сарын 09-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
10.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Д.О нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт зааснаар А овогт Д О ******* дугаартай Г О хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын Д.О холбогдох хэсгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
Ардын армийн 126 (132) дугаар цэргийн ангид 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг,
Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 11 сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл уурын зуухны галчаар,
1986 оны 07 сарын 17-ны өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Оёхий 5-р хэсгийн үнээний тасагт сүү машиндагчаар,
1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл барилгын бригадад барилгачнаар,
Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 01 сарын 09-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ