Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2024/00347

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2024/00347

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Айраг сум, * дүгээр баг, Цагаан дөрвөлж уурхайчин гудамж, **-р байрны * тоотод оршин суух, Б м овогт Г Б,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч: Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Г.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан. Дээрх хугацааны ажлаас чөлөөлсөн, томилсон тушаал байхгүй учир ажилласан жил тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тбрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Дорноговь аймаг Айраг сумын эмнэлгийн 1988 оноос 2001 оны цалингийн тодорхойлолт, итгэмжлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорногвь аймаг Сайншанд хот дахь Анагаах ухааны дунд сургуулийн захирлын 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 95 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Айраг сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 1994 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, Айраг сумын Засаг даргын тамгын газраас СДЭмнэлэгт зарим хүмүүсийн хувийн хэрэг хөдөлмөрийн дэвтрийг хүлээлгэн өгсөн 1994 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн хуулбар, Дорноговь аймгийн Айраг сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1996 оны 21 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлгийн эрхлэгчийн 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай тушаалын хуулбар, гэрч Д.Н тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Б.О тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Д.Н, Б.О нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Г.Б нь Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл сувилагчаар ажилласан байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл сувилагчаар ажилласан зарим хугацааны баримт байхгүй болох нь Архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Г.Б нь Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл тэрээр Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Анагаах ухааны дунд сургуулийг 1988 онд сувилагчаар төгсөж Айраг сумын хүн эмнэлэгт хуваарилагдсан, ажиллаж байх хугацаандаа жирэмсний болон, хүүхэд асрах амралт авч байсан үйл баримт тогтоогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Г.Б нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б м овогт Г Б Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ